үзэлтэд очих

Орчин үеийн монгол дээлээрээ Вашингтоны загварын өдөрлөгт уригджээ 9 сар 20, 2008

designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн , тракбак

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо.

Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн ди­зайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү заг­варын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонир­хуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн суд­лаач, зураач, дизай­неруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүр­ний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээ­лийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тог­тоодог байна. “Монгол кост­юмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэ­лэгджээ.

Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахар­хал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёр­дугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна.

Ч.Анна

Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-09-16

www.dailynews.mn-c

Сэтгэгдэл Үлдээх

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт