үзэлтэд очих

“Үнсгэлжин” загвар зохион бүтээгчдийн тэмцээн болно 11 сар 21, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Үнсгэлжин охин” төвөөс маргааш Монголын хүүхдийн ордонд 15.00 цагаас загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Уламжлал ёсоор дээрх тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа нь энэ аж. Оролцогчдын тоо жил тутамд өсч байгаагийн зэрэгцээ өсвөр үеийн загвар зохион бүтээгчдийн ур чадвар дээшилж буй болохыг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

2008-11-21

http://www.news.mn/-c

Yнсгэлжин 11 сар 21, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Yнсгэлжин
Загвар зохион бvтээгч, загвар ємсєгч хvvхдvvдийн уралдаан

Монголын хvvхдийн ордноос жил бvр уламжлал болгон явуулдаг тэмцээний нэг нь хувцасны єсвєрийн шилдэг загвар зохион бvтээгч, єсвєрийн шилдэг загвар ємсєгч шалгаруулах “Yнсгэлжин”улсын тэмцээн юм.
Ерєнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг энэхvv тэмцээн нь
- Загвар ємсєгч
- Загвар зохион бvтээгч гэсэн 2 тєрлєєр зохион байгуулагддаг.

Загвар зохион бvтээгчдийн тэмцээн
Загвар зохион бvтээгч шалгаруулах тэмцээнд VII-X ангийн сурагчид оролцох ба гоёлын хувцас, уран сэтгэмжийн хувцас гэсэн 2 тєрлєєр иж бvрэн хослолоор хувцас хийж оролцоно. Хєдєє орон нутгаас загвар зохион бvтээх уралдаанаас шалгарсан зєвхєн 10-р ангийн нэг хvvхдийг улсын уралдаанд оролцуулна.
Загвар зохион бvтээх уралдаанд оролцогчдоос тєрєл тус бvр дээр эхний 3 байр шалгаруулж 10 хvртэлх хvvхдийг тусгай шагналаар шагнана. Тэргvvн байр эзэлсэн 10-р ангийн хvvхдийг их дээд сургуулийн загвар зохион бvтээгчийн ангид элсэлтийн шалгалтгvй орж суралцах урилгаар шагнана.

Загвар ємсєгчдийн уралдаан
Уг уралдаанд оролцох хvvхдvvдийг зєвхєн УБ хотоос шалгаруулж авна. Уралдаанд амжилттйа оролцсон хvvхдvvдээс эхний 3 хvvхдийг байр эзлvvлж шагнахаас гадна идэвхтэй оролцсон 10 хvvхдийг тусгай шагналаар шагнаж урамшуулна.
1995 оноос хойш “Yнсгэлжин” тэмцээнд хот, орон нутгийн 8000 орчим  охид хєвгvvд хамрагдан оролцсоноос СУИС, ТИС, УБИС, ДУДэС зэрэг их дээд сургуулийн хувцас загвар зохион бvтээх ангид олон арван хvvхдvvд элсэн орж амжилттай суралцан тєгсєєд мэргэжлээрээ ажиллаж байна.

http://www.pmis.gov.mn/child/-c

Н.Соёлмаа АНУ-д лекц уншина 11 сар 19, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа энэ сарын 23-ны өдөр Вашингтон хотноо лекц унших гэнэ. Лекцийн сэдэв нь АНУ-ын нийслэлийн “River Place N Building 1121″ байрны уулзалтын танхимд ноолуурын эдлэлийн сонголт хийгээд хэрхэн яаж арчлах талаар байх бөгөөд тэрээр “…Хоргой торгоноос сонин…” хэмээн нэрлэсэн байна. Гол нь энэхүү лекц болоод чөлөөт уулзалт нь “Гоёо” компанийн Америк дахь сурталчилгааны эхлэл бөгөөд энэ үеэр загварын шоу зохиогдох аж. http://www.news.mn/-c

“Тансаг” Шоуны тасалбар 50-100 ам.доллар 11 сар 15, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Vidal” салоны мастер үсчин Д.Одонгоо байгууллагынхаа 10 жилийн ойг угтаж гоёлын үсний засалтаар “Шилмэл загвар” төвтэй хамтран шоу үзүүлбэрээ “Тансаг” нэртэйгээр Чингис зочид буудалд энэ сарын 14-нд толилуулна.

Шоуд зориулж урласан даашинз өмнө нь гарч байгаагүй загвартай байх аж. Тэр үдэш гангарсан үе үеийн загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн гоёлын үсний засалтын хэлбэр, нүүр будалтыг жинхэнэ утгаар нь харуулах гэнэ.

Энэ шоу үс техниктэй урлаг, авьяас, мэдрэмж, ур чадвар  шаарддаг мэргэжил гэдгийг харуулахаараа онцлог. Суудлаасаа хамаараад тасалбар нь 50, 60, 70, 100 долларын үнэтэй. Хамгийн үнэтэйд тооцогдож байгаа тасалбар түүний өнгөрсөн 10 жилийн ажлын үр дүн, онцлогийг харуулсан гэрэл зурагтай хэвлэгджээ.

Г.Батцэцэг (2008-11-12)

http://www.mongolnews.mn/

Ноолууран бүтээгдэхүүнийг интерьер дизайнтай хослуулна 10 сар 31, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Монгол ноолуураар дэлхийг гоёно гэсэн том зорилтот, эрхэмсэг уриаг дэвшүүлж гарч ирсэн “Гоёо” компани хэрэглэгчдэдээ, монголчууддаа бас нэгэн шинэлэг өвөрмөц шийдлээр бэлэг барихаар зэхэж байна.

Загварын шоу гэдэг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд үнэ цэнэтэй зүйл. “Гоёо” ХХК энэ сарын эхээр загварын шоу хийхээр бэлтгэж байна. Эднийх ноолууран бүтээгдэхүүний загварын шоунд цоо шинэ өнгө төрх, шийдэл бүхий тэсрэлт хийх нь.
“Чингис” зочид буудалд болох “Гоёо”-гийн шоунаас үзэгч Та цоо шинийг үзэж, мэдрэх бололтой. Нэг үгээр, ноолууран бүтээгдэхүүний өнгө загварын хандлагыг зүгээр нэг сонирхуулаад өнгөрдөг хэвшмэл, уламжлалт байдлыг эвдэхийг хичээгээд, “Гоёо”-гийнхон тун завгүй байгаа гэнэ.

Загварын шоуны олон өнгийн гэрэл төдийхөн тайз засалт ноолууран бүтээгдэхүүнийг байгалийн цэвэр гэсэн  давуу чанарыг бүрэн  харуулж чаддаггүй байна. Тиймээс “Гоёо” компанийнхан  ноолууран бүтээгдэхүүний өнгө, загварт шинэчлэл хийсэн шигээ загварын шоунд шинэ өнгө, шинэ шийдлийг авчрах нь. Ингэхийн тулд толин загварын тайзыг сонгожээ. Толь ойлттойгоос гадна  ямар ч өөгүй байдаг учраас хувцас хүний нүдэнд илүү тод харагдаж өгдөг байна. Нэг үгээр хэлбэл, натураль бүтээгдэхүүнийг интерер дизайнтай холбож өнгө будгийн шийдлийг илүү үзүүлэхийг зорьсон гэсэн үг.
Загварын шоунд толин тайз ашиглахын давуу чанарын талаар “Гоёо” компанийн мэргэжилтэн өгүүлэхдээ “Толин тайзны хувьд бүтээгдэхүүний өнгөний  ойлт бусад тайзнаас хэд дахин илүү байдаг.

Зарим загварын тайзыг дахин  ашиглах боломжгүй байдаг бол толин  тайзыг ямар ч шоу үзүүлэнд хэрэглэх бүрэн боломжтой. Толин тайзыг угсардаг бөгөөд авч явахад хялбар. Мөн сонгосон байрлалдаа засч болдгоороо давуу талтай” хэмээн онцолсон. Түүнчлэн мэргэжилтнүүд толин тайзыг өндөг шиг өөгүй гэж туйлшраагүй. Бас сул талыг нь ч хэлсэн. Өөрийн бүтээлийг ямар фон дээр гаргаж олон нийтэд үзүүлэх нь тухайн дизайнерийн сонирхлоос шалтгаалдаг. Зарим дизайнерууд загварын тайз толин байх боломжгүй. Загвар өмсөгчид голдуу төмөр өндөр өсгийтэй гутал өмсдөг учир халитарч хөл, гараа гэмтээх явдал их байдаг гэдэг. Энэ нь ташаа ойлголт юм. Толин гэхээр толь шиг гөлгөр байна гэсэн үг биш юм. Толин тайзыг зориулалтын халитардаггүй, гэрлийн сайн ойлттой тусгай материалаар хийдэг. Иймээс ямар нэг байдлаар халитарч хөл, гараа гэмтээх сөрөг үр дагавар байхгүй” гэв.

“Гоёо” ХХК нь  уламжлал болсон fashion show-нд толин тайзыг  анх удаа ашиглах гэж байна. Энэ нь монголдоо анхдагч юм. Энэхүү загварын шоунаас дэлхийн хувцасны чиг хандлагыг, тайз чимэглэлийн орчин үеийн шийдлийг дэлхийн жишигтэй харьцуулан харах бүрэн боломтой юм.
Гүйцэтгэгч байгууллагаар нь тайз засал чимэглэлийг олон жилийн туршлагатай “Гэрэгэ” ХХК ажиллаж байна. Түүнчлэн дээрх толин загварын тайзыг хийхтэй холбоотойгоор мэргэжлийн гадаад инженерүүдтэй ч багагүй зөвлөлдсөн аж.

Ийнхүү Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зах зээлд өнгө, загварын эргэлт хийж чадсан Гоёо ХХК-ийн шинэлэг сэтгэлгээтэй хамт олон тансаг бүтээгдэхүүнээ интерэр дизайнтай холбох аж. Хувцас загварын шоуг шимтэн үзэх та өмнө нь Монголд огт байгаагүй толин тайзны гайхамшгийг бишрэн суух болов уу.

Т.Гантулга: Тайз яг ийм тийм болно гэж хэлмээргүй байна
“Гоёо” компанийн загварын шоуны тайзыг хийж буй “Гэрэгэ” дизайны студийн захирал Т.Гантулгаас ажлын гүйцэтгэлийн  байдал, загвар дизайны талаар лавлалаа.

-Танайх “Гоёо” компанийн захиал­гаар  өмнө нь Монголын загварын шоунд байгаагүй цоо шинэ тайз хийж байгаа юм байна шүү дээ. Гүйцэтгэл нь өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явна?
-Гайгүй явцтай байгаа. Урьдчилж тодорхой яримааргүй байна.

-Шилэн тайзны загвар дизайн ямар байх бол. Ер нь Монголын  гоёлын шоуны тайз ямархуу онцлогтой байдаг вэ. Танай студи энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, туршлагажсан учраас асууж байна л даа?
-Томоохон гоёлын шоуны тайз бол нэг хүн, нэг байгууллагын биш, хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, хувь хүний бүтээлийг нэг дор үзүүлдэг учраас нэлээд ерөнхий өнгө төрхтэй хийгддэг. Өөрөөр хэлбэл, тэнд загвар зохион бүтээгч, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өөр өөрийн өнгө загвар яваа гэсэн үг. Харин тодорхой нэг компанийн загварын шоуны хувьд өөр л дөө. Тухайлбал, “Гоёо” удахгүй болох загварын шоундаа Монголд өмнө нь байгаагүй шилэн тайзыг ашиглах гэж байна. Тус компанийн хувьд бол өнгөөр маш сайн тоглож чаддаг онцлогтой шүү дээ. Тэрхүү онцлогийг нь тайз засалд нь гаргаж өгөхөөр ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүний зөөлөн хэрнээ өнгөлөг байдлыг тайзны ялгаралд гаргана гэдэг бол амаргүй.

И.ЖАРГАЛ (2008-10-03)

www.mongolnews.mn

Улсын аваргад “Vidal” салон тэргүүлжээ 10 сар 31, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Энэ жил арван нас хүрч байгаа “Vidal” үсчин, гоо сайхны салон “Монголын үсчин, гоо засалч, хумс, дизайн урлалын XIX их наадамд арван медал авч тэргүүллээ.

Тус салоны захирал Д.Одонгоо “Бид 13 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцсон. Манай үсчид дэлхийн үс засалтын техник, өнгө уусалтыг бүрэн харуулж чадлаа. Үүнд л бидний амжилт бий” гэв.  Хоёр жилд нэг  удаа зохиогддог улсын тэмцээн нь анх удаа их наадам нэрийн дор өнгөрөгч  баасан гаригт Улсын циркт болсон юм.

Тус наадам нь 2010 оны дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээний бэлтгэл болж байгаа аж. Нийт есөн аймгийн 121 үсчин, гоо сайханч 27 медалийн төлөө өрсөлдсөн юм. Ингэхдээ мастер үсчдийн үзүүлбэр, залуу үсчин, гоо сайханчдыг дэмжих зорилгоор 25 наснаас дээш болон доош гэсэн ангиллаар болжээ.

А.АМАРТҮВШИН

www.mongolnews.mn

Эрхэмсэг үдэш 10 сар 18, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Бөмбөрийн нүргэлэх дуут чимээ, аялгуу айзамд хөг орох мэт загвар өмсөгч бүс­гүйчүүд эрхэмсэгхэн алхана. Өмссөн хувцасныхаа уран шаглаа, донж маягийг зөвхөн өөр дээр нь л тусах тэр олон мянган харцанд мэдрүүлж, гоо сайхны таашаал, утга төгөлдөр орон зайг бэлэглэх нь тэдний үүрэг хийгээд үнд­сэн ажил нь аж. Ийм бодол ардын зураач Ү.Ядамсүрэн­гийн ач, төрийн шагналт зу­раач Я.Үржнээгийн охин Ү.Юмжирын “Гламур” нэртэй загварын шоуг үзэж суухад төрж байв.

“Улаанбаатар” ресторанд зохиогдсон уг шоу эрхэмсэг гэгээн үдэш гэж юу болохыг хүрэлцэн ирсэн зочдод мэд­рүүлээд авсан. Тасалбар нь багагүй өндөр үнэтэй байсан. Тиймдээ ч цөөн тооны “ча­нар­тай” үзэгчдийг цуглуулсан байлгүй. Өвлийн болон өдөр тутмын гоёлын 100 гаруй загварыг үзүүлсэн юм. Өв­лийн улирал хаяанд ирсэн энэ цагт уг арга хэмжээ охид бүсгүй­чүүдэд ихээхэн “хө­рөн­гө оруулалт” өгсөн байх. Ач холбогдол нь ч үүнд оршиж байгаа болов уу.

Загвар зохион бүтээгч бүсгүй “Гламур” шоугаа өвөө аавынхаа дурсгалд зориул­жээ. Ардын зураач Ү.Ядам­сүрэн гуайг нийтэд алдарш­сан түүхэн зургуудаас гадна үндэстний угсаатан зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвисныг мэдэх билээ.

Н.Гантулга

Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-10-14

www.dailynews.mn-c

танхил.мн 10 сар 18, 2008

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Нэтээр зочилж яваад нэг ийм нэртэй сайт олсон юм. Загвар талдаа нэлээд дажгүй мэдээлэлтэй, бас их ойр ойрхон шинэ бичлэг гаргадаг бололтой сайт байналээ. Үе үе зочилход гэмгүй гэж.

Хаяг нь www.tanhil.mn/fashion

Вашингтоны загварын үдшийг монгол дээлээр эхлүүлжээ 10 сар 14, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Мэдээ: -Сайн явж ирэв үү. Ва­шингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж өндөрлөв. Энэ тухай ярихгүй юу?

-Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ өнөө жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө. Тус загварын долоо хоног Америкийн заг­варын ертөнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Ди­зайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуг­луулгын үдэшлэгт уригдаж очсон.

“DC fashion week” нэртэй­гээр долоо хоног үргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон.

Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр зохиогдсон загва­рын цуглуулгын үдшийг нээж, хамгийн эхэнд үндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах үүрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бү­тээсэн хувцсыг өмсөж олонд хүргэх 60 гаруй загвар өмсөгч өөрсдийн танилцуулах хууд­саа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан.

-Тэр үдшийн нээлт мон­гол дизайнеруудын ур­ла­сан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Загварын үзүүлбэрт орол­цохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн түрүүнд сонирхуулах эрх олгосон юм.

-Тэгэхээр монгол үн­дэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Бид хоорондоо ярьж бай­гаад миний зохион бүтээсэн ХII-ХIII зууны үеийн монгол хатдын өмсгөл бүхий заг­вараар эхлүүлж, дизайнер Э.Баярцэцэгийн “Үдшийн хатад” коллекциор өндөр­лөсөн. Тэдгээр загваруудаас “Зоос” коллекци маань үзэгч­дийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэ­гээд ч монгол хөөмийн аялгуу “Зоос” загвартай хосолсныг биширсэн үзэгчид дуу алд­сан. Уг нь ямар ч загварын үдэш чимээ шуугиангүй, намуухан болж өндөрлөдөг. Гэтэл энэ удаад монгол хувцас­ны үзүүлбэр дуусах хүртэл хүмүүсийн алга та­шилт үргэлжилсээр байсан нь бидэнд их урам өгсөн юм.

Ер нь монгол хувцасны үндсэн өнгө нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаа­раа өвөрмөц юм л даа. Улаан өнгө гал, цэнхрээр хөх тэн­гэрийг бэлгэдсэн байх жи­шээний.

Тухайн үдэш шүүгчид болон энгийн хүмүүс “Монгол хув­цас зохиомж сайтай. Илэр­хийлэх чадвараар ч маш сайн болжээ” гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг “Монгол костюмс” төвөөс гаргасан.

-Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж?

- “Зоос”, “Хатдын үдэш”, “Янжинлхам” болон “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын бү­тээ­сэн “Эзэнт гүрний бахар­хал” коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагүй. Мон­гол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож бай­гаа учраас бид хичээсэн. Үүний үр дүнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загва­рын шоунд оролцох са­налыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хүмүүст Монголын тухай ойлголтыг өгч чадлаа гэж үзэж байна. Учир нь тэд­ний дунд “Монголоос энэ хүртэл сар гаруй хуга­цаанд явж ирсэн үү” гэж асуух хүн ч байсан. Тухайн үед монгол үндэсний хувцсыг Америкийн загварын ертөн­цөд таниулс­ныг олон хүн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж төрдөг мон­голчууд ч байв.

-Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж төрж байна?

- Хэд хэдэн хүнтэй дотно танилцсан. Манай монгол­чуудаас нэлээд хэдэн хүн Америкийн загварын томоо­хон компаниудад туслах ди­зайнерээр ажилладаг юм би­лээ. Энэ нь тэдний хэр авь­яастай, хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Тэд өөрсдийн ажил­ладаг байгууллагынхаа нэр хүнд бүхий дизайнеруудад монгол үндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ир­сэн байсан.

Монголчуудад өөрт нь байдаг болоод ч тэр үү үн­дэснийхээ хувцасны гай­хамш­гийг төдийлөн үнэлдэг­гүй. Гэтэл гадаадынхан энэ бүх­нийг цоо шинээр хардаг.

-Таныг орчин үеийн загвартай монгол дээл ур­ласан гэж байсан. Ийм хувц­сыг загварын долоо хо­ногт хүмүүс хэр их со­нир­хов?

-Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хүн бүр содон загвар, сонин детальтай орчин үеийн мон­гол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хүн монгол дээл­ний талаар ямар ч төсөө­лөлгүй байснаа хэлсэн. Ха­рин тэнд амьдардаг монгол­чууд өдөр тутамд өмсөх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэм­жээнд оролцохдоо өдөр ту­тамд өмсөх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж үзсэн.

-”DC fashion week” нэр­тэй энэ арга хэмжээ бизне­сийн чиглэлээр зохиогд­дог болохоор дизайне­рууд өөрс­дийн бүтээлээ ху­дал­дах боломжтой гэж сонс­сон. Энэ үнэн үү?

-Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч үнэндээ дэлхийн олон орны дизай­неруудын нэг дор цугларч, бие биедээ бүтээлээ сонир­хуулдаг арга хэмжээ гэдгээ­рээ онцлог. Нөгөөтэйгүүр, нэр хүндийн асуудал гэж үз­дэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бү­тээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан боло­хоор энэ тал дээр анхаарах ч сөхөө байгаагүй. Монгол дээ­лийг “онлайнаар худалдах уу” гэж олон хүн асуусан. Бид тэр бүрт “Монгол костюмс” тө­вийн вэб сайтыг хэлж өгсөн.

-Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр үнэ­лэгдэх вэ?

-Одоогоор үнэ ханш тог­тоогоогүй. Хэрэв авахаар бол тухайн үед ярьж байгаад үнэлэх байх.

Ч.Анна

Зурагчин: dn
Огноо: 2008-09-30

www.dailynews.mn-c

Орчин үеийн монгол дээлээрээ Вашингтоны загварын өдөрлөгт уригджээ 9 сар 20, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо.

Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн ди­зайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү заг­варын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонир­хуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн суд­лаач, зураач, дизай­неруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүр­ний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээ­лийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тог­тоодог байна. “Монгол кост­юмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэ­лэгджээ.

Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахар­хал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёр­дугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна.

Ч.Анна

Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-09-16

www.dailynews.mn-c

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт