
Сараа стилиэ өөрчилнө гэсэн энэ үү? 7 сар 15, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхПоп хатагтай Сараа энэ сарын 13-нд амьд хөгжмийн “Coke’n beat” наадамд “Best of Saraa” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр энэ удаагийн тоглолтдоо стиль имижээ өөрчилж, урьд нь бид бүхний харж байгаагүй цоо шинэ Сараа болон гарч ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүний наадмын гоёл нь час улаан өнгө, шаргал үс байх аж. Мөн Монгол үндэснийхээ хэв шинжийг хадгалсан хувцас хийлгэж байгаа гэсэн шүү.
Иймэрхүү мэдээлэл цацагдаад дуучин Сарантуяаг хичнээн сайхан болж гарж ирэх бол гэж хүлээж байтал:

best of Saraa
арай ч дээ хэлэх үг алга ийм хувцас хийж өгсөн дизайнер ичмээр юм. Энэ дуучин хичнээн хөдөлмөрлөж энэ тоглолтыг хийж байгаа билээ. Энэ загвар болон үүнийг өмссөн дуучин маань яг л
хэлэх ч үг алга….. sponge saraa? or Saraa Bob? so sad
“Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа 7 сар 15, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна
Түүх соёлоороо бахархаж, урлаг өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан, үндэсний хувцсаараа ижилдэн гоёдог “Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцастай жагсаал, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, загварын болон циркийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдож байв. Жилээс жилд хүрээгээ тэлж буй тус наадамд энэ жил 3000 гаруй хүн оролцсон нь үндэсний бахархлыг төрүүлж байв. Энэ өдөр нийслэл хотыг маань Сүхбаатарын талбай чимж, Сүхбаатарын талбайг дээлтэй Монголчууд гоёж байлаа.
Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулах комисс энэ үеэр үндэсний дээлтэй гадаадын шилдэг хос, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай идэвхтэй оролцсон нэг дүүрэг зэрэг номинациудаар тодруулж байв. Монгол дээл асар их өв уламжлал, дэг жаяг, далд бэлэгдлийг агуулж байдаг. Тухайлбал халх эхнэрийн дээл гэхэд гал голомтоо хон хэрээнээс хамгаалж буйгаар төсөөлөн хан гарьдын хэлбэртэй хийгдсэн байдаг. Найман настай балчраас наян настай буурал хүртэл ястан бүрийн хувцсыг иж бүрэн өмссөн нь гадаадын иргэд төдийгүй Монголчуудынхаа нүдийг хужирлаж, сонирхлыг татаж байв. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг зохион байгуулалттай орсноос гадна, Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга зэрэг урлаг соёлын байгууллагууд нэгдсэн байв.
“Дээлтэй монгол” аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийг “Улаанбаатар хотын аялал жуулчлал – 2015″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.
Наадмаар Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаадын жуулчид, иргэддээ сурталчилж байсан юм. Даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгохыг зорьжээ.
Арга хэмжээнд оролцохын тулд хаа холын баруун аймгаас зорьж ирсэн, зөвхөн энэ арга хэмжээнд зориулж Монгол үндэсний иж бүрэн хувцас хийлгэсэн, хүмүүс багагүй байсан юм. Мөн энэ үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний үзүүлбэр, монгол гэрийн үзэсгэлэн, цамын бүжиг, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, зэрэг үйл ажиллагаа явагдаж байсан нь уламжлал болон зохиогдож буй энэ арга хэмжээний цар хүрээг улам нэмэгдүүлжээ. Хуран цугласан олныг хамгийн их хөгжөөж бас, хайрыг нь татаж байсан зүйл бол үндэсний хувцастай хамгийн шилдэг бяцхан оролцогчийг тодруулах үе байсан. Үндэсний бөхийн зодог шуудагтай, жанжин малгай, ноёны хувцас, хатны өмсгөлтэй тэд юу юунаас илүү бусдын харцыг өөр дээрээ татна. Өхөөрдмөөр хөөрхөн уйланхай хатан, нойрмог ноёдууд гээд 100 гаруй хүүхдээс зохион байгуулагчид шилдгийг тодруулах нь их л төвөгтэй байгаа бололтой. Ямартаа ч нэгэн бяцхан хүү хамгийн шилдгээр тодорсон бол, хамгийн бяцхан хатан маань уйлсаар гарч ирэн шагналаа авч байв. Үүнээс гадна Халх, Баяд, Дөрвөд, Урианхай, Казак, Торгууд гээд өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, хийц загвар, ёс заншлыг харуулсан дээлээ өмссөн олон хүн хамгийн сайхан дээлтэй хос тэмцээнд оролцсон юм. Үндэсний хувцсаа өмссөн эр улам сүрлэг, эмэгтэй нь илүү намбалаг төрхтэй байсан нь Монгол үндэсний хувцасны мөн чанар юм болов уу гэж бодогдож байв. Англи, Голлланд, Хятад, Япон, Өвөрмонгол гэр бүлүүд ч Дээлтэй Монгол наадамд нэгджээ. Уран хүний бурхан ухаан,нарийн хийцээр хийгдсэн үндэснийхээ хувцсаар гоёдог “Дээлтэй Монгол” өдөрлөг дараа жилд улам сайхан болох биз ээ.
Б.ЭНХЖАРГАЛ
PS: Дээлтэй Монгол наадам сайхан болжээ хамрах хүрээ нь ч өргөн болж байна дараа жил бүүр илүү сайхан том хүрээг хамарсан сайхан арга хэмжээ болох байх гэж найдаж байна. Гэхдээ нэг зүйл огт сэтгэлд нийцсэнгүй?????? “Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч” шалгаруулаад байгаа юм уу? эсвэл хамгийн сайхан үндэсний хувцасаар хувцасласан хүүхэд шалгаруулад байгаа юм уу? Хамгийн бяцхан гэвэл насаар нь шалгаруулмаар юм даа нас харгалзахгүй бол шагналынхаа нэрийг өөрчилмөөр юм. Уйлсан ээж аавдаа тэврүүлсэн бяцхан жаалууд гомдсон л байхдаа.
Бас нэг үнэн онцгүй зүйл нь шагнал гардуулах гэж байгаа ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ШҮҮГЧ гэсэн нөхөд өөрсдөө европ хувцастай байх юм. Хүмүүсийг уриалж байх ёстой ГОЁ дээл шүүж байгаа хүмүүс ядаж тэрлэг өмсөж болоогүй юм байхдаа????? Ямар үзэх гэж очсон хүн биш. Зохион байгуулагчид нь дараа дараагийнх дээрээ анхаармаар юмдаа яаж овоо хөтлөгч нь нэг дээл өмссөн юм.
“Fashion Vitality” загварын үзэсгэлэн, хэлэлцүүлэг болжээ 7 сар 8, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Солонгосын Fashion ба Хувцасны Дизайны Холбоо (Korea Fashion & Costume Design Association)- той хамтран ШУТИС-ийн Урлаг зааланд “Korea-Mongolia International Invited Fashion Exhibition” буюу “Fashion Vitality” нэртэй олон улсын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Болгар, Хятад, Солонгос, Монгол, Турк, АНУ, Узбекстаны дизайнеруудын 47 бүтээл тавигдаж байна. Энэхүү үзэсгэлэнд шилдэг дизайнеруудын хувцас загварын бүтээлүүд дэлгэгджээ. Мөн уг үзэсгэлэнгийн үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Сонирхсон хүн үнэгүй үзэн, хэлэлцүүлэгт оролцож өөрийн санал бодлоо хуваалцах боломжтой юм. Үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ. Солонгосын болон олон улсын хувцас загварын сонирхолтой содон шийдэл, монголын хувцас загварын зохицлыг тус үзэсгэлэнгээс харж болох нээ
Festival International de Mode et de Photographie à Hyères 6 сар 24, 2010
designer Гадаад, Монгол, Мэдээлэл-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байнаБАЯР ХҮРГЬЕ М.ЦОЛМАНДАХ-д!
Монголынхоо хувцас загварын, дизайнеруудынхаа нэр хүндийг өргөсөн нэгэн томоохон явдал саяхан болжээ.
Jean-Pierre Blanc-ийн санаачилсан Festival International de Mode et de Photographie à Hyères нэртэй 25 дахь жилдээ зохиогдож буй шинэ залуу дизайнеруудыг гаргаж ирэх, дэмжих зорилготой хувцас загвар болон фото зургын уралдаанд Парист амьдардаг Atelier Chardon Savard in Paris сургуулийн төгсөгч Монгол бүсгүй М.Цолмандах маань оролцож үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.
Энэхүү уралдаан нь олон улсын томоохон уралдаануудын нэг бөгөөд энэ уралдаанаас дэлхийд алдартай олон олон дизайнерууд төрөн гарчээ. Жишээ дурьдхад: Viktor & Rolf, Gaspard Yurkievich, Anke Loh, Alexandre Matthieu, Xuly Bët, Felipe Oliveira Baptista, Thierry Rondenet & Hervé Yvrenogeau (Own), Xavier Delcour, Cyd Jouny, Marc Le Bihan, Karine Arabian, Sébastien Meunier, Crstof Beaufays, Christian Wijnants, Rivière de Sade, Sandrina Fasoli, Laurent Edmond, Ute Ploier, Hamid Ed-Dakhissi, Henrik Vibskov, Richard René, Daniel Ledermann, Swash, C-Neeon, Romain Kremer,Julien Dossena, Peter Bertsch, Sandra Backlund… гэх мэт.
Мөн тус тэмцээний шүүгчээр загварын ертөнцийн томоохон дизайнерууд болох Azzedine Alaïa, John Galliano, Jean-Charles de Castelbajac, Jean Colonna, Martin Margiela, Martine Sitbon, Ann Demeulemeester, APC, Mario-Chanet, Helmut Lang, Gilles Dufour, Véronique Leroy, Michel Perry, Alexander Van Slobbe, Philip Treacy, Hussein Chalayan, Gaspard Yurkievich, Bernhard Willhelm, Bless, Christophe Lemaire, Karl Lagerfeld, Lutz, José Lévy, Jean Paul Gaultier, Pierre Hardy, A. F. Vandevorst, Yvan Mispelaere, Anna Sui, Christian Lacroix нар ажиллаж байсан нь уг тэмцээний хамрах цар хүрээ оролцогчдын чадварын түвшин хэр өндөр байдгыг нотлон харуулж буй хэрэг юм.
2010 оны 4-р сарын 30наас 5-р сарын 3ны хооронд болсон
Hyères 2010 - 25 Festival International de Mode et de Photographie наадмын хувцас загварын төрөлд
1.Nora Berger & Kathrin Lugbauer, Austria, Womenswear collection
2.Jasper Sinchai Chadprajong, United Kingdom, Menswear collection
3.Yun Jung Kim, South Korea, Womenswear collection
4.Isabel Mastache Martinez, Spain, Menswear collection
5.Tsolmandakh Munkhuu, Mongolia, Womenswear collection
6.Lucile Puton, France, Menswear collection
7.Nada van Dalen, The Netherlands, Mixed collection
8.Alexandra Verschueren, Belgium, Womenswear collection
9.Yiqing Yin, France, Womenswear collection
10.Ali Zedtwitz & Valerie Lange, Austria, Womenswear collection зэрэг 8 орны 10 дизайнер өрсөлдсөн байна.
Энэ жилийн уралдааны шүүгчээр:
President : Dries Van Noten, Fashion designer ; Founder and owner of Dries Van Noten, Antwerp
Michele Bocchese, Sales manager, Maglificio Miles Spa, Vicenza
Maria Cornejo, Fashion designer & Founder and owner of Zero, New York
Laura Incardona, Writer, Flair, Milan
Olivier Lalanne, Vogue Hommes International, Editor in chief ; Associate Editor in chief, Vogue Paris
Malcolm Mc Laren (in abstentia) , Composer & Artist, Paris, New York.
Sarah Mower, Fashion writer and Collections Reviewer, Style.com, London, New York
Pascale Mussard, Co Artistic Director, Hermes, Paris
Nancy Rohde, Fashion stylist & Consultant, London
Sally Singer, Writer, Vogue US, New York.
Charlotte Stockdale, Fashion stylist & Consultant, Paris, London нар ажилласан байна.
М.Цолмандахын коллекцын үндсэн санаа нь http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/ сайтед бичсэнээр “BLACK MAGIC” коллекцынхоо санааг сургууль орох замд нь тааралдсан машины агаар шүүгчээс олсон ба тэрхүү агаар шүүгчийг илэрхийлсэн хар өнгө мөн хуниас нуглаас зэргийг 18-р зууны монгол эмэгтэйн хувцас мөн буддын лам нарын өмсгөл чимэглэлтэй хослуулан орчин үеийн хэв маяг оруулан бүтээсэн гэжээ.

М.Цолмандах “Black Magic” коллекц
Hyères 2010 - Tsolmandakh Munkhuu Show from modabot on Vimeo.







зургыг http://musingsofbuffyleigh.blogspot.com/ сайтаас
Энэхүү мэдээллийг бэлдэх явцад олон коммент байсан бөгөөд түүний энэ коллекцыг Viktor & Rolf-ын коллекцтой адилхан, мөн арьс өнгөний үзэл гаргасан гэх мэт шүүмж байсан хэдий ч ихэнх хүмүүс түүний энэхүү хар нүүр будалтынхаа ач тусаар олны анхаарлыг татаж хувцасаа илүү сайн харуулж чадсан гэж үзэж байсан.
Монголын маань Paris based Mongolian designer гэж нэрлэгдэж байгаа М.Цолмандахдаа баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд улам их амжилт хүсье!
PS: Загварын төв болсон Парис хотоос Монголынхоо хувцас дизайн сонирхогчид болон дизайнерууддаа шинэ бүтээл үргэлж бэлэглэж байгаарай.
S-Style Хувцас Загвар Зохион бүтээх Реалити шоу 2009-12-23 6 сар 23, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-22 6 сар 22, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-22
“S-Style загварын реалти шоу” 2009-12-21 6 сар 21, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-21
“S-Style загварын реалти шоу” 2009-12-20 6 сар 20, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-20
“S-Style загварын реалти шоу” 2009-12-19 6 сар 19, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-19
“S-Style загварын реалти шоу” 2009-12-18 6 сар 18, 2010
designer Бичлэг, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“S-Style загварын реалти шоу” 2009-12-18
