үзэлтэд очих

WINDOW.MN 10 сар 21, 2008

designer Загвар, Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Window.mn дээр Гоёл 2008, наадамын нэлээд дажгүй зурагнууд байна ороод сонирхоорой.

Эрхэмсэг үдэш 10 сар 18, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Бөмбөрийн нүргэлэх дуут чимээ, аялгуу айзамд хөг орох мэт загвар өмсөгч бүс­гүйчүүд эрхэмсэгхэн алхана. Өмссөн хувцасныхаа уран шаглаа, донж маягийг зөвхөн өөр дээр нь л тусах тэр олон мянган харцанд мэдрүүлж, гоо сайхны таашаал, утга төгөлдөр орон зайг бэлэглэх нь тэдний үүрэг хийгээд үнд­сэн ажил нь аж. Ийм бодол ардын зураач Ү.Ядамсүрэн­гийн ач, төрийн шагналт зу­раач Я.Үржнээгийн охин Ү.Юмжирын “Гламур” нэртэй загварын шоуг үзэж суухад төрж байв.

“Улаанбаатар” ресторанд зохиогдсон уг шоу эрхэмсэг гэгээн үдэш гэж юу болохыг хүрэлцэн ирсэн зочдод мэд­рүүлээд авсан. Тасалбар нь багагүй өндөр үнэтэй байсан. Тиймдээ ч цөөн тооны “ча­нар­тай” үзэгчдийг цуглуулсан байлгүй. Өвлийн болон өдөр тутмын гоёлын 100 гаруй загварыг үзүүлсэн юм. Өв­лийн улирал хаяанд ирсэн энэ цагт уг арга хэмжээ охид бүсгүй­чүүдэд ихээхэн “хө­рөн­гө оруулалт” өгсөн байх. Ач холбогдол нь ч үүнд оршиж байгаа болов уу.

Загвар зохион бүтээгч бүсгүй “Гламур” шоугаа өвөө аавынхаа дурсгалд зориул­жээ. Ардын зураач Ү.Ядам­сүрэн гуайг нийтэд алдарш­сан түүхэн зургуудаас гадна үндэстний угсаатан зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвисныг мэдэх билээ.

Н.Гантулга

Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-10-14

www.dailynews.mn-c

Вашингтоны загварын үдшийг монгол дээлээр эхлүүлжээ 10 сар 14, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Мэдээ: -Сайн явж ирэв үү. Ва­шингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж өндөрлөв. Энэ тухай ярихгүй юу?

-Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ өнөө жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө. Тус загварын долоо хоног Америкийн заг­варын ертөнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Ди­зайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуг­луулгын үдэшлэгт уригдаж очсон.

“DC fashion week” нэртэй­гээр долоо хоног үргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон.

Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр зохиогдсон загва­рын цуглуулгын үдшийг нээж, хамгийн эхэнд үндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах үүрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бү­тээсэн хувцсыг өмсөж олонд хүргэх 60 гаруй загвар өмсөгч өөрсдийн танилцуулах хууд­саа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан.

-Тэр үдшийн нээлт мон­гол дизайнеруудын ур­ла­сан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Загварын үзүүлбэрт орол­цохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн түрүүнд сонирхуулах эрх олгосон юм.

-Тэгэхээр монгол үн­дэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Бид хоорондоо ярьж бай­гаад миний зохион бүтээсэн ХII-ХIII зууны үеийн монгол хатдын өмсгөл бүхий заг­вараар эхлүүлж, дизайнер Э.Баярцэцэгийн “Үдшийн хатад” коллекциор өндөр­лөсөн. Тэдгээр загваруудаас “Зоос” коллекци маань үзэгч­дийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэ­гээд ч монгол хөөмийн аялгуу “Зоос” загвартай хосолсныг биширсэн үзэгчид дуу алд­сан. Уг нь ямар ч загварын үдэш чимээ шуугиангүй, намуухан болж өндөрлөдөг. Гэтэл энэ удаад монгол хувцас­ны үзүүлбэр дуусах хүртэл хүмүүсийн алга та­шилт үргэлжилсээр байсан нь бидэнд их урам өгсөн юм.

Ер нь монгол хувцасны үндсэн өнгө нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаа­раа өвөрмөц юм л даа. Улаан өнгө гал, цэнхрээр хөх тэн­гэрийг бэлгэдсэн байх жи­шээний.

Тухайн үдэш шүүгчид болон энгийн хүмүүс “Монгол хув­цас зохиомж сайтай. Илэр­хийлэх чадвараар ч маш сайн болжээ” гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг “Монгол костюмс” төвөөс гаргасан.

-Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж?

- “Зоос”, “Хатдын үдэш”, “Янжинлхам” болон “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын бү­тээ­сэн “Эзэнт гүрний бахар­хал” коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагүй. Мон­гол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож бай­гаа учраас бид хичээсэн. Үүний үр дүнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загва­рын шоунд оролцох са­налыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хүмүүст Монголын тухай ойлголтыг өгч чадлаа гэж үзэж байна. Учир нь тэд­ний дунд “Монголоос энэ хүртэл сар гаруй хуга­цаанд явж ирсэн үү” гэж асуух хүн ч байсан. Тухайн үед монгол үндэсний хувцсыг Америкийн загварын ертөн­цөд таниулс­ныг олон хүн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж төрдөг мон­голчууд ч байв.

-Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж төрж байна?

- Хэд хэдэн хүнтэй дотно танилцсан. Манай монгол­чуудаас нэлээд хэдэн хүн Америкийн загварын томоо­хон компаниудад туслах ди­зайнерээр ажилладаг юм би­лээ. Энэ нь тэдний хэр авь­яастай, хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Тэд өөрсдийн ажил­ладаг байгууллагынхаа нэр хүнд бүхий дизайнеруудад монгол үндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ир­сэн байсан.

Монголчуудад өөрт нь байдаг болоод ч тэр үү үн­дэснийхээ хувцасны гай­хамш­гийг төдийлөн үнэлдэг­гүй. Гэтэл гадаадынхан энэ бүх­нийг цоо шинээр хардаг.

-Таныг орчин үеийн загвартай монгол дээл ур­ласан гэж байсан. Ийм хувц­сыг загварын долоо хо­ногт хүмүүс хэр их со­нир­хов?

-Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хүн бүр содон загвар, сонин детальтай орчин үеийн мон­гол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хүн монгол дээл­ний талаар ямар ч төсөө­лөлгүй байснаа хэлсэн. Ха­рин тэнд амьдардаг монгол­чууд өдөр тутамд өмсөх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэм­жээнд оролцохдоо өдөр ту­тамд өмсөх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж үзсэн.

-”DC fashion week” нэр­тэй энэ арга хэмжээ бизне­сийн чиглэлээр зохиогд­дог болохоор дизайне­рууд өөрс­дийн бүтээлээ ху­дал­дах боломжтой гэж сонс­сон. Энэ үнэн үү?

-Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч үнэндээ дэлхийн олон орны дизай­неруудын нэг дор цугларч, бие биедээ бүтээлээ сонир­хуулдаг арга хэмжээ гэдгээ­рээ онцлог. Нөгөөтэйгүүр, нэр хүндийн асуудал гэж үз­дэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бү­тээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан боло­хоор энэ тал дээр анхаарах ч сөхөө байгаагүй. Монгол дээ­лийг “онлайнаар худалдах уу” гэж олон хүн асуусан. Бид тэр бүрт “Монгол костюмс” тө­вийн вэб сайтыг хэлж өгсөн.

-Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр үнэ­лэгдэх вэ?

-Одоогоор үнэ ханш тог­тоогоогүй. Хэрэв авахаар бол тухайн үед ярьж байгаад үнэлэх байх.

Ч.Анна

Зурагчин: dn
Огноо: 2008-09-30

www.dailynews.mn-c

Орчин үеийн монгол дээлээрээ Вашингтоны загварын өдөрлөгт уригджээ 9 сар 20, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо.

Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн ди­зайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү заг­варын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонир­хуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн суд­лаач, зураач, дизай­неруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүр­ний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээ­лийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тог­тоодог байна. “Монгол кост­юмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэ­лэгджээ.

Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахар­хал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёр­дугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна.

Ч.Анна

Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-09-16

www.dailynews.mn-c

Spring 2009 Ready-to-Wear 9 сар 7, 2008

designer Гадаад, Загвар-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

2009 оны Хаврын загварын шоунууд 9н сарын 5наас эхэллээ.

9н сарын 5нд

  1. BCBG Max Azria
  2. Elie Tahari
  3. Erin Fetherston
  4. Jason Wu
  5. Jenni Kayne
  6. Nicole Miller
  7. Rachel Comey
  8. Rachel Roy
  9. Rag & Bone
  10. Shipley & Halmos
  11. Sue Stemp
  12. Trovata
  13. TSE
  14. Yigal Azrouël

9н сарын 6нд

  1. Abaeté
  2. ADAM
  3. Alexander Wang
  4. Alexandre Herchcovitch
  5. Boy by Band of Ousiders
  6. Daughters by Obedient Sons
  7. Karen Walker
  8. Koi Suwannagate
  9. Lacoste
  10. Réyes
  11. Rock & Republic
  12. Ruffian
  13. Threeasfour
  14. United Bamboo
  15. Vena Cava
  16. Charles Nolan
  17. Costello Tagliapietra
  18. Diane von Furstenberg
  19. DKNY
  20. Gap
  21. Hervé Léger by Max Azria
  22. Jonathan Saunders
  23. Lela Rose
  24. Miss Sixty
  25. Preen
  26. Sari Gueron
  27. Stærk
  28. Tibi
  29. Tracy Reese
  30. Tuleh
  31. William Rast
  32. Y-3

www.style.com-c

Шоотой материал намрын загварт 7 сар 12, 2007

designer Гадаад, Загвар-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Style.com дээр нэг ийм мэдээ байна. Монголын сурвалжилагч нарын энэ зуны / хаврын /намрын / өвлийн загвар юу вэ гэж улиг болсон уйтгарт асуултанд хөөрхөн хинт болох байхдаа. Дэлхийй өөрчилөгдөөд загварын галт тэрэгний хурд өдрөөс өдөрт хором бүрт нэмэгдэж байгаа энэ үеийг тоолох хэдхэн дизайнертай эртний үе шигээ санадаг улс шүү. Бараг л 40см урт улаан шулуун банзал, бариу цагаан 6 товчтой дан зөрлөгтөй нэг халаастай босоо захтай цамц, 4 см өсгийтөй дөрвөлжин хоншоортой хар углааш ухааны яг таг хариулт хүсдэг сонин хүмүүс шүү. Арга ч үгүй байхдоо ямар загвар дагнаж мэдээлэл хийдэг ч хүмүүс биш бараг заваараа загвар сурвалжилдаг хүмүүс юм чинь. Хэзээ нэг Монголд би fashion editor, writer , critic гээд дуугарах хэвлэлийн хүмүүс гарах болдоо. За үндсэн сэдвээсээ хазайчихлаа :)

Raquel Zimmermann at Jean Paul Gaultier.

Marc by Marc Jacobs.

3.1 Phillip Lim.

Jenni Kayne


Anne Klein.


Etro.

Tibi.

Vena Cava


MaxMara.


Boss Orange.


Véronique Leroy.

Eley Kishimoto.

Generra.

Alexandre Herchcovitch


Zero Maria Cornejo.


Chanel.

Raquel Zimmermann in Viktor & Rolf.


Belstaff.


United Bamboo.


Alice Roi.

Gucci.

Derek Lam.

Akiko Ogawa’s

Блогоос 4 сар 5, 2007

designer Гадаад, Загвар-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Өөрийн зочилдог блогуудаараа орж явтал нэг блоггер маань сонирхогчоос мэргэжилийн болохоор шийдээд анхны алхамаа хийж. Энэ бичиглэлийг нь уншсан чинь нэг л сайхан сэтгэл хөдлөөд анх өөрөө сургуульд орж хүссэн мэргэжилээ эзэмших болсондоо баярлаж догдолж байсан тэр л 1999 он минь, огт өөр ертөнц болохыг бүрэн мэдрэсэн 2002 он илүү ихийг сурах мэдэх хэрэгтээгэй ойлгосон 2006 гээд л Fashıon-той холбоотой сайхан жилүүдээ дурсчихлаа. Анх хичээл ороод дуртай зүйлийг минь багш ярьж эхлэхэд л би зөв газраа байна гэж бодож билээ. Хүн болгон өөрөө өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байж зөв газраа байгаасай, мөнгө нийтийн жишэг бусадын таалалд нийцэх мэтээр мэргэжилээ бүү сонгоосой. Мэргэжил бол бидний жигүүр мөрөөдөлд минь хүргэх хүссэн газарт минь хүртэл нисэж чадах, өөрөө сэтгэлээсээ хүсэж сонгоогүй жигүүр өөрт нь яаг таарсан хэзээ ч байхгүй нэг бол том нэг бол жижиг, таараагүй жигүүр тэнцвэрээ олж хол нисэх нь ховор эсвэл жигүүртээ атлаа нисэж чаддаггүй тахиа, тэмээн хяруул шиг байна биз. Дэлхий нэтийн нэг блог дээр “ядуурал” гэж нэг бичлэг байсан юм хүн хүн өөрийнхөөрөө л хариулсан байналээ миний бодлоор бол хамгийн ядуу хүн мөрөөдөлгүй хүн байх тайлбар хэрэггүй биздээ. Хүссэнээ хий /нийгэмд хор учируулахгүй бол / мөрөөдөлдөө үнэнч бай ханатлаа мөрөөд хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэж л таарна.

Enjoy!

Wednesday, April 04, 2007

It’s Wet in the City…by a Fashion Student

Yes today was completely soaking in the New York City raining all day. You see I can say this because I am official a fashion student at Berkeley College of NYC right between 5th and Madison Ave. I started class actually class on April 3, I went to orientation on the 2nd. However even though I commute from NJ to NY I absolutely do mind because being in New York is aspiration for a place where I want to work and live one day. Okay let me talk about my fashion 101 class: Introduction into the Fashion Business, my Professor is really nice guy he worked for Gucci for a couple of years. The class is of course pretty fast paced but being a 101 course I learn about the history of fashion starting from the year 1770 to the Rose Bertin the world first designer to the Charles Worth the world first coutour designer. I am really excited about taking this course because for so long I have a strong interest in fashion now I can really get educated on the business. One of my first assignment that’s due tomorrow was to write a one page about the Macy’s Flower Show at Herald Square. I took some pictures:





Also what I love about my fashion class is that there are many people from diverse backgrounds so it great to see what they wear to class because that’s biggest inspiration of style is to see what people wear on the street or in the classroom.

Блогоос 4 сар 5, 2007

designer Загвар, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
November 27, 2006

UB Fashion Week 2006

Бичсэн: Jagie

Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа.

Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног - 2006″ загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан.

“Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ.

http://www.bodrol.com/blog -ooc

GQ: Америкийн шилдэг залуу дизайнерууд 4 сар 4, 2007

designer Гадаад, Загвар, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Зарим загвар зохион бүтээгчид шуугиан тарьж зарим нь урлагын бүтээл хийж байдаг харин тэгвэл зарим нь “хувцас” хийдэг байна. Азаар бидэнд олдсон сонголтондоо түшиглэн бид сүүлийн бүлэгт багтах дизайнеруудын бүтээлийг худалдаж авдаг. Тэд бол тайзан дээрээс гараараа даллах хоосон хүмүүс биш жинхэнэ амьдрал дээрх үйлдвэрлэлд ажиллах барагдашгүй авьяастай хүмүүс. Тэд та бидний өглөө босоод яаран өмсөх хувцаснаас авхуулаад үдэшлэгт өмсөх хувцасыг хүртэл танд хэрэгцээтэй бүгдыг хийдэг. Яагаад “залуу” гэсэн тодотголыг өгсөн бэ гэхээр тэдний зарим нь гараагаа эхлээд удаагүй зарим нь энэ талбарт цөөхөн хэдэн жил болж байгаа болхоор ийнхүү тодотгосон юм. Товчоор эдгээр авьяаслаг залуу дизайнеруудын хэн нь ч одоогоор Madison Avenue-д дэлгүүрээ нээгээгүй, эсвэл томоос том дэлгүүргүй, сүлжээ олон салбаргүй ч тэд бидний өмсдөг дэгжин цаг үеээсээ хоцроогүй хувцасыг хийдэг биднй хувьд ч хамгийн чухал нь энэ.


Тим Хамелтоны
хувцаснаас

Тим Хамелтон
Яах аргагүй Америка стандартын классик бөгөөд дэгжин хувцас хийдэг. Би үе үеийн бэлэгдэл болсон эрэгтэй хувцасыг дахин сэргээж шнэчилэн хийхийг хүсдэг гэж хэлэх дуртай нэгэн. Худалдааны голидорлын хувьд нийтийн жишэгийг дагадаггүй ч, чанар болон таарамж гэдгийг сайн мэддэг. Тэрээр жинхэнэ дизайн нь дүр төрхөөс ч илүү гэдгийг ойлгодог


Helmut Lang
хувцаснаас

Майкел ба Николь Коловос
Michael ба Nicole Colovos, Habitual жинсэн хувцасны шошгоны ар дахь 2 дизайнер. Одоо тэд хурц шийдэл бүхий загвартай завсарын өнгөтөй хувцас хийн дэлгэрүүлж байна. Минималист Helmut Langтай адилтгаж болохгүй. Тэдний хувцаснууд нь чамин нарийн деталь хэсгүүдтэй байдаг аж.


Adam+Eve
хувцаснууд

Адам Липпес
33 настай Бупаллогийн уугуул энэ эр Oscar de la Renta-д хамгийн залуу захирлаар ажиллаж байсан юм. Мөн тэрээр залуусын авхаар дугаарлан зогсох basic T-shirts, боксер дотуур хувцас зэргийг саначилсан нэгэн. Дээд зэргийн нимгэн хөвөн даавуугаар хийсэн баялаг өнгөний сонголт бүхий хэтэвчинд чинь тохирсон үнэ бүхий хувцас тэднйх. Манай дотуур хувцас гайхамшигтай гэж Липпес хэлж байна. Шинэхэн байгуулагдсан гэхэд хэзээний олны танил болсон дэлгүүр сонголт арвин дэгжин хувцас, тэдний ирээдүй улам сайхан харагдаж байна.


Michael Bastian
хувцаснаас

Майкел Бастиан
Майкел Бастиан өнгөрсөн жилээс өөрийнхөө нэрийн шошго бүхий хувцас хийж эхэлжээ. Урьд нь тэрээр Bergdorf Goodman-д эрэгтэй хувцас хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Хуучнаа дурсахдаа тэрээр : Бид үргэлж олж чадахгүй зүйлсээ ярьдаг байсан, гайхалтай бариу цамц, гайхалтай V зах гээд л өнөөх классик Америка зүйлс бидний хүсдэг гэхдээ байдаггүй зүйл гэжээ. Түүний загварууд нь 1970 оны шинэ англи хувийн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид шиг дэгжин хэзээ ч хуучирахгүй загвар, судалтай поло цамц, товцтой захтай сорочка, мөрний танаас гээд л…


Nice Collective хувцаснаас

Жое халлер - Ян Ханнула
Тэд 1996 оноос Nice Collective шошго бүхий хувцас хийж эхэлжээ. Тэдний гол зорилго нь нэртэй бранд болох өөрийн шөнийн клубтэй болох. Хувцасны хувьд бариу цэрэг загварын хүрэм, брэжэнт/canvas/өмд, ноолууран цамц, зурагтай пудволк гээд л одод хүртэл дурлах болсон хувцаснуудыг /зураг дээр Chris Martin, Trent Reznor, U2-гийн гишүүд ба Gavin Rossdale/Сан Франциско дахь урландаа бүтээцгээж байна. Тэд хэлэхдээ бид 2 анх 95 онд дискон дээр танилцсан тэгээд олон нийтлэг сонирхолтойго мэдэж авсан ба гайхамшигтай дууг анх сонсоод төрсөн сэтгэгдэл шиг бүтээлүүд хийхийг хичээж байна гэжээ.


Band of Outsiders
хувцаснаас

Скот Стернберг
Ohio-д төрсөн тэрээр ажилынхаа гарааг Los Angeles-т CAA-гийн агентаар эхэлжээ. Гэвч энэ амьдарлын хэв маяг түүнд огт тохирохгүй байлаа. Тэрээр би багын байж чадаагүй зөвхөн хэсэг нь л байсан тэгээд ч энэ миний сонирхох зүйл биш гэдгийг мэдсэн гэж байв. Багадсан мэт товчтой захтай сорочка хөвөн даавуун зангиа, хүрэм бүгд гараар оёсон, Яг л бидний аавууд өмсөж байсан шиг өнгөрсөнг өнөө үед өмсөх гэж би үүнийг хэлнэ хэмээн загваруудынхаа тухай тэрээр хэллээ.


Barker Black-ийн хувцаснаас

Крик ба Дэррик Миллер
2003 он Minnesota-гийн ах дүү Крик ба Дэррик Миллер , Английн гуталын бренд Barker дээр үндэслэн өөрсдийн Barker Black-аа нээжээ. Бид уламжлалт хувцаслалтанд сонирхолтой гэж 34 настай Ralph Lauren-ний хуучин дизайнер тэрээр өгүүлж байна. 125 жилийн туршлага бүхий Английн үйлдвэр ах дүү нарын арга яс бүхий логотой гуталыг үйлдвэрлэж эхэлсэн байна.


Nom de Guerre
-гийн хувцаснаас

Nom de Guerre
Энэ баг 4н үндсэн гишүүнтэй. Marc Jacob-ийн хуучин дизайнер Иса Саалаби/сууж байгаа/, W сэтгүүлийн хуучин эдитор Холу Харнсонгкрам, /баруун голд/; Вил Витний DJ, /дээр/; графитти зураач Девон Түрнбул /баруун цаана/ Эдгээр залуус залуусын амралтаараа болон үдэш өмсөх дуртай стилийн хувцасыг хийдэг байна.

 GQ сэтгүүлээс

“H&M” M by Madonna 3 сар 29, 2007

designer Гадаад, Загвар-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

madonna

Дуучин Мадонна мэргэжилээ сольж fashıon desıgner боллоо. 1947 онд байгуулагдсан дэлхийн 24 улсад 1300 сүлжээ дэлгүүр бүхий H&M Шведийн бэлэн хувцасны сүлжээ дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн M by Madonna брэнд шошготой бараагаа энэ оны 3р сараас зарaхаар болжээ.

H&M-ийн дизайн хариуцсан захирал Маргерита ван ден Бош хэлэхдээ поп дуучин өөрийн хамелон мэт хувирч чаддаг авьяасаараа дэлхийд танигдсан, түүний загварууд өөрийх нь хэзээ ч хуучирашгүй өвөрмөц бөгөөд гайхамшигт стилийг тусгасан гэжээ.

Мадонна өөрөө хэлэхдээ: Би хэзээ ч өөрийнхөө загварт үнэн голоосоо дуртайгаа нууж байгаагүй. H&M болон Маргеритатай хамтраж ажиллана гэдэг бол миний амьдарлын гайхалтай ,томоохон бүтээлч өөрчилөлт болсон гэжээ.

Мадонна энэ компанитай хамтарж ажиллаж байгаа дэлхийд алдартай 2 дахь дуучин юм.

Хувийн бодлоор Мадонна дизайн хийж эхэлсэн нь тиймч муу хэрэг биш яагаад гэхээр Мадонна загварын асар өндөр мэдрэмжтэй хэзээд шинийг эрэлхийлэгч байдаг ёстой л хамелон мэт хувирж цомог бүртээ шинэ өнгө өгж чаддаг цөөхөн дуучидын нэг гэж хүндэлдэг. Тэгээд ч олон жилийн олон олон дизайнертай хамтарж ажиллаж байсан асар их туршилга байгаа. Ямархуу бүтээл гаргах нь харж л байхаас.

Мадоннагийн загваруудыг сонмрхож байвал энэ линкээр ороорой —> H&M

 

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт