үзэлтэд очих

????????????????????????????????? 7 сар 25, 2010

designer Бүлэггүй-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Яагаад???? 

2009 оны 06 сарын бичлэг л хамгийн сүүлийн бичлэг болж гараад байгаа юм бол? Шинэ бичлэг ерөөсөө гарахгүй байх юм.  Блог маань гажигтсан юм болов уу? Админааааааааааааааааааааааааааааа

Сараа стилиэ өөрчилнө гэсэн энэ үү? 7 сар 15, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Поп хатагтай Сараа энэ сарын 13-нд амьд хөгжмийн “Coke’n beat” наадамд “Best of Saraa” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр энэ удаагийн тоглолтдоо стиль имижээ өөрчилж, урьд нь бид бүхний харж байгаагүй цоо шинэ Сараа болон гарч ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүний наадмын гоёл нь час улаан өнгө, шаргал үс байх аж. Мөн Монгол үндэснийхээ хэв шинжийг хадгалсан хувцас хийлгэж байгаа гэсэн шүү.

Иймэрхүү мэдээлэл цацагдаад дуучин Сарантуяаг хичнээн сайхан болж гарж ирэх бол гэж хүлээж байтал:

спонж боб

best of Saraa

 

арай ч дээ хэлэх үг алга ийм хувцас хийж өгсөн дизайнер ичмээр юм. Энэ дуучин хичнээн хөдөлмөрлөж энэ тоглолтыг хийж байгаа билээ. Энэ загвар болон үүнийг өмссөн дуучин маань яг л

 хэлэх ч үг алга….. sponge saraa? or Saraa Bob? so sad

“Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа 7 сар 15, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 2сэтгэгдэл

Түүх соёлоороо бахархаж, урлаг өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан, үндэсний хувцсаараа ижилдэн гоёдог “Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцастай жагсаал, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, загварын болон циркийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдож байв. Жилээс жилд хүрээгээ тэлж буй тус наадамд энэ жил 3000 гаруй хүн оролцсон нь үндэсний бахархлыг төрүүлж байв. Энэ өдөр нийслэл хотыг маань Сүхбаатарын талбай чимж, Сүхбаатарын талбайг дээлтэй Монголчууд гоёж байлаа.

Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулах комисс энэ үеэр үндэсний дээлтэй гадаадын шилдэг хос, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай идэвхтэй оролцсон нэг дүүрэг зэрэг номинациудаар тодруулж байв. Монгол дээл асар их өв уламжлал, дэг жаяг, далд бэлэгдлийг агуулж байдаг. Тухайлбал халх эхнэрийн дээл гэхэд гал голомтоо хон хэрээнээс хамгаалж буйгаар төсөөлөн хан гарьдын хэлбэртэй хийгдсэн байдаг. Найман настай балчраас наян настай буурал хүртэл ястан бүрийн хувцсыг иж бүрэн өмссөн нь гадаадын иргэд төдийгүй Монголчуудынхаа нүдийг хужирлаж, сонирхлыг татаж байв. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг зохион байгуулалттай орсноос гадна, Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга зэрэг урлаг соёлын байгууллагууд нэгдсэн байв.

“Дээлтэй монгол” аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийг “Улаанбаатар хотын аялал жуулчлал – 2015″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

Наадмаар Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаадын жуулчид, иргэддээ сурталчилж байсан юм. Даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгохыг зорьжээ.

Арга хэмжээнд оролцохын тулд хаа холын баруун аймгаас зорьж ирсэн, зөвхөн энэ арга хэмжээнд зориулж Монгол үндэсний иж бүрэн хувцас хийлгэсэн, хүмүүс багагүй байсан юм. Мөн энэ үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний үзүүлбэр, монгол гэрийн үзэсгэлэн, цамын бүжиг, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, зэрэг үйл ажиллагаа явагдаж байсан нь уламжлал болон зохиогдож буй энэ арга хэмжээний цар хүрээг улам нэмэгдүүлжээ. Хуран цугласан олныг хамгийн их хөгжөөж бас, хайрыг нь татаж байсан зүйл бол үндэсний хувцастай хамгийн шилдэг бяцхан оролцогчийг тодруулах үе байсан. Үндэсний бөхийн зодог шуудагтай, жанжин малгай, ноёны хувцас, хатны өмсгөлтэй тэд юу юунаас илүү бусдын харцыг өөр дээрээ татна. Өхөөрдмөөр хөөрхөн уйланхай хатан, нойрмог ноёдууд гээд 100 гаруй хүүхдээс зохион байгуулагчид шилдгийг тодруулах нь их л төвөгтэй байгаа бололтой. Ямартаа ч нэгэн бяцхан хүү хамгийн шилдгээр тодорсон бол, хамгийн бяцхан хатан маань уйлсаар гарч ирэн шагналаа авч байв. Үүнээс гадна Халх, Баяд, Дөрвөд, Урианхай, Казак, Торгууд гээд өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, хийц загвар, ёс заншлыг харуулсан дээлээ өмссөн олон хүн хамгийн сайхан дээлтэй хос тэмцээнд оролцсон юм. Үндэсний хувцсаа өмссөн эр улам сүрлэг, эмэгтэй нь илүү намбалаг төрхтэй байсан нь Монгол үндэсний хувцасны мөн чанар юм болов уу гэж бодогдож байв. Англи, Голлланд, Хятад, Япон, Өвөрмонгол гэр бүлүүд ч Дээлтэй Монгол наадамд нэгджээ. Уран хүний бурхан ухаан,нарийн хийцээр хийгдсэн үндэснийхээ хувцсаар гоёдог “Дээлтэй Монгол” өдөрлөг дараа жилд улам сайхан болох биз ээ.

Б.ЭНХЖАРГАЛ

http://sonin.mn/

PS: Дээлтэй Монгол наадам сайхан болжээ хамрах хүрээ нь ч өргөн болж байна дараа жил бүүр илүү сайхан том хүрээг хамарсан сайхан арга хэмжээ болох байх гэж найдаж байна. Гэхдээ нэг зүйл огт сэтгэлд нийцсэнгүй??????  “Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч” шалгаруулаад байгаа юм уу? эсвэл хамгийн сайхан үндэсний хувцасаар хувцасласан хүүхэд шалгаруулад байгаа юм уу? Хамгийн бяцхан гэвэл насаар нь шалгаруулмаар юм даа нас харгалзахгүй бол шагналынхаа нэрийг өөрчилмөөр юм. Уйлсан ээж аавдаа тэврүүлсэн бяцхан жаалууд гомдсон л байхдаа.

Бас нэг үнэн онцгүй зүйл нь шагнал гардуулах гэж байгаа ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ШҮҮГЧ гэсэн нөхөд өөрсдөө европ хувцастай байх юм. Хүмүүсийг уриалж байх ёстой ГОЁ дээл шүүж байгаа хүмүүс ядаж тэрлэг өмсөж болоогүй юм байхдаа????? Ямар үзэх гэж очсон хүн биш. Зохион байгуулагчид нь дараа дараагийнх дээрээ анхаармаар юмдаа яаж овоо хөтлөгч нь нэг дээл өмссөн юм.

“Fashion Vitality” загварын үзэсгэлэн, хэлэлцүүлэг болжээ 7 сар 8, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
 

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль,  Солонгосын Fashion  ба Хувцасны Дизайны Холбоо (Korea Fashion & Costume  Design Association)- той хамтран ШУТИС-ийн Урлаг зааланд “Korea-Mongolia International Invited Fashion Exhibition”  буюу “Fashion Vitality” нэртэй олон улсын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд  Болгар, Хятад, Солонгос, Монгол, Турк, АНУ, Узбекстаны дизайнеруудын 47 бүтээл тавигдаж байна. Энэхүү үзэсгэлэнд шилдэг дизайнеруудын хувцас загварын бүтээлүүд  дэлгэгджээ. Мөн уг үзэсгэлэнгийн үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Сонирхсон хүн үнэгүй үзэн, хэлэлцүүлэгт оролцож өөрийн санал бодлоо хуваалцах боломжтой юм. Үзэсгэлэн хоёр хоног  үргэлжилнэ. Солонгосын болон олон улсын хувцас загварын сонирхолтой содон шийдэл, монголын хувцас загварын зохицлыг тус үзэсгэлэнгээс харж болох нээ

http://www.style.mn/-с

Fashion Party 7 сар 7, 2010

designer Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Дэлхийн загварын ертөнц, гоо сайхан тансаг гоёмсог дүр төрх, дэлхийн загварын чиг хандлага, мэдээ мэдээлэл, шоу нэвтрүүлгийг долоо хоногийн 24 цагийн турш сурталчлан таниулдаг “Fashion TV”-гийн “F Party”-г Монголд зохион байгуулах гэж байна.

Тус үдэшлэгийг Монголд анх удаа албан ёсны зөвшөөрлийнх нь дагуу “I Loft Function House”, “Алтай Кашмир” компанитай хамтран зохион байгуулж буй. Үдэшлэг энэ сарын 9-нд буюу ирэх баасан гаригт “I Loft Function House”-т 21.00 цагт болох юм. Энэхүү “F Party”-г зохион байгуулснаар “Fashion TV” сувгаар дамжуулан манай гаригийн таван тивийн 202 орны 400 гаруй сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж нээгдэж байгаа юм.

М.Урин

http://sonin.mn/-c

Арай л үнэтэй сонсогдож байна хэхэ тэрнээс биш ч гоё л арга хэмжээ болох байх боломжийн байсан бол очиж үзэхгүй юу. Харин загвар нь хаанхых гарах юм болдоо Алтай cashmere ганцаараа бие даасан шоу хийх юм байхдаа??? За яахав ах дүүс минь үзээд ярьж өгөх л байлгүй дээ :)

Дээлтэй Монгол үндэсний хувцасны наадам 7 сар 7, 2010

designer Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

www.sonin.mn-c

www.sonin.mn-c

“Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр долдугаар сарын 13-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд дөрөв дэх жилдээ  “Дээлтэй Монгол” наадам болно.  Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах зорилгоор тус үйл ажиллагаа зохион байгуулагдана. Энэхүү наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар,Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, “Шилмэл загвар” ХХК, ”Монгол костюмс” ХХК, “Торго загвар” ХХК,  ”Саунд оф Монголиа” ХХК, Монгол гэр Хужирт ХХК  хамтран зохион байгуулж байгаа аж. Наадмын  үеэр ардын  урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа зэрэг үйл ажиллагаа явагдана.  Наадмын үйл ажиллагааны томоохон хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд 2009 онд 1000 гаруй хүн оролцсон бол энэ жил илүү өргөн хүрээтэй болгож Нийслэл хотын дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 2500 хүний Монгол үндэсний хувцастай жагсаал оролцуулахаар төлөвлөж байна.  Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцасаараа гоёх “Дээлтэй Монгол” наадамд   “Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос”, “Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч”, “Нийтийн бүжгийн хос”, “Хамгийн сайхан дээлтэй хос”, “Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага”,  “Сайн зохион байгуулалТтай, идэВхтэй оролцсон нэг дүүрэг”  зэрэг  номинациар шилдгүүдээ шалгаруулна.

Г.Даша

http://art.news.mn/content/18885.shtml

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт