Crazy Fashion Competition for High School Students 3 сар 16, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
Written by E. Bayannasan
The “Crazy Jeans” fashion contest took place this past weekend. There were over 40 students from numerous high schools who participated in the contest and competed against each other in two events, including best model and best designer.
The “Cinderella” agency organized the contest and a delegate from the organizers N.Narmandakh stated, “The main objective of the contest was to develop the creative work of the children and to teach parsimony. Participants competed with their own designs, including bags and clothes, which were made with their old jeans”. “Also, we will now organize this contest every year”, Narmandakh added.
Student O.Bayarbayasgalan won first place in the category of best designer. O.Nomin-Erdene took first place in the category of best model. They were each awarded with a gold medal and a non-disclosed cash prize
Ээжийн жаахан үнсгэлжин эх орноо төлөөлөхөөр болжээ 3 сар 15, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхБээжин хотноо жил болгон зохиогддог “Хемпел авардс” тэмцээнд хуучнаар “Монголжингоо” буюу одоогийн “Сити” дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Номин-Эрдэнэ эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Юуны өмнө дэлхийн 30 гаруй улсын оюутан сурагч оролддог олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох болсонд баяр хүр-гэе. Энэ мэдээг хэрхэн сонссон тухайгаас ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Баярлалаа. Автобусанд явж байхад багш хэлсэн. Бөөн баяр болоод автобусаар нэг хашгирсан. Хойно сууж байсан хүмүүс сонин хараад, гайхаад байсан. Тэгээд хамгийн түрүүнд ээждээ, дараа нь ангийхандаа, найз нартаа хэлсэн.
-Ээж нь хотод байдаг уу?
-Үгүй ээ. Дорноговийн Замын-Үүдэд байдаг. Ээж маань ч гэсэн их баярласан.
-Яагаад хувцасны дизайнер болохоор шийдээ вэ?
-Энэ их сонин л доо. (тэрбээр инээснээ) Би 10 жилд байхдаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцсон юм. Тэгээд л дизайнер болохоор шийдсэн.
-Тийм амархан уу. “Үнсгэлжин”-д ямар хувцас хийж оролцоод ямар амжилт гаргасан юм бэ?
-”Үндэсний бахархал” гэсэн хувцсаар оролцож, алтан медаль хүртсэн. Тэгээд түүндээ урамшаад л энэ мэргэжлийг сонгосон. Одоо олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Тэгэхлээр би мэргэжлээ буруу сонгоогүй юм байна гэж бодож байгаа.
-Тэмцээндээ хэрхэн бэлдэж байна. Явах дөхөж байна уу?
-Бэлтгэл гайгүй ээ. Хувцаснуудаа хийгээд бараг дууссан. Одоо гар ажиллагаанууд л үлдсэн. Энэ сарын 21-нд сургуулийнхаа захирал Д.Байгалмаа, багш СДаваасүрэн нартайгаа явна.
-”Хемпел авардс” тэмцээн яагаад зөвхөн Бээжинд л болдог юм бол?
-Энэ уралдаанаар Бээжингийн загварын долоо хоног эхэлдэг гэсэн.
-Зөвхөн танай сургууль л энэ тэмцээнд 2-3 удаа оролцсон байдаг?
-Тийм ээ. Зөвхөн “Сити” дээд сургууль л энэ тэмцээнд оролцох эрхийг нь авсан гэсэн. Хамгийн анх манай сургуулийн, одоо манай ангийн багш Г.Ганчимэгийн ангийнх нь охин, дараа нь манай багш явсан гэсэн. Өнгөрсөн жил манай ангийн Г.Сонор оролцсон. Энэ тэмцээнд зөвхөн манай сургуулиар зогсохгүй бас манай анги голчилж оролцоод байгаа гэж хэлж болно. (тэрбээр инээв)
-Анх оюутан болж байсан Номин-Эрдэнэ хэдхэн сарын дараа мэргэжлийн дизайнер болж төгсөнө. Ер нь өнөөдөр Монголын дизайнерууд ямар хэмжээнд явж байгаа гэж боддог вэ?
-Ямар ч байсан дэлхийн хэмжээнд өрсөлдөж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Сүүлийн үед манай дизайнерууд их залуужиж байгаа гэж боддог. Жишээлбэл, манай сургуулийн тэнхимийн эрхлэгч Ч.Энх-Оч багш гэхэд 2009, 2010 оны “Өвлийн гоёл” наадмаас гранприг нь хүртэж байсан. Бас түүний эхнэр Г.Ганчимэг багш 2009 оны эмэгтэй шилдэг дизайнерээр шалгарч байсан. “Шилмэл загвар”-ын М.Урангоо, “Торго салон”-ны Д.Болд Х.Овдогмэд, Ж.Мижиддорж гээд олон дизайнер гадаад дотооддоо өрсөлдөж байгаа. Ер нь жилээс жилд энэ салбар хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно.
-Тэгвэл энэ салбарын дутагдалтай, бас давуу тал нь юу бол?
-Давуу тал нь гэвэл хүмүүс загварыг сайн мэддэг, ойлгодог болсон. Тиймдээ ч өөртөө таарсан, өөрийнхөө сул, өө сэвтэй талыг хаахын тулд захиалгын хувцас ихээр хийлгэдэг болсон. Харин сул тал нь гэвэл манайд материалын хувьд үнэхээр учир дутагдалтай. Бүх л даавуунууд гаднаас орж ирж байна шүү дээ.
-Залуусын хувцаслалт өнөөдөр Монгол гэдэг нэрэндээ нэг л үл зохицолдоод байх шиг санагддаг?
-Тийм гэж хэлж болно. Монгол залуус стиль хөөдөг болсон шүү дээ. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа үндэсний хувцаснаасаа холдчихвий гэх бодол төрүүлдэг. Тэгэхээр дизайнеруудын л анхаарах асуудал гэсэн үг.
-”Хемпел”-д ямар төрлийн хувцсаар оролцож байгаа вэ?
-Үндэсний хэв маягаа агуулсан “Grange” стилийн хувцсаар оролцож байгаа. Дизайн урлагийн тухай мэдээллээс хоцордоггүй ямагт бидэнтэй хамт байдаг танай сонины хамт олонд амжилт хүсье. Ирээд хамгийн түрүүнд тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцана аа.
