үзэлтэд очих

“HAIR STYLE-2008” 12 сар 13, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , тракбак

Э.ХАРЦАГА (2007-12-03)
Мэргэжлийн үсчин, гоо сайханчдын холбоо, “Матрикс” салонтой хамтран “Чингис” зочид буудалд өнгөрөгч баасан гаригт “HAIR STYLE-2008” шоу үзүүлбэр зохион байгууллаа.

Шилдэг 12 салон оролцсон энэ удаагийн шоуны үс засалтын гол онцлог нь геометрийн дүрсийг санагдуулам хааш яайш юм шиг тайралт, гоёл, хуримын загвар голлож байв. Үс засалтын шинэ техник, шинэ урсгалыг гаргахыг оролцогчид чармайжээ.

Шоуг “Билэг” их дэлгүүр ивээн тэтгэж моделиуд болон бүжигчдийн хувцсыг гаргасан байна. Хувцас загварын шоунд нэг хүн олон загвар үзүүлж болдог. Харин үс засахад ийм боломж байдаггүй. Нэг удаа л тайзан дээр гарна. 100 орчим модель оролцож, 100 төрхийг харууллаа. Зөвхөн үс засалтын хэв маягийг харуулаад зогссонгүй, нүүр будалт, боди арт, хувцас загварын үзүүлбэр үзүүллээ.

Мэргэжлийн үсчид тайзан дээрх үс засах үзүүлбэрээ тавхан хоромд багтаасан бол “Цэрэнханд” салоны мастер үсчин Цэрэнханд морин хуур тоглож байгаа гурван залуугийн үсийг ганцхан аялгуу тоглох хугацаанд засаж амжсан нь Манай үсчдийн чадварыг харуулав. Энэ үеэр Монголын үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн “Олон улсын уралдаанд манайхан багаараа гурав, хуримын үс засалтын төрөлд наймдугаар байрт оржээ. Мөн 170 орноос шилдэг 40 шүүгч шалгаруулахад манай улс багтжээ” гэсэн шинэ мэдээг дуулгалаа.

http://www.mongolnews.mn/

Сэтгэгдэл Үлдээх

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт