үзэлтэд очих

“ИМИЖ” буюу дүр төрх 11 сар 18, 2008

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
“ИМИЖ” хувцас гоо сайхны цогц болох нь Ямар нэгэн орчуулга шааардагдахгүйгээр хүн бүр энэ үгийг тодорхой хэмжээнд ойлгодог болсон байна. Түүгээр ч барахгүй олны нүдэнд ил байх урлаг, спорт, улс төрчдийн тухай тэр тийм энэ ийм имижтэй гэх мэтээр ам уралдан ярьж сонин хэвлэлээр ч шуугих болжээ. Имижийн тухай асуудал бол өнөө цагт зөвхөн улс төр , урлаг спортынхоны хүрээнд ч биш бүхий л хүмүүсийн дунд ихээхэн яригдаж, сонирхолтой ч маргаантай ч асуудал байсаар байна. Өнөөдөр загвар зохион бүтээгч хүн маань хувцасны загварын зохиож эсгэж оёохоос гадна ямар арга хэмжээнд, ямар зорилготой , ямар хүмүүстэй, биеийн галбир нүүр царай тэр ч бүү хэл өглөө, өдөр орой хэдэн цагт гэх мэт хувь хүний иж бүрдэлийг бодож боловсруулж нэг есондоо Имижмейкер байхыг зайлшгүй шаарддаг. Бидний зохиосон загварыг тухайн хүн өмсөөд хувцасныхаа иж бүрдлийг хэр зэрэг бүрдүүлсэн, хүний хувийн гоо сайхан, үнэртэн тэр ч бүү хэл эвгүй хөдөлгөөн хийх хөдлөх инээх гэх мэтээс шалтгаалж хүнтэй уулзах ярих төдий л өөрийнхөө болон бидний хөдөлмөрийг баллаж үгүй хийж байдаг. “Имиж” гэдэг нь шинж төрх нэр хүнд гэсэн утгатай англи үг юм. Тиймээс хүний гадаад дүр төрх болон дотоод сэтгэл зүйн өвөрмөц шинж онцлог байдлын илэрхийлэл болдог. Нөгөө талаар имижийн сэтгэгдэл төрүүлж чадах дүр төрх гэж ойлгож болох. Өөөрөөөр хэлбэл бусад хүмүүс хэн нэгнийг харьцуулах юмуу бодож төсөөлөхөд чи буюу та таны дүр төрх бууж байх естой . Сэтгэгдэл төрүүлж чадахуйц дүр төрх нь стериотип /хэв маягуудаас тогтдог. Стереотипүүд нь аль болох хүчтэй олон байх тусам имиджийн сэтгэгдэл төрүүлэх хүчийг нэмэгдүүлдэг. Бусадтай уулзаад ердөө л эхний 4 секундэд имиджийн эхний сэтгэгдэл төрдөг болохыг судлаачид нотолжээ. Гэтэл энэ хугацаанд хоёр зөвхөн гар барилцах, мэндээ мэдэлцэх төдий л өнгөрнө. Тэгэхээр хүний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн үг юм. Имиджийн тухай асуудал бол өнөө цагт улс төр, урлаг соёлынхоны хүрээнд ч биш бүхий л хүмүүсийн дунд ихээхэн яригдаж, сонирхолтой маргаантай асуудлын нэг байсаар байна.

Бичсэн : Х.Мижиддорж

http://www.degjin.mn/

Имиджийн тухай ойлголт 11 сар 18, 2008

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Имиджийг бүрдүүлж буй орчинд хүний гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харьцах өөрийн хүрээ, бидний гадаад дүр төрх орно. Ер нь имидж гэдэг нь улс төрчид болоод рок попын одод л хамаатай ойлголт биш. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хүсдэг жирийн нэг иргэнээс улс төр, эдийн засаг, бизнесийн салбар бүхэл бүтэн улс ч хамаардаг өргөн ойлголттой. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар зогсохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар, хүний дотоод болон гадаад байдал бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имидж юм. Нөгөө талаар имидж нь тухайн хүнд хүмүүсээс өгч буй үнэлэлт дүгнэлт, түүнийг бүрдүүлж буй орчин, тэр ч байтугай өөрийн ширээний орчим унаа машин, өөрийн эдлэл, нийгэмд харьцах өөрийн хүрээ зэрэг онцгой чухал зүйлс юм. Имиджийг зөв бүрдүүлж чадвал хувь хүний зүс царай, биеийн өндөр галбир, зан төлөв, ёс суртахуун ч түүнд тус болж үр дүн амжилтанд хүрдэгийг сэтгэл судлаачид тодорхойлжээ. Хүмүүсийн харьцаанд 55%-нь зүс царай, биеэ авч явах байдал, 38% -нь харилцааны соёл, 7%-нь ярьж буй үгийн сонголтонд ноогддог гэж харилцааны хүчин зүйлсийн хувийг гаргажээ Имиджийг хэрхэн бүрдүүлэх Бүх амжилтын цаана зориуд бий болгосон имидж буюу дүр төрх нуугдах агаад үүнийг мэдэлгүйгээр хэн ч санасандаа хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хэний ч гэсэн амжилтанд хүрэх цорын ганц зам бол хүчтэй нөлөө үзүүлж чадах имиджийг бүтээх явдал юм. Имидж нь тодорхой дүр бүтээх жижиг хэв маягуудаас тогтдог. Жишээ нь: Чарль Чаплины амьдарч байх үед түүнтэй адил бүр түүнээс ч илүү авъяас гайхамшигтай дүр төрхийнхөө хүчинд Чаплин өнөөг хүртэл бидэнд өөрийн тухай сэтгэгдлийг тод томруунаар үлдээж чаджээ. Бөмбөгөр бүрх малгай, дөрвөлжин сахал, гунигтай харц, томдсон өмд, багадаж тоодойсон хүрэм, эв хавгүй том гутал, галууны алхаа маяг энэ бүгд түүнд давтагдашгүй хирнээ хэн ч харсан танигдахаар мартагдашгүй имиджийг бий болгосон. Мерилин Монро, Мадонна, Майкл Жексон, Адольф Гитлер эдгээр хүмүүс нь тэр чигээрээ идэвхтэй хэв маягуудын цуглуулга байж чадсан учраас имидж нь бусдад гайхамшигтай шахалт үзүүлж нүд ирмэхийн төдий л амжилт олж чадсан юм. Бидний тухай төсөөллийг эргэн тойронд хүргэж байдаг дүр төрхөд маань үсний өнгө, дууны өнгө, харц, хувцас, хэл ярианаас эхлээд бидний ажил мэргэжил, найз нөхөд, алхаа гишгээ хүртэл ордог. Мөн тухайн хувь хүнд л байдаг хэзээ ч давтагдашгүй онцлог чанар нь имиджийг бүрдүүлэхэд зайлшгүй оролцдог. Жишээ нь: Та бусдад анзаарагдам гоёмсог гартай бол энэ таны нэг хэв маяг болно. Та хэрвээ өөрийн имиджид сэтгэл хангалуун байдаг бол өөрийгөө илүү хүндэтгэж бусдаас ч хүсч байгаа хүндэтгэлээ олж авч чаддаг. Энэ бүх хэв маягуудаас өөрийн гэсэн онцлог дүр төрхийг бий болгосноор бидний амьдрал амжилтын зам шулуун дардан байх уу, эсвэл гэрэл гэгээтэй байх уу гэдэг нь тодорхой болно. Ер нь амжилтанд хүрэхийн хүссэн хэн бүхний үсний засалт, хөдөлгөөн донж маяг, татдаг тамхи, хэлдэг үгнээс авахуулаад хувцаслах стиль, дуртай ундаа хүртэл өөрийн чинь дүр төрхийг илэрхийлэхэд түлхэц өгч чадах зэвсэг байх ёстой. Дур хүслээрээ юу ч бүү сонго. Ямар нэг зүйлийг илэрхийлж, зохицуулахын тулд л сонго. Тэгсэн цагт ямагт амжилтанд хүрэх болно. Имидж, улс төрийн имидж, имиджмейкер гээд энэ мэтээр имиджийн тухай таны бүрдүүлэх дүр төрх, бусдад төрүүлэхийг хүссэн тэр сэтгэгдлийг эерэг сайхан болгож, таньд туслан та имиджээ төвөггүйхэн бүрдүүлж чаддаг болох гээд тоочоод байвал бидний энэ цаг хомсхон юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд имидж бол ямарваа хүний төрх байдал, харилцааны соёл, хүний дотоод ертөнц, боловсрол, хувцас, гоо сайхны иж бүрдэл, цогц юм. Өөрөөр хэлбэл имидж нь тухайн хүн өөрийн талаар бусдад төрүүлэх сэтгэгдэл, үлдээх мэдээллийн өвөрмөц хэлбэр мөн.
Х.Мижиддорж

www.degjin.mn/

МООДОНД ГАРДАГ 13 АЛДАА 6 сар 21, 2008

designer Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Эмэгтэйчүүд моод хөөж өөрийн дүр төрхөө алдах нь олонтаа. Ийм хүмүүсийг “моодны бай” ч гэдэг байна. Мэдээж элдэв хочтой болохыг хэн ч хүсдэггүй. Тийм болохоор охид бүсгүйчүүдээ бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсье.
Эмэгтэйчүүдийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 13 алдаанаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Охидын дунд тод л бол гоё гэдэг ойлголт байдаг нь анзаарагддаг. Гэтэл тийм биш аж. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмсч байгаарай. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл, өнгөлөг харагдуулна.

2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

З. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.

4. Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгүй. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Ер нь гоёл чимэглэлийн гол зориулалт нь өмссөн хувцсанд тань амь оруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх  юм. Моодны цүнх, гутал, зүүлт нь хувцастай  зохицоогүй бол  шууд хэлэхэд охидын ярьдгаар тэнэг харагдана.

5. Гялалзаж гялтганасан зүйлд нэг их дурлах хэрэггүй. Ялангуяа эдгээр гялтганасан зүйл нь бусдын анхаарлыг хандуулахыг  хүсэхгүй байгаа хэсэгт байвал битгий хэрэглэ. Тухайлбал зүүлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рүү тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас өмсөх бүр хэрэггүй.

6. Багадсан хувцас бүү худалдан ав. Та турахгүйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггүй куртка, пиджак авах хэрэггүй.

7. Хоорондоо зохицохгүй  хувцас бүү өмс. Зарагдаад ганц үлдсэн зүйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйл ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар та өөрийнхөө стилийг гутаах болно.

8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ та хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу.

9. Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй.

10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэхээс зайлсхий. Будаг энгэсэг  хэтрүүлснээр таны үрчлээ, нүүрний өө сэв улам тодрох болно. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрт зааг ялгаа бий.

11. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгүй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахын тулд  бүтээсэн зүйл. Хэрвээ та хумсны арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй хүн мэт харагдана шүү.

12. Үс засалтдаа анхаар. Үс  таны нас, нийгмийн байр суурь,  боловсрол зэргийг илтгэнэ. Тиймээс үснийхээ хэв маягыг байнга сольж байхыг эрмэлзээрэй.

13. Хувцсандаа  тохирохгүй  гутал бүү өмс. Гутал таны стилийн илэрхийлэл.


Дотуур хувцас биеийн чимэг

Хөхний даруулга
Дотуур хувцас сонгоход учир бий. Тухайлбал, хөхний даруулга дээр аваад үзье л дээ. Аяга нь ойрхон даруулга хөхийг том харагдуулдаг.  Хөх тань хоорондоо хол зайтай бол бас ойртуулж өгдөг сайн талтай. Дотор нь бэхэлсэн, эсвэл халаасалчихдаг өргөвчтэй хөхөвч ийнхүү харагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Харин том хөхтэй эмэгтэйчүүдийн  хувьд даруулга сонгохдоо юуны түрүүнд аяганы хэмжээг онцгойлон үзэх шаардлагатай. Европ стандартаар аяга нь A,B,C,D гэсэн хэмжээстэй байдаг. Хамгийн том нь D гэсэн үг.

Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд анхаарах бас нэг зүйл бол хатуулгатай, өргөвч бүхий даруулгаас татгалзах хэрэгтэй. Улам л том харагдуулахын нэмэр. Хажуудаа хатуулгатай даруулга суганы хэсгийн сул арьсыг барьж тогтоодог сайн талтай.

Зарим бүсгүйчүүд даруулга сонгохдоо тойргийн хэмжээг ойшоодоггүй. Хэт томдуулсан бол аяга нь хөхөнд сайн сууж өгдөггүй. Бас араас нь харахад тойрог нь далан дээр нь ирсэн харагддаг. Зүй нь тойргийн доод хэсэг хөхний тойргийн доод хэсэгтэй нэг түвшинд байх учиртай.

Дотоож
Дотоож хамгийн их анхаарал тавих зүйлийн нэг. Өмсөх гэж буй хувцсандаа дотоожоо тохируулах хэрэгтэй. Тухайлбал, нам суудалтай өмд, эсвэл ташаанд тогтсон банзалтай  бол өндөр суудалтай дотоож яав ч зохицохгүй. Ер нь суудал өндөртэй, ташааны хэсэг нь өргөн дотоож харвинтай бүсгүйчүүдэд илүү тохирдог юм. Хэрвээ өгзөг, гуя чанга биш бол өгзөг өргөгчтэй, өмд  шиг загвартай дотоож сонгож авах нь зүйтэй.

Харин гэрэлтсэн нимгэн даашинзны цаана нарийн нимгэн дотоож их аятайхан харагддаг юм. Гэвч энэ нь зөвхөн гоолиг хүүхнүүдэд хамаатай.

Загвар зохион бүтээгчид гадна хувцсаа тодотгон чимэх дотуур хувцас сонгохыг зөвлөж байна. Энгэр ил цамцны цаанаас хатгамалтай эсвэл шигтгээтэй хөхний даруулга цухуйж харагдах нь ямар ч эрчүүдийн харцыг булаана. Үүнтэй адил, богино суудалтай өмдний цаанаас нимгэн оосортой гоёмсог  стринг буюу гоёлын “татуурга” харагдвал бүр ч дэгжин.

А.ОЮУН-ЭРДЭНЭ (2008-06-20)

www.mongolnews.mn

Шилдэг 50 эрэгтэй загвар өмсөгч (6-10) 6 сар 15, 2007

designer Гадаад, Мэдлэг, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

6. Nicolas Bemberg

New York:
Next Models NY

Paris:
Success Models

Copenhagen:
UNIQUE DENMARK

This French born newcomer is riding high currently in very luxurious campaigns for Gucci, Lanvin and Hugo Boss proving that chic always sells. Nicolas Bemberg - Photo: Steven Klein for Lanvin
Photo: Steven Klein for Lanvin

7. Evandro

New York:
Ford Models

London:
Models 1

Hamburg:
Mega Model Agency

Copenhagen:
2pm Model Management

Paris:
Success Models

This new Brazilian force has highlighted that cover of L’Uomo Vogue w/ Steven Klein, as well as done his memorable shoots for V Man and ID. Look for his elegant turn in the current Louis Vuitton. S/S07 Iceberg Eyewear Evandro - Photo: Mert and Marcus for Louis Vuitton

Photo: Mert and Marcus for Louis Vuitton

8. Andrew Cooper

New York:
New York Model Management

London:
Models 1

Los Angeles:
Bleu Model Management

Copenhagen:
UNIQUE DENMARK

With so many models that are “here today, gone tomorrow”, Andrew’s consistent presence season after season is a reminder that the industry still has its favorites. Eternal and compelling, the modeling ideal remains alive in this English lad. Andrew Cooper - Photo: Mert and Marcus for Giorgio Armani

Photo: Mert and Marcus for Giorgio Armani

9. Clement Chabernaud

New York:
IMG

Paris:
Success Models

He is the face of Jil Sander Spring/Summer 2006 which means his epicene features has become instantly recognizable in every men’s magazine on the market.

Clement Chabernaud - Photo: Willy Vanderperre for Jil Sander
Photo: Willy Vanderperre for Jil Sander

10. Adrian

New York:
Ford Models

London:
Models 1

Paris:
Ford Models Europe

Copenhagen:
2pm Model Management

From day one, Adrian has been one of those boys whose presence clients started bidding feverishly for. When the dust cleared it was Hedi Slimane at Dior who had exclusive dibs on this Spanish-Danish stunner which means this is his moment to shine. Stay tuned for the next step in his evolution.

Adrian - Photo: Hedi Slimane for Dior
Photo: Hedi Slimane for Dior

Шилдэг 50 эрэгтэй загвар өмсөгч (1-5) 6 сар 14, 2007

designer Гадаад, Мэдлэг, Фото-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

1. Mathias Lauridsen

New York:
New York Model Management
Paris:
Ford Models Europe
Copenhagen:
Scoop Models


Mathias is male modeling’s all purpose man, mastering the art of runway, editorials AND campaigns. After being one of the most consistent male models in the last three years, Mathias has flourished into full blue chip stardom this season as the point man for Gucci S/S 07. Logging multiple campaigns for six seasons in a row, this man is the very definition of “fixture” in the male modeling business. All hail.
Mathias Lauridsen - Photo:  Mert and Marcus for Gucci
Photo: Mert and Marcus for Gucci

2. Bev

New York:
Ford Models
Hamburg:
Mega Model Agency
Copenhagen:
UNIQUE DENMARK

MDC favorite (Bev as a July 05 MOTW) has been generating an avalanche of buzz. Now this cool Southern boy from Alabama, after two Calvin show exclusives and the YSL S/S 06 gig where he was the only male model to break into Juergen Teller’s company of actors, is sitting in the industry’s cat seat. With the Calvin Klein main collection, it’s clear Bev has all the makings of a long distance runner.
Bev - Photo: Craig McDean for Calvin Klein
Photo: Craig McDean for Calvin Klein

3. Eddie Klint

New York:
DNA Models
Los Angeles:
Bleu Model Management
Hamburg:
Kult Model Agency
Copenhagen:
UNIQUE DENMARK
Paris:
Success Models

You cannot but love a 19 year old instant sensation from Copenhagen who was training to be a chef in between pursuing his passion for Parkour (that’s the all out French urban sport involving high ledges and steep walls). All that is in the past now that Eddie is the chosen face of the Prada FW 06 collection as well as the just launched Prada male fragrance. Add his L’Uomo Vogue cover, his edits for Pop, GQ Style, Another Man, Arena Homme+ and 10 with the blue chip circle of Steven Meisel, Willy Vanderperre, Paolo Roversi and Steven Klein and you’ll see why his star is shining so brightly. Eddie Klint - Photo: Steven Meisel for Prada
Photo: Steven Meisel for Prada

4. Lars

New York:
Ford Models

London:
Models 1

Los Angeles:
Bleu Model Management

Stockholm:
Stockholmsgruppen

Copenhagen:
UNIQUE DENMARK

Matineee idol good looks and those impossibly chiseled cheekbones won Lars the enviable spot alongside Julia Stegner for this season’s Hugo Boss campaign run, the 5th season in a row. Now, as the new face of the coveted Acqua di Gio campaign, he’s all the more blue chip for it.
Lars - Photo: Peter Lindbergh for  Acqua di Gio

Photo: Peter Lindbergh for Acqua di Gio

5. Vincent LaCrocq

New York:
Next Models NY

London:
Models 1

Los Angeles:
Bleu Model Management

Paris:
Success Models

Copenhagen:
UNIQUE DENMARK

The dashing young French skateboarder known as Vincent Lacrocq has headlined the Kenneth Cole campaign by Nathaniel Goldberg, as well as the Missoni, Byblos and Zegna campaigns. Currently in the Louis Vuitton, Bally and Paul&Joe campaigns; he continues his regular turns in Numero, Arena, ID and Vogue Hommes. Vincent LaCrocq - Photo: for Louis Vuitton

Photo: for Louis Vuitton

Номнууд 6 сар 1, 2007

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
Монгол хувтас

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Н. Ханой, С. Дугарсүрэн, Д. Чимэд-Юндэн


(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2005
Номын товч:

Монголын хувцас эрт үеийн түүхтэй бөгөөд өөрийн сонгодог өвөрмөц онцлог уламжлалтай. Ард түмний ахуй амьдрал, ахуй орчин, байгалийн нөгцөлтэй гайхалтай уялдан зохицсон байдаг. Байгалын эрс тэс байдлаас болж хувцсанд улиралын ялгаа гарсан бөгөөд зундаа тэрлэг, өвөлд цагаан нэхий дээл, хавар намарт хөвөнтэй болон хурган дотортой дээл өмсдөг байв. Монголд халх, буриад, дөрвөд, торгууд, барга, дарьганга, үзэмчин, баяд, урианхай, хотон, мянгад, захчин, дархад, өөлд, хасаг гээд олон ястны онцлог ялгааг хувцасны өнөг, хийц, энгэр уужны хэлбэр загвар, эмжээр болон эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэглэлийн онцлог уламжлалыг та уг зургийн цомгоос үзэж мэдэх болно.

Хуудасны тоо: 100
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 12000.00₮
Будалтын үндсэн техник технологи

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: П. Мөнхжаргал


(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2005
Номын товч:

Гоо заслын мастер технологич, МУБИС-ийн магистр, Үйлдвэрлэл Урлагын Сургуулийн Гоо заслын багш, “Футур” сургалтын төвийн зөвлөх багш П. Мөнхжаргал нүүр будалын чиглээлээр мэргэжгийн болон эхлэн суралцагчдад мэдээлэл, хэрэглүүр болгох үүднээс энэхүү тохимолыг толилуулж байна.

Хуудасны тоо: 120
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Master Print
Үнэ: 15000.00₮
Mongol Costumes

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Mongol Costumes Co., Ltd


(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

Traditional dress and costumes are one of the most important aspects of under¬standing and learning about a nation or a culture. Mongolian traditional cos¬tumes are one of the valuable contributions of Mongolia in human history and civilization. The secret of it in Mongolian costumes wearing order, steadiness, craftsmanship, embroidery and major design, which are well suited to Mongols nomadic life style and culture. Passing times, history, nomadic life style and culture all shaped the contents, enrichment and improvement of Mongolian costumes. Mongolian costumes, adornments and commodities are not originated from human fantasy, there are ideally suited to Mongols nomadic life style and culture, Mongolian extreme climate conditions, been developed and improved during historical stages, and they are wonders of ethnic heritage.
We are proud that Mongolian national costume has been selected as the Best National Costume of the Miss Tourism of the World 2006. It proved that Mongolian national costumes have been developed from everyday use to high level of art.
Mongol Costumes Co Ltd is full of initiative to introduce to the world Mon¬golian national costumes as Mongolian valuable cultural heritage, and one of these initiatives is “Mongol Costumes” photo illustrated album . This is our present to the 800th anniversary of Mongol Empire. We are very pleased to present this photo illustrated album-book, which is based on Mongolian great history, ethnographical and archeological findings research and studies on an¬cient Mongolian khans, queens, soldiers and Mongol ethnic groups’ costumes. Through this book we wanted to introduce you to a small part of the great heritage of Mongolian costumes. For all people, who will visit this photo il¬lustrated album-book page by page, we wish you to feel a sacred beauty of Mongol costumes.

Хуудасны тоо: 127
ISBN код: -
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 48800.00₮

монгол эхнэрийн богтог малгай

 

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: У.Эрдэнэбат


(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

ISBN:
Page: UB
Price: mon/tug
Sum: Дэлхийн олон угсаатан ард түмний дунд чухамхүү “монголынх” хэмээн тодотгогддог хувцас заслын онцгой нэгэн зүйл бол тэр үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг хэмээх өвөрмөц сонин малгай билээ. Богтаг малгайн тухай дундад зууны үед Монгол газар ирж байсан өрнө. дорны элчин жуулчдын тэмдэглэлд цөөнгүй дурдаж, түүнийг тодорхойлон бичихэд багагүй хуудас зориулсан байдаг.
Монгоë Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны тасгийн эрдэм шинжилгээний ажèëòàí Уламбаярын Эрдэнэбат өөрийн арав гаруй жилийн судалгааны дүíä туурвисан “Монгол эхнэрийн богтаг малгай” хэмээх нэгэн сэдэвò зохиолдоо дурдсан сэдэвт холбогдох сурвалжийн мэдээ, дүрслэõ урлагийн дурсгал, археологийн судалгаагаар олж илрүүлсэн эд өëãèéí баримтыг олон улсын хэмжээнд энэ хир нийтлэгдсэн бүтээлүүдиéã цөмөн ашиглаж анх удаа нэгтгэн дүгнэж буй нь эрдэм шинжилгээниé төдийгүй нийт уншигч, судлаач нарт гарын авлага болохуйц танèí мэдэхүйн чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

Хуудасны тоо: 127
ISBN код: 99929-6-494-4
Хэвлэсэн газар: Мөнхийн үсэг
Үнэ: 10000.00₮
Монгол үндэстний хувцас

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: У. Ядамсүрэн

Хэвлэгдсэн он: 2004
Номын товч:

Монгол, англи хэл дээр

Хуудасны тоо: 60
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 20000.00₮
Эсгий урлал

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Б.Эрдэнэцэцэг


(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

Энэхүү номд гэрийн нөхцөлд ноос угаах, самнах, будаж боловсруулах болон өргөн хэрэглээний эсгий эдлэл хийх арга, зарчим үлгэр хэв гаргаж өөрчлөх болон эсгий гоёл, тоглоом хийх тухай анхлан бичиж байгаагаараа шинэлэг агаад ойлгомжтой болгох үүднээс зураг ашиглан тайлбарлсан .
“Эсгий урлал” ном нь уран бүтээлч, өрхийн үйлдвэрлэгч, багш, оюутан, сурагч, гэрийн эзэгтэй, сонирхогч өргөн олонд зориулсан гарын авлага болно.

Хуудасны тоо: 44
ISBN код: -
Хэвлэсэн газар: “Согоо нуур ” ХХК
Үнэ: 2500.00₮

http://www.internom.mn/

Патентийн тухай хуулийн 5 сар 15, 2007

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Улсын Их Хурлын 2004 оны 24 дvгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийн 2,3,4-т “дотооддоо баталгаажсан шинэ бvтээл, оюуны ємчийг дотоодын зах зээл дээр найдвартай хамгаалах тогтолцоог бий болгох, захиалагч, оюуны бvтээлийн хамтран ємчлєгчдийн эрх, vvргийг тодорхойлж, эрх ашгийг нь хамгаалсан эрх зvйн зохицуулалтыг бий болгож мєрдvvлнэ.” гэж заасан бєгєєд Улсын Их Хурлын 2005 оны “Vндсэн чиглэл батлах тухай ” 26 дугаар тогтоолд Патентийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахаар заасан.

Нєгєє талаар 1993 онд батлагдсан Патентийн тухай хуулийг хэрэгжvvлэх явцад практикт гарсан хуулиар зохицуулах болон зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай асуудлууд байсан, нєгєє талаар олон улсын патентийн эрх зvйн зохицуулалт улам боловсронгуй болж, шинжлэх ухаан, технологи нэн хурдацтай хєгжиж байгаатай уялдуулан Монгол Улсын шинээр нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт хуулийг нийцvvлэн аж vйлдвэрийн ємч, тэр дундаа шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын эрхийг хамгаалалтыг сайжруулах vvднээс Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын зохиогч, мэдvvлэг гаргагч зэрэг аж vйлдвэрийн ємчийн эрхийн харилцаанд оролцогч субъектvvд болон тєсєєтэй бvтээгдэхvvний загвар, онцгой лицензи, албадан лицензи зэрэг ойлголтын нэр томъёог шинээр оруулж, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын тодорхойлолтыг илvv ойлгомжтой, дэлгэрэнгvй болгосон. Тухайлбал бvтээгдэхvvний загвар нь шинэ, євєрмєц шинжтэй бол патент олгох бєгєєд бvтээгдэхvvний загварыг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдvvлгийн анхдагч огноо хvртэл нийтэд илэрхий болоогvй бол “цоо шинэ” гэж vзнэ.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлгийг гаргах журам, мэдvvлэгт хавсаргах баримт бичиг, оюуны ємчийн байгууллагаас мэдvvлэгт шvvлт хийх журмыг тодорхой заасан. Мєн мэдvvлгийг цахим хэлбэрээр гаргаж болохоор заалтыг хуульд оруулсан.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхтэй холбоотой харилцаа тухайлбал : аж vйлдвэрийн ємчийн эрхэд нилээд маргаантай байдаг хамтран зохиогчийн болон ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэдэж бvтээсэн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент авах, ашигтай загварын гэрчилгээ авах эрхийг гэрээнд єєрєєр заагаагvй бол ажил олгогч эдэлнэ. Харин зохиогч єєрийн нэр дээр патент гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч болон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглах сонирхол бvхий бусад этгээд тухайн бvтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчтэй байгуулсан гэрээний vндсэн дээр зохих тєлбєр тєлж байх боллоо. Энэхvv гэрээг хуульд лицензийн гэрээ гэж нэрлэсэн бєгєєд уг гэрээгээр шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бvтээлээ ашиглах зєвшєєрлийг тухайн этгээдэд олгох бєгєєд тухайн этгээд нь эдгээрийг ашигласны тєлєє тєлбєр тєлєх vvрэг хvлээнэ. Лицензийн гэрээг бичгээр байгуулах бєгєєд Оюуны ємчийн газарт бvртгvvлснээр уг гэрээ хvчин тєгєлдєр болно.

Онцгой лиценз гэдэг нь патент, гэрчилгээ бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг нэг эдгээдэд ашиглуулахдаа эрх эзэмшигч тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг єєр этгээдэд ашиглуулахгvй байх vvргийг єєртєє хvлээсэн гэрээг ойлгоно.

Мєн Патентийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

Хөгшин Европ руу хөврөх “Made in Mongolia”-аас Монгол Улс ашиг хүртэх нь үлгэрийн далай… 5 сар 10, 2007

designer Монгол, Мэдлэг, Мэдээлэл-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Өчигдөр 80, өнөөдөр 20
Ийн өгүүлснийг хараад та лав гайхаж байгаа биз ээ. Эрдэс баял­гийн салбарыг тойрсон сонирхлын зөрчил­дөөн хэт туйлширч, орд газрын эзнээр хэнийг залах вэ гэдэг “хөзрийн тоглоом” үргэлжилж ахуйд үндэсний үйлдвэрлэ­лийн нэг то­моохон салбар мөхлийн ирмэгт хүрээд байна. Тоо дурдаж, өчигдөр, өнөөдрийг харьцуулсны учир нь өмнөх нийгмийн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн голыг нугалж байсан оёмол, сүлжмэл эдлэ­лийн үйлдвэрийн хувь заяаны асууд­лыг хөндөх гэсэн хэрэг билээ.
Өчигдөр буюу 2000 он. Тэр цагт манай улс 80 орчим гадаад, до­тоодын оёдлын үйлдвэртэй байжээ. Харин өнөөдөр тэдгээрээс ердөө 20-хон нь “амьтай, голтой” төдий л байна. Бусад нь яасан бэ. Дам­пуурсан, бас эзэд нь “үүдээ түгжчихсэн”.
Нэгэн үе сайхан ирээдүй хараг­даж байсан, тус салбарынханд. Дэлхийн худалдааны байгуулла­гын Оёмол, сүлжмэл эдлэлийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын оёмол, сүлжмэл эдлэлийг АНУ-ын зах зээлд тооны хязгаарлалтгүй тааламжтай нөхцөл дор экспортолж байсан. Оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлийнхний хувьд энэ бол эрчимтэй хөгжлийн үе буюу 1999-2004 он. Тухайн үед дэлхийд алдар­­тай брэнд болох ADIDAS, Ann Taylor Inc, Dawson Forte Cashmere Co зэрэг бүтээгдэхүүнийг монгол ажилчид урлаж байсан юм. Гэвч дээрх хэ­лэлцээрийн хугацаа 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болс­ноор тус салбарынх­ны хувьд хонгилын үзүүр дэх гэрэл бараг унтарсан. Америкийн худал­дан авагч, захиалагч­дын сэтгэл зүй ч тэрхэн зуур өөрчлөг­дөж, Вьетнам, Малайзын үйлдвэрлэгч­дэд захиал­гаа өгч эхлэн засаг захиргаа нь манай улсын тус салбарт хэрэг­жүүлж буй бодлогыг харзнах, хүлээз­нэх байдалд шилжсэн юм.
Хятад, солонгос голдуу эзэд нь АНУ-тай хийсэн хэлэлцээр хүчингүй болохтой зэрэгцэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, үйлд­вэ­рээ зориуд дампууруулах нэг нь дампуу­руулж, нутаг буцах нь буцах үед үндэсний цөөхөн үйлдвэрлэгч “галаа манах”-аар үлдсэн билээ. Тус салба­рын өнгөрсөн үеийг эргэн санавал бүхэл бүтэн хоёр том үе шатыг туул­жээ. Эхнийх нь гавшгай амжилтын он цаг буюу социализ­мын үе, дараачийнх нь хөрөнгө оруу­лагчдын ивээлд хувь заяагаа даат­гуулсан жилүүд гэж. Үндэсний ста­тистикийн газраас өчиг­дөр­хөн ав­сан мэдээгээр, 2005 оны эцэст нэхмэл эдлэлийн салбарт ажил­лагс­дын нийт тоо 4629 байсан бол өнгөрсөн жилийн сүүлчээр 4799 болж өссөн. Харин хувцас үйлдвэр­лэ­лийн сал­барын нийт боловсон хүчин 2005 оны эцэст 11029, 2006 оны сүүлчээр 4908 болтлоо буур­сан эмгэнэлт дүр зураг харагдаж байна.
Оёмол, сүлжмэл үйлдвэрлэл эрхлэгчид яагаад амжилт олохгүй байна вэ?
-Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд гуравдагч этгээдийн оролцоо­гүйгээр бие даан экспорт хийх боломж муу. Нэг ёсондоо худалдан авагчидтай шууд харилцах сүлжээ байхгүйтэй адил.
-Бараг бүх түүхий эдээ гаднаас импортолдог.
-Цахилгаан, дулааны зардал өндөр.
-Далайд гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал их.
-Ажилчдын тоо их байдгаас нийг­мийн даатгалын шимтгэл их төлдөг, идэвхтэй ажиллах хүчин дутмаг…гэх мэт бэрхшээлүүдийг тэд амсч байна. Иймээс ажиллах эрч нь суларч, сэтгэлээр унаад байгаа. Зөвхөн өнөө, маргаашаа аргацааж үйлдвэрээ дам­пуу­руул­чихгүй аваад явах сэтгэл л тэднийг торгоож буй талаар оёмол, сүлж­мэл эдлэлийн зарим үйлдвэрийн удирдлага зовлонгоо тоочиж сууна.
Манай улс Европын холбооны зах зээлд 2008 он хүртэл 7200 нэр төрлийн барааг гаалийн татвар төлөлгүйгээр нэвтрүүлэх давуу эрхтэй. Гэвч тус салбар сэхэх бус улам уруудах шатандаа орчихоод байгаа. Хөгшин Европын тансаг хэрэглээтнүүдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн тэр бүр үйлд­вэрлэж чадахгүй байгаа­гаа нууцлах сонирхол холбогдох албан тушаалт­нууд хийгээд үйлдвэр­лэгч­дэд байхгүй аж. Чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр тавьдаг Герман, Итали зэрэг орны захиа­лагч, хэрэглэгчид манайхны гараа гарган байж урласан бүтээгдэ­хүүнийг “Муу байна” хэмээн голж цөөнгүй удаа буцаасан сурагтай. Өмнө нь ч ийм яв­дал олонтаа тохиолдож байжээ. Ту­хайлбал, ADIDAS фирмийн хувцсыг яг дуу­райлгаж хийгээд АНУ руу экс­порт­лоход даавуу, шошго нь ийм, тийм бай­на хэмээн голж, үйлдвэрлэгчдэд бөөн шаталт авчирч байсан удаа бий гэнэ.
Одоо бидний анхаарал “Бид 2008 оноос өмнө амжиж экспортын бүтээг­дэхүүнээсээ овоо хэдэн “но­гоон” хуримтлуулж чадах уу” гэдэгт төвлө­рөөд байна. Энэ тухай өгүү­лэхээс өмнө дахиад статистик мэдээ дурдъя. Одоогоос хоёр жи­лийн өмнө нийт 19645 ширхэг сүлжмэл эдлэл экспортолж байсан бол 2006 оны эцэст энэ үзүү­лэлт 17468 ширхэг болж буурчээ. Тоон үзүүлэлтүүдийг харьцуулж суухад, манай улс экспортоосоо илүү импор­тыг дээгүүрт залчихсан гэдэг нь тодор­хой харагдаж байв. Импорт 13633 ам.доллар, экспорт 7543 ам.доллар. Тив тивийн улс дундаас Европын холбооны улстай харьц­сан манай гадаад худалдаа би­дэнд өнгөрсөн оныхоо тайланг “тайлагнаж буй нь” энэ.
Европын холбооны улсуудын босго өндөртэй зах зээлд манай оёмол, сүлжмэл эдлэл хэр тэнцэх вэ гэдгээс илүү тээвэрлэлт, 7200 нэр төрлийн барааны төрөл тун “но”-той санагдаад байгаа юм. Тус салбарын экспортын орлогын гол эх үүсвэр болсон орнууд бол АНУ, Герман, Итали. Монголд мэлхийн сарвуу, луус болон илжиг, сармаг­чингийн мах үйлдвэрлээд экс­пор­толдоггүй нь тодорхой. Ёстой л гарт барьдаг хадаг, яндар гэдэг шиг “Made in Mongolia” нэрийн дор өнөөх оёмол, сүлжмэл эдлэл тэр­гүүт­нээ өргөн барьдаг. Салбарын бизнес эрхлэгчдийн хэлж байгаа­гаар бүтээгдэхүүнээ ОХУ-аар дам­жуулан гаргачихад болохгүй зүйл байхгүй гэнэ. Гэтэл орос ах нар тэдэнд дамжин өнгөрөх тээвэрлэл­тийн зөвшөөрөл өгөхгүй, хясчихна. Тэдэн­тэй сайдалцаж, муудалцаж, ёстой бөөн юм болж байж Герман руу гаргадаг гэсэн. Итали руу бү­тээг­дэхүүн экс­порт­­лох. Энэ л хам­гийн хүндрэлтэй гэнэ. Өмнөд хөр­шийн Тяньжин боом­тоор дамжин 40 хоног далай тэнгисийг гаталсан хөөрхий монгол бүтээгдэ­хүүний зарим нь бараг үнэр орох шахан Ром хотын барааг хардаг гэсэн шүү.
Дээр хөндсөн сэдвийнхээ учгийг тайлахаар олон эх сурвалжтай уулзса­ны эцэст “Бид 2008 оноос урьтаж Евро­пын холбооны улс руу ахиухан хэм­жээний бүтээгдэхүүн экспортолж ча­дахгүй. Тиймээс ашиг, энэ тэр горьдох хэрэггүй” гэсэн халагламаар хариулт­тай л үлдлээ. Уг нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим давуу эрх эдлэх боломжтой 7200 нэр төрлийн бараанаас боломжтой гэсэн 72 бүтээгдэхүүнийг сонгон “72 to EU” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Сэдэв бүрхэг болсны гол учир до­тоодын бизнес эрхлэгчдэд байгаа бо­лолтой. Тэд одоогоос нэг, хоёр жилийн өмнө хилийн дээс алхаж, зах зээ­­лийн судалгаа хийгээд ирэхдээ “Европын холбооныхон АНУ-ыг бодвол өн­дөр үнэ хэлдэг ч тун цөөхнийг худалдаж авдаг юм байна” хэмээн сонирхол нь илт буурсан шинжтэй ирж байжээ.
Гарал үүслийн гэрчилгээ хийгээд хөрөнгө оруулагчдын хүлээлт
“Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий оёмол, сүлжмэл эдлэ­лийг хэн дуртай нь тив алгасан худалдаал­даггүй. Тэд Гарал үүс­лийн гэрчилгээ хэмээх онцгой эрхийг өвөртлөн бүтээг­дэхүүнээ хил давуулах учиртай. Монголын үндэс­ний худалдаа, аж үйлдвэрийн тан­хи­маас энэхүү гэрчил­гээг авсныхаа дараа тус танхим, гаалийн бай­гууллага хоёрын хяналтан дор экспорт хийх ёстой. Гэвч хяналт алдагд­жээ. Өнөөдөр манай улсын бүтээгдэ­хүүний нэрийн хуудас болсон дээрх гэр­чилгээг хэн хаана дуурайлган үйл­дээд хаа байсан Малайз, Индонез, Хя­та­дын бөглүү мужид гар аргаар үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд халхавч хийн баруун руу гаргаж байгааг чи ч, би ч, тэр гааль хяналтынхан ч бүрэн хянаж чаддаггүй аж.Америк болон Монголын гааль, МҮХАҮТ гэсэн гурвын гурван байгууллага нийлж хянаад ч хүчирдэггүй байжээ. Хята­дууд гарах сиймхий бүрийг алдалгүй ашиглахыг завдаж, АНУ руу бүтээг­дэхүүн экс­портлох квотын сис­тем үйлчлэх үеэр хуурамч “монгол” бүтээгдэ­хүү­нийг өч төчнөөнөөр нь хил давуулахыг оролдож байжээ.
Гадаадын хөрөнгө оруулагч­дын сонирхол бүрмөсөн алга болоод дүр­вээд алга болчихсон гэсэн яриа “Үгүй” гэдэг үгээр үргэлжилж байна. Бид Монголд үйлдвэрлэл эрхлээд, үйлд­вэр­лэсэн бүтээгдэхүүн маань хэзээ хамгийн тааламжтай хэлбэ­рээр баруун руу гарах вэ гэдгийг өнөөх дүрвэсэн гэгдэх Хятад, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. Тэдний хувьд, бидний дотоод эргэлзээ, сохор аз туршилт сонин биш, харин АНУ-тай хийх чөлөөт худалдааны хэлэлцээр, тус улс руу оёмол, сүлжмэл эдлэ­лийг экспортлоход тааламжтай байх болов уу, үгүй юү гэдэг л чухал. Зарим нэг нь бүтээгдэхүүнээ Сэм авгынд үе үе цөөн цөөнөөр нь “зочлуулж байгаа ч дуулдах юм.
Бид дараа дараачийнхаа дугаарт энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.
С.Баттулга

http://www.ardiinerkh.mn/-c

Буриад Хувцас 5 сар 1, 2007

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 20:28

Буриад эмэгтэй дээлийн үүсэл гарлын тухай ахмадын аман сурвалжаас мөшгөн үзвэл сонин домогтой юм. Нэгэн эмгэн өвгөн хоёр охиноо гэрлүүлэхдээ маш сайхан дээл хувцас зэхэж өгөхөөр ярилцжээ. Иймд эмэгтэйчүүдийгээ айлд бэр болгох ёс заншил тогтоовол ямар байх бол гэж эмгэн бодож сууснаа, ямар ёслол гүйцэтгэх вэ? гэж өвгөнөөсөө лавлаж асуухад өвгөн: Эрчүүдийг харь айлд хүргэн болгоход нум саадгийг гэр орноос нь агсаж ёс төгөлдөр тэмдэглэхийн нэгэн адил эмэгтэйчүүдийг айлын бэр болгоход хийх ёслол бүр ч онцгой байх учиртай.

Айлын бэр болох эмэгтэй хүнд хуримын ёслолын өмсгөл хувцас тусгайлж бэлтгэх нь чухал. Чи эмэгтэй хүний дээлийн үлгэр гаргаж хийх талаар бодож үзнэ үү гэхэд эмгэн зөвшөөрч, дээлийн үлгэр яаж зохиох, ямархуу хийц маягтай байх талаар ухаан сэдэж, эмэгтэй дээлийн үлгэр загварыг уран сэдэж олсон гэдэг аман домог бий. Тэр эмгэн өөрийн гарын алганы хэсгээс ухаалж дээлний үлгэр загварыг бүтээжээ. Хүний баруун гарын алганы хээний хэсгээр дээлний баруун ханцуйн хэсгийг харин зүүн гарын алганы хээний хэсгээрээ дээлийн зүүн ханцуйг тус тус гаргаж дээлийн үлгэр загварыг бүтээсэн ажээ.

Гарын алган чигчий буюу богтос талын (гипотенар хэмээх) хэсгээр эмэгтэй дээлийн ар цээжний үлгэрийг сэджээ. Гарын алганы эрхий хурууг уг (тенар) гэж нэрлэх загвараар авгай дээлийн ханцуйн уг буюу мөр хэсгийн үлгэрийг авчээ. Гарын эрхий хурууны хоёр дахь (паланг) үеэр дээлний түнтгэр, бүдүүн ханцуйн загварыг бүтээв. Харин эрхий хурууны нэг дэх үе (паланг) хэмээх хэсгээр эрүү ханцуй буюу нарийн ханцуйг, мөн эрхий хурууны хумстай хэсгийн загвараар дээлний нударга турууны үлгэрийг хийсэн гэнэ. Ингэж ардын аман домогт эмэгтэй хүний дээлийн үлгэр загвар хэрхэн гарах болсон тухай өгүүлжээ.

Буриад авгай дээл нь зах, энгэр, өр, өвөр, цээж, хормой зэрэг найман хэсгээс нийлэн бүтдэг. Уг дээлийн энгэрийг нэг нарийн эмжиж, гадаад, дотоод хормойн доод биеэр, хормойн байр биеэр хар буюу бараан өнгийн эдээр хөвөөлөн өргөн эмждэг. Эмэгтэй хүний дээлийн тохойг хоргой, торгоор өргөн эмжинэ.

Эмэгтэй дээлийн цээж хормой хоёрын залгаагаар хуниас гарган оёдог. Дээлийн ар хуниас, мөрний хуниасыг гурван хос утсаар маш жигд хавж гаргана. Хуниасыг цэвэрхэн нямбай гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг илэрхийлнэ. Дээлийн заханд нэг, энгэрт хоёр, суганд нэг товч хадна. Эмэгтэйчүүд дээлнээсээ бага зэрэг богино ууж өмсөх бөгөөд түүнийг төрийн өмсгөл гэж хүндэлнэ.

Ууж нь ар, өвөр хоёр талдаа, өөрөөр хэлбэл, бүсэлхийгээрээ торгон эдээр хийсэн гоёлготой ажээ. Ууж нь хормойтой ба цээж гэж хоёр янз буй. Хормойтой уужийг эмэгтэйчүүд баяр ёслолын үеэр, цээж уужийг гэр зуур, хөдөлмөр хийхдээ өмсдөг. Ууж нь ар нурууны хуниаснаас доош задгай оноотой, энгэр шулуун байна. Уужны энгэр, ар оноог туузаар эмжинэ.

Басган дээлийн бүслүүрээр татаахан (татаас) гэж нэрлэдэг улаан, шар, ногоон гурван өнгийн эд барьж оёсон байдаг.
Самган (авгай) дээлийн энгэрийг, ганц нарийн эмжинэ. Гадаад, дотоод хормойн доод биеэр хар буюу бараан бөсөөр өргөн хөвөөлж оёно. Бэлэвсэн авгай бол улаан өнгийн туузыг цээж биеэрээ хэлтгий ороож бүсэлдэг ажээ.

Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн, тууз зэрэг элементтэй. Самган дээлд татаахан зөвхөн урд энгэрийн бүслүүрт байдаг байхад басган дээлд ар, өвөр хоёр татаахан бий. Дээлийн захыг эргэн тойрон нарийн хөвөөлж эмждэг. Цээж уужийг оодон ууж гэж нэрлэх бөгөөд түүнийг хадам эцэг, эх, ахмад хүний дэргэд ёслолын хувцас болгон өмсөнө. Хормойтой ууж нь ар цээжний татаахнаас доош оноотой нь туузаар эмжсэн байдаг. Уужны энгэр, хормойд хөвөө, мөшгөө хийдэггүй ажээ. Татаахан залгасан хэсэгт хуниастай билээ.

Авгай дээлийн ар хормой, цээж биеийг хямд зүйлээр харин урд хормойг торго магнагаар хийдэг байжээ. Уужны урт нь дээлийн уртаас хоёр хуруу богино, дээл, ууж хоёрыг гаднаас ажиглахад ялгагдана.

Буриадын хувцас нь бусад монголчуудын хувцастай адилхан авч нарийн гоёл, эсгэц, хийц маягаар ялгаатай. Буриад эрэгтэйчүүдийн дээлний энгэр хурц омогтой, гурван эмжээртэй. Эмжээрийн дээд тал нь хөх буюу ногоон өнгөтэй. Үүнийг цагаалж гэдэг. Цагаалж эмжээрийн удаа нь хар хилэнгээр өргөн эмжинэ. Дараа нь түүний яг адил хэлбэрээр улаан эдээр эмжсэн байдаг. Эдгээр эмжээрийн дундуур хөндлөн, хол, хол гүйлгэн оёж, оёдлын хоорондох зайгаар зөөлөн эд хийж хэд, хэд хамарласан хөшилт гаргаж гоёл хийнэ. Дээл, тэрлэгний энгэрийн гутгаар оёлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээн тайлбарлах бөгөөд энэ нь эртний шүтлэг бишрэлийн ойлголтыг тусгасан ч байж болох. Дээлийн хормой, ханцуйн үзүүрийг хилэн буюу хар өнгийн өөр эдээр өргөн эмжинэ. Хижээл хүний нударга том, залуу хүнийх бага хоёр янз байв. Нударгыг хурганы арьс, ангийн үсээр хийж хоргой, торгомсгоор эмждэг.

Эрэгтэй дээлийн захны ар нь өндөр, захны товч хадах хэсэг нь намхан. Буриад эрэгтэйчүүд хантааз хэрэглэнэ. Хантааз нь хоёр ташаандаа оноотой, өргөн эмжээртэй, хошмогтой, энгэр нь ердийн дээлийн маягтай юм.

Буриад авгай гэзгээ хоёр хэсэг болгон, туйв хийж гоёдог. Үсний туйвыг хоёр шанаа хавьд хөндлөн хийнэ. Туйвны (нарийн мод) урт нь 15 см, өргөн нь 1 см орчим байна. Туйв нь их хэсэг, толгойн боолт (хар утас) зэрэг зүйлээс бүрдэнэ. Туйвны толгойд шүр, хув, алт, алтан шармал хийж гоёдог бөгөөд туйвны модон голыг үсээрээ цэвэрхэн ороон, боолт утсаар эгэлдрэглэн татаад, модон туйвыг ороогоод илүү гарсан гэзэгний үсийг гурваар сүлжин, үзүүрээс нь гоёл зүүлт зүүж чимнэ.

Охидууд нь хоёр шанаандаа тус бүр хоёр, толгойн орой дээр нэг, ар шилэндээ гурав, бүгд найман салаа гэзэг сүлждэг ажээ. Буриад самган, басгадын баруун ташаанд хэт, ховол, зүүний гэр, шүдний чигчлүүр, харин зүүн талд хутга, чимхүүр зэргийг зүүдэг ажээ.

Эрэгтэй хүний зүүн ташаанд хэт, бэл гинж зүүдэг. Авгайчууд чихэндээ цагираг, сүүжин, цэцэг, шилбэ ээмэг зүүнэ. Ээмгийг нарийн мөнгөн гинжээр холбож зүүнэ. Гартаа бөгж, бугуйндаа бөөрөнхий, хавтгай бугуйвч хийж гоёдог. Гэзгэндээ шүр, сувд алагласан мөнгөн даруулга хийнэ. Нүүрэндээ тохируулан энгэсэг тавьж гоодно.

Буриадууд юүдэн ба шовгор оройт малгай өмсдөг. Шовгор оройт малгайн урд биеийг уртавтар, хойтохыг богиновтор хийх бөгөөд улирлын сэрүүнд малгайн өмнөх саравч талыг буулгах, дулаан үед сөхөх зэргээр өмсөнө. Малгайн оройн гуравны хоёр хувийг нь ширсэн байна. Энэ ширээс нь малгайн хэв загварыг алдагдуулахгүй. Малгайн оройд цацаг хадах бөгөөд цацаг нь дөрвөн зүг, найман зовхист намирна. Малгайг эргэн тойрон эмжин бөхөлдөг. Буриад нь бусад ястны нэг адил малын арьс шир элдэж, өнгө будаг оруулан хувцас хийнэ. Үхрийн шир, хонь, ямааны арьс зэргээр гутал хийнэ.

Буриад гутал хөдсөн, булигаар, хилэн дэгтий зэрэг олон янз гутлын хушууг бөхөлж булигаараар тоног тавьдаг бөгөөд хөдсөн гутлын түрий нь хүн язахад унжиж унах учир түрийнд нь оосор хийж, өмдний тэлээнд бэхэлж уядаг ажээ. Гутлын оймсыг нэхий, эсгий, хөвөнтэй бас ноосон нэхмэлээр хийдэг. Буриадууд гутлын зулгийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Гутлын дотор улыг ахрын эсгийгээр хийнэ. Улны эсгийний захыг хайрч, өөг авч, малын элэг, наалтаар нааж, ойр ойрхон ширнэ. Зулагт улаан, ногоон өнгийн утас барьж оёод, зуузайн хэсэгт угалз тавина.

Зуны улиралд булигаар, өвөлд арьс, нэхийгээр хийсэн гутал өмсөнө. Шир, арьс зэрэгт тусгайлан бэлдсэн хар модны холтосны уусмал түрхэж будаад хээ угалз тавин гутал хийдэг юм. Гутлын оймсыг тусгай ултай, улгүй хоёр янз хийнэ.

Буриад хувцас нь бусад ястны нэгэн адил өөрийн өвөрмөц онцлог, хийц маягтай нарийн гоёл чимэгтэй, цаг улирал, ажил, хөдөлмөр, гэр ахуйн нөхцөлд тохирсон байна.

Халх Хувцас 5 сар 1, 2007

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 20:32

Эртний монгол дээл, тэрлэг нь хув (монгол) захтай байснаа түүхэн хөгжлийн явцад хувцсанд шинэ элемент нэмэгдэн боловсронгуй болж, монгол дээл тойруул захтай болсноо дараа нь дөрвөлжин маягийн захтай болжээ. Мөн задгай энгэртэй дээл, тэрлэг бас хэрэглэж байсан билээ. Эртний хув захтай дээл тэрлэгний загвар лам хувцсанд уламжлагдан үлдсэн нөгөө ердийн энгэр, задгай захтай дээл тэрлэгийн хийц загвар нь өнөөгийн ардын хувцсанд өвлөгдөн үлдсэн байна. Өнөөгийн хэрэглэж буй дах, дэгтий, хүрэм зэрэгт ч уламжлалт хувцасны хийц загвар, элемент өвлөгдөж ирсэн байна. Тухайлбал, хүрэмний энгэр, захны хийц нь эртний дээл, тэрлэгний загвар өвлөсөн, дэгтий иь годон ба хөмөн гутлын байдлыг хадгалсан, дархны ерөнхий хийц, эсгэх, оёх арга, товч шилбэний тоо зэрэг нь эртний задгай энгэртэй дээл тэрлэгний загвар хийцийг ямар нэг хэмжээгээр өвлөн үлдсэн байна. Монгол үндэсний дээл баруун гар тийшээ зөрөөн, сугандаа шилбэн товчтой, ар хормой яльгүй, урт, урд хормой бага байдаг. Монгол хув энгэртэй дээл тэрлэгийг хүмүүсийн байнгын хэрэгцээ гоо зүйн шаардлагаар хув заханд тойруул зэх залгаж хийдэг болсон бололтой. Тойруул зах нь нэг талаар гоёл болох бөгөөд уг хувцсанд нэг элемент нэмэгджээ.

Үүнээс гадна энхрий хүүхдэд мөн авгай хүний дээлний загвар хийцтэй дээл, эсвэл буруу энгэртэй дээл өмсгөдөг ёс байв.

Монгол дөрвөлжин энгэрт дээл, тэрлэг нь баруун тийш зөрөх энгэртэй, хүзүү хоолойд таарсан босоо захтай, сугандаа нэжгээд, энгэртээ хос товч, шилбэтэй юм. Монголчуудын түүхэн хөгжлийн явцад үүсэж, хэлбэршин тогтсон үндэсний хувцас нь тэднийг бусад угсаатнаас ялган таних гадаад нэг тэмдэг болдог. Халхчуудын хувцас нь нийтлэг шинж агуулахын хамт нутгийн өвөрмөц онцлогийг бас хадгалжээ. Халхчуудыг нутагласан газар аж ахуйгаа хөтлөх арга ажиллагааны болон, зан заншил, хэл аялгууны нь зарим онцлогийг харгалзан төв, баруун, зүүн, өмнөд халх хэмээн хувааж болно. Ингэж хуваахдаа тэдний нутгийн хилийг маш нарийн тогтооход хэцүү бөгөөд ерөнхийдөө монгол орны байгалийн бүс, бичил бүсийг энд бас харгалзан үзэж болно. Мөн ардуудын дэвсгэр нутаг нь худалдааны төвөөс хол, ойр байхаас хамаарч хувцас хийх эд, бөс нь янз янз байснаас гадна хөрш ард түмэнтэй хэрхэн харилцаж, ямар эд бараа авч, соёлын талаар тэдний нөлөө хэрхэн тусаж байсан зэрэг нь ч хувцсанд нь зохих ёсоор нөлөөлдөг байна.

Манай говьчууд улс төр, соёлын төвөөсөө хол, хоорондын харилцаа холбоо сул байсан учир тэдний хувцас нь ялимгүй боловч бусдаасаа удаан өөрчлөгдөж байсан нь ажиглагддаг. Өмнөд нутгийн халхад хувьсгалаас өмнө эмэгтэй дээл хэрэглэж байсан гэх боловч одоо 60-70 настай ахмадаас сурвалжлахад, тэд өөрсдөө эмэгтэй дээл хэрэглэж яваагүй, харин тийм дээл хэрэглэж явсан ганц нэг хүний тухай сонссон гэж мэдээлж байна.

Халхын төв нутагт гарсан, хувцасны шинэ загвар, хийц говьд нэлээд хожуу дэлгэрдэг байсан юм гэж настайчууд мэдээлдэг. Говьчууд байгалийн хатуу ширүүн нөхцөлд тохирох хувцсыг сонгож, арай илүү хэрэглэж байсан нь мэдээж юм. Говийн халуунд нимгэн, цайвар эдээр хийсэн элбэг тавиу тэрлэг өмсөнө. Мөн говьчуудын монгол гутал нь өргөн ултай, ээтэн бус хушуутай, малгай нь төлөв шовгор оройтой ажээ.

Төв нутгийн халхчуудын авгай хувцасны өнгө тод, гоёл чимэг харьцангуй их, чамин хийцтэй, дээлний нударга цомбон, мөрний түнтгэрийн дээд хэсэг нь тал саран хэлбэртэй, доод сууринд өрөг ширээсэн хуниас гаргаж урласан онцлогтой юм. Ийм хийцтэй мөрний түнтгэр нь авгай хүний өмсгөл нэлээд гоё, чамин болсон, хожуу үеийн элемент юм. Халхчуудын малгайн хэвсэг нь сөхөх, буулгах буюу эсвэл байнга сөхөөтэй байхад зориулсан онцлог хийцтэй. Мөн гутал нь харьцангуй нарийн ултай, хушуу ээтэн юм. Халх авгай, баруун нутгийн халхчуудын авгай дээлний хийц маяг, загварыг бусад нутгийнхтай жишиж үзэхэд, мөрний тунтгэр нь хавчиг бөгөөд босоо бус хийцтэй. Дүрсэлж хэлбэл, нялх ботгомы бөх мэт хэлбэртэй юм. Авгай дээлийн мөрийг гол төлөв арьсаар хийдэг байжээ. Тэдний малгай нь хавтгай, дугуй оройтой байхаас гадна хэвсэгний омог нь ар шил рүүгээ тавиу (унжуу) байдгаар онцлог ажээ. Баруун нутгийн халхчуудын дээл, тэрлэг голдуу хөх, цэнхэр өнгөтэй. Мөн малгайн гадар ч бас хөх өнгөтэй, хурганы хар болон хөх арьсаар доторлоно. Энэ нутгийн халхуудын гутлын ул өргөн, хушуу банхгар байдаг нь орон нутгийн буюу бүс нутгийн хийцийн онцлог болно.

Баруун нутгийн халхчуудын зарим хувцасны хийц, загварт зах залгаа хөрш нутагладаг ойрадуудын нөлөө туссан байна.

Халх эмэгтэйчүүдийн хувцас. Монгол эмэгтэйчүүдийн хувцсанд авгай дээл, өмсгөл чухал байр эзэлнэ. Айлын эхнэр болох эмэгтэйн өмсгөл хувцсыг хүүхний эцэг, эх анх бэлтгэж өгдөг заншил уламжлагдсаар байжээ. Эцэг эх нь айлын бэр болох охиндоо арваас дээш зах хувцас хийж, түүнийгээ хуримын өдөр нь ёс төртэйгөөр бэлэглэдэг заншилтай. Монгол авгайн дээл, тэрлэгийг монгол хэлтгий энгэрт дээлний загварт тулгуурлан урласан авч бас ёслолын хувцасны өвөрмөц онцлог хадгалжээ.

Халх,авгайн дээлний ханцуй нь гол төлөв хоргой бөгөөд туузлан алаглуулсан эрээн гоёлтой. Дээл нь ханцуйны уг буюу өөрөөр хэлбэл, мөрний залгааснаас дээш илүү гарсан дэрвэгэр мөртэй юм. Тэр дэрвэгэр мөрийг цардан дотор нь эсгий болон тэмээний ноос чихэж түмбийлгэдэг бөгөөд, түүнийг түнтгэр гэж нэрлэнэ. Энэхүү мөрний түнтгэр нь халх авгай дээлний нэг онцлог болно. Мөн дээлний хормойн баруун, зүүн доод талд хоёр оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн гоёлготой юм.

Авгайчуудын гоёлын дээл, тэрлэгийг гол төлөв тод улаан дэвсгэртэй ногоон, ягаан өнгийн навч цэцгэн хээтэй, саатай торгоор хийдэг ажээ. Дээлний энгэр, зах зэргийг хөх хоргойгоор дан өрген эмжиж, түүний дотуур мурий мөнгөн саагаар хошмог тавьж, давхар эмжээр гаргасан байна. Хормойг (дээлний) тойруулан хар дэвсгэртэй хоргойгоор хоёр хуруу илүү өргөн эмждэг. Дээл тэрлэгний ташааг хоргойгоор эмжин гоёж, эмжээрийн дотуур биеэр нь шар, ногоон мяндсан утсаар давхар эмжинэ. Мөн дээл, тэрлэгний түнтгэр мөрийг дээлний өнгөтэй ижил торгоор бүрж, мөрний хуниасыг нь дээлнийхээ зах талд нь гарган урладаг. Дээлний мөрийг бас дэрсэн нумаар дотроос нь тийрүүлэн түнтгэр болгох учир буй бөгөөд тийм дэрсэн нумтай мөрийг алхан хээтэй саа, солонгон тууз зэргээр гурав эмжин гсёдог байв. Дээлийн ханцуйн гадрыг улаан,өнгийн хас, хаан,бугуйвч, хатан сүйх навчин хзэтэй цэгаан хоргойгоор, харин ханцуйны дотоод талыг шар саа, луу хээтэй улаан торгоор хийж, нударгыг нь дотоод энгэр хийсэн бүсээр өнгөлж, хээ угалз бүхий цагаан хоргойгоор доторлон, нударганы омгийг хар торгоор эмжин, өнгө хоршиж гоёно. Дээл, тэрлэгний. товч шилбийг саагаар (саатай торгоор) хийж, энгэрт хос, зах, суга, ташаанд олон товч хадна.

Эмэгтэй хүний дээлний энгэр дөрвөлжин бөгөөд эр хормой, дотоод хормойг нэг үргэлж эдээр эсгэж, энгэр, гадаад хормойг тусгай хийж залгадаг онцлогтой. Эхнэр дээлний түнтгэр мөр хийсэн эдээр буюу адил өнгийн эдээр эрүү ханцуйны хоёр хажуу биеийг хийдэг байсан. Мөн дээлний мөшгөөрийн дээд доод биеэр эмжин өнгөний хослол, хийц, гоёлын онцлогийг илэрхийлнэ.

Авгай дээл, тэрлэгний энгэр, захыг хоёр өнгийн хоргойгоор өргөн, нарийн хоёр эмжиж, уг хоргой эмжээрийг хоёр хуруу өргөн хөх буюу хар эдээр тойруулан гоёод, дээд биеэр нь өнгийн тууз хадаж, хормойны оноог үзүүр сөөм хэмжээтэй гаргадаг зэрэг нь эмэгтэйчүүдийн дээлний хийц, гоёлд тогтсон зүйл байжээ. Мөн залуу эхнэрийн дээлийн нударга цомбогор, хижээл авгайнх талбиу байдаг онцлогтой. Эхнэр дээлийн нударга хийх эд нь цэнхэр, хөх, хэх цэнхэр үндсэн өнгөтэй. Залуу авгайн дээлийн нударганы дотор тал нь цэнхэр хөх байхад настай авгайчуудынх хөх цэнхэр байдаг нь хэвшсэн зүйл болно.

Дээлийн нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай гэж хоёр ангилдаг бөгөөд цомбон нударгыг гоёлын болоод залуувтар хүмүүсийн хувцсанд хэрэглэнэ, Харин хижээл хүмүүсийн дээлэнд дэлбэн нударга хийнэ.

Дээлний нударга нь хүндэтгэл, бэлгэдэл, гоёлын учир утгатай байхаас гадна гарыг хамгаалах үүрэгтэй. Дээл тэрлэгний ханцуйд үргэлж, эсвэл саланги хоёр янзын нударга хийдэг байв.

Монголын эдийн соёлын нийтлэг шинж тэдний өмсөх, хэрэглэх хувцсанд тод тусгагдахын хамт бүс нутгийн өвөрмөц шинж ч илэрнэ. Тухайлбал халхын төв нутагт дээлийн нударганы омог хурц бөгөөд дэлбээ нударгыг ихэд эрхэмлэдэг байхад, боржогоны дээлийн нударга унаган туурай

хэлбэртэй байжээ. Эдгээр нь халх нутгийн дотор ч эдийн соёлын элементийн зарим ялгаа байсныг илэрхийлж байна. Халхад хүний өмсөх хувцас таван омогтой байх ёстой гэж дээлийн энгэр захны омог, малгайн хэвсэгний омог, нударганы омог, оймсны харааны омгийг хурц хийдэг байснаараа онцлог юм.

Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлийн хамт өмсдөг ууж болно. Ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай юм. Уужны урт, дээлийн урттай эн тэнцүү, оноо нь дээлийнхээс яльгүй богино. Ууж нь гоёлын, ажлын гэсэн хоёр янз байдаг. Мөн цээж ууж (богинохон), урт ууж (хормойтой) гэсэн хоёр янзын ууж хийж өмсдөг байв. Уужийг дээлнээс өөр өнгийн эдээр хийдэг бөгөөд зах, энгэрийг нь хоргойгоор өргөн эмждэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл юм. Дээр өгүүлснээс үзэхэд, халх эмэгтэйчүүдимн дээл, тэрлэг нь зах, энгэр, ханцуйн ар, өвөр, дотоод хормой, мөрний түнтгэр гэсэн үндсэн хэсгээс бүрддэг байжээ.

Эмэгтэйчүүдийн дээл, тэрлэгийг ийнхүү төрөл бүрийн эдээр өнгө хослуулан хийж олон сонин хээ угалз гаргаж, гайхалтай сайхан тааруулан урлаж хийдэг байсан нь өнгө, хээ угалзны чуулган бүрдүүлдэг байжээ. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн дээлний өнгөний хослол, хээ гоёлол сэлт нь бүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам, унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгтэй зохицон нийцсэн маш нарийн ур ухааны бүтээл юм.

Эрэгтэйчүүдийн хувцас. Эрэгтэйчүүдийн өдөр тутмын хувцасны гоёлго чимэг нь маш энгийн байв. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу, уртавтар дугуй хэлбэртэй байдаг. Ийм загвар хийцтэй дээл 19-р зууны үед түгээмэл байв. Монголчууд гадаад, дотоодын давхар дарлал, мөлжлөгт талхигдан эрх чөлөөгүй бөглүү, хоцрогдмол байсан боловч байгалийн эрс тэс улирлын нөхцөлд тохирсон хувцсаа хийж өмсөн, баяжуулан хөгжүүлсээр байжээ.

Ардууд хонины элдсэн цагаан нэхий дээл, даавуу, даалимба, чисчүү, торгоор гадарласан хурган, ишгэн дээлийг голдуу өмсдөг байв. Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь энгэр, зах, гадаад, дотоод хийгээд ар, өвөр хормой, ханцуй, товч, шилбэ зэргээс бүрдэнэ.

Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэгний уламжлалт загвар, хийц нь нэгдүгээрт, янз бүрийн унаа, уналгаар зорчин явахад зохицон таарсан, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрахад хучлагын үүргииг давхар гүйцэтгэх, гуравдугаарт эрхэлсэн аж ахуйгаас авч боловсруулдаг түүхий эд, өөрөөр хэлбэл, хийх эдийн шинж чанар зэрэг онцлогийг тусгажээ. Хижээл эрэгтэйчүүдийн дээл, тэрлэгний хормой, ханцуй нь харьцангуй урт, энгэр захны омог нь даруу, тасамдан, товч шилбэ нь бадриун, цөөн тоотой байдаг. Харин залуу эрэгтэйчүүдийн дээлний зах, энгэрийн омог хурц, ханцуй, хормойны урт хүний чацанд тохирсон, товч, шилбэ, тасам хоёроос гурваар байдаг онцлогтой. Ер нь дээлийн хийц загвар нь өмсөх хүний биеийн галбир, чац үзэмжид тохирсон.

Ардын хувцас нь улирлын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд, урин цагт дан тэрлэг, давхар тэрлэг, чинээлэг этгээд хамба, илгэн дээл, нимгэн дээл, одончуу дээл өмсөх, мөн сэруун улиралд хөвөнтэй дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан, илбэнхэн, хярсан, чонон, туулай, аргаль, зээрийн арьсан дээл өмсөж, их хүйтэнд дээлийн гадуур ямаан дах, нохой, чоно, баавгайн арьсан дэх давхац өмсөнө. Эдгээр хувцасны дотроос хамгийн түгээмэл хэрэглэдэг нэхий, хурганы арьсан дээлийн талаар бага зэрэг дэлгэрүүлэн өгүүлье. Ардууд азарган нэхий дээлийг хамгийн дулаан хувцсанд тооцох бөгөөд түүний удаад нь азарган сэгсүүрэг, дараа нь намрын хонины үзүүр хэсэг, хурга, ишгэн дээл орно. Дээл хийдэг арьс, нэхийн дулаан хадгалах. дамжуулах чанарыг харгалзан тэдгээрээр улирал, улиралд тохирсон хувцас хийнэ.

Нэхий дээлийн ар нуруунд хоёр хагас, өвөр энгэр, хормойд хоёр, дотоод энгэрт нэг, ханцуйд тус бүр нэжгээд нэхий ордог гэж ардууд тооцоолдог. Тэгэхлээр нас тогтсон 170 см чацтай эрэгтэй хүнд найман нэхийгээр дээл хийдэг байна. Нэхий дээл хийхэд нэхийний суга цавийг цойлдож, үс татаж, үс хөрс нийлүүлэн хийхэээс гадна хэрэв нэхий элбэг бол зоолон хийнэ. Хөрсийг аргалын утаагаар утаж хонгор шаргал өнгөтэй болгож, заримдаа дээр нь хээ угалз тавина. Хурганы арьс бол нэг дээлэнд гучаас гучин хоёр ширхэг орно. Хурганы арьсаар дээл хийхдзэ мөн цойлдон хөрс, үс, түүний өнгө зэргийг сайтар нийлүүлж хийдэг. Хөнгөнийг бодож ишгэн дээлийг настайчууд голдуу өмсөнө. Мөн хүүхэд эмэгтэйчүүд өмсөнө. Ишигний арьсаар дээл хийх арга, орц нь хурган дээлтэй адил юм.

Оготор дээл. Эрэгтэйчүүд ан авлах, мал хариулах зэрэг голдуу явган явахад зориулсан хувцасны нэг бол ахар хормойт оготор дээл юм. Ан гөрөөний арьс, хонины нэхий (тарз) зэргийг цулгуйлж, утан, талхиад элдэж боловсруулаад туүгээрээ ахар хормойт дээл хийдэг. Оготор дээлэнд эмжээр бараг үгүй бөгөөд цөөн товч шилбэтэй, шулуун энгэртэй байдаг. Оготор дээл нь хийц хэлбэрээрээ эртний ойн иргэдийн дээлийн маягийг өвлөж үлдсэн гэлтэй юм,

Ахар хормойт дээлийг ядуу хүмүүс голдуу өмсдөг байсан. Ядуучууд голдуу ан авлаж, явган их явдаг байв.

Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжил, хүлмүүсийн соёлын ахиц өөрчлөлтийн дагуу оготор дээлийн хийц сайжирч, улам боловсон болсоор энгэр, зах, товч шилбэ нэмэгдэн, шууд задгай энгэр нь баруун гар тийш зөрдөг болж тоодгор дээл буй болжээ. Хүн унаа уналгаар зорчин явах үед тоодгор дээл зах энгэрээр салхи үлээж, дааруулан ая тав ал