Д.Овдогмид: Өөртөө л таалагдах хэрэгтэй 8 сар 21, 2007
designer Бүлэггүй-д бичсэн , сэтгэгдэл үлдээх2006/11/08 - 12:16, Лхагва гараг
- Багадаа “Үнсгэлжин” тэмцээнд бүтээлээрээ оролцдог байлаа. Бас дипломынхоо ажлыг монгол хувцасны загвараар хийсэн. Зурах, зохион бүтээх ойр мэргэжил. Адил төстэй зүйл олон бий. Гэхдээ би заримдаа өөрөөсөө асуудаг юм. Зургаараа явсан дээр үү, аль эсвэл хувцасны загвар дээр үү гэж.
- Хүмүүс чамайг өвөрмөц, ирээдүйтэй загвар зохион бүтээгч гэж үнэлдэг. Тэгэхлээр чи цаашид энэ салбарт илүү амжилт гаргаж чадах байх аа.
- Миний хувьд зураг илүү санагддаг. Гэхдээ үнэхээр тэгж ялгарч чадаж байгаа бол суурь мэргэжил минь л тус болсон. Би сайн багштай л даа. Миний онцлог бол өнгө, зохиомж. Энэ бүхнийг би багшаасаа л сурсан. Надад арт стиль ойр санагддаг юм.
- Эсгий дээр санасан бодсоноо буулгана гэдэг амаргүй байх аа?
- Эсгий их гоё шүү дээ. Над шиг мэргэжлийн загвар зохион бүтээгч биш зураач хүнд ямар ч зүйл хийхэд дөхөм, эсгүүр, оёдол шаардахгүй. Бас байгалийн бүтээгдэхүүн болохоор үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Гар ажиллагаа ордог болохоор дахин давтагдашгүй. Бүтээл хийж байх явцад шинэ санаа орж ирээд л… Өөрөө материал үйлдвэрлээд байгаа ч юм шиг. Би чимхлүүр ажилд дуртай.
- Эсгий хувцас биед хэр эвтэй вэ?
- Хүмүүс эсгийгээр хийсэн болохоор эв хав муутай юм шиг ойлгоод байдаг юм. Хонины хялгасыг нь түүсэн нарийн ноосоор хийдэг болохоор заримдаа ноолуур ч юм шиг харагддаг. Агшиж сунадаг чанартай болохоор биед маш сайн сууж өгдөг давуу талтай. Бас хөнгөхөн.
- Гаднынхан ийм хувцсыг хэр хүлээж авдаг вэ?
- Манайхнаас илүү. Монгол хүн “Ямар гоё юм бэ” гээд өнгөц шохоорхоод л өнгөрдөг бол гаднынхан ямар технологоор, яаж хийсэн юм гээд л их сонирхоно. Тухайн хүнээс хэчнээн их хөдөлмөр орсныг илүү анхаардаг. Өнгөрсөн өвөл би Америкт очиж загваруудаа сонирхууллаа л даа. Шоуны дараа хэсэг хүн надтай уулзъя гэхээр нь ичээд очоогүй юм. Гэтэл тэд гурван цаг шахам хүлээсэн байж билээ. Манайхан эсгийгээрээ сайн л бол бойтог, малгай зэргийг хийдэг шүү дээ. Гаднынхан л бидэнд эсгийгээр урлагийн бүтээл хийх санааг өгсөн болохоос.
- Чи тэгээд тэнд санаа болон бүтээлээ зарах ч юм уу, зах зээлээ олох ямар нэг алхам хийв үү?
- Үгүй. Би тийм юманд авьяасгүй, бас сонирхолгүй. Миний есөн ширхэг хувцсыг “Монгол костюмс” төвийнхөн худалдаж авсан. Бас Япон руу хэдэн хувцас явуулсан юм байна.
- Монгол үндэсний хувцас гээд л байдаг. Яг тэр гэж ялгахад амаргүй юм шиг…
- Түүхийн дурсгал, олдвороос судална. XIII зууных илүү тодорхой байдаг. Арван тав, зургаа, долдугаар зуун болоод ирэхээр манж, хятад хувцасны элементүүд анзаарагддаг юм. Аль нь анхдагч болохыг өмнөх үетэй нь харьцуулж л гаргаж ирнэ дээ. Гэхдээ монголчууд манж хувцасны дүр, төрхийг өөрийн болгоод 200, 300 жил болчихсон юм чинь манай үндэсний хувцас биш гэж туйлшрах нь учир дутагдалтай биш гэж үү.
- Манайхан дээл хувцсаа хэр оновчтой сонгож өмсдөг вэ?
- Уйтгартай хувцасладаг. Юуны түрүүнд хаана өмсөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Бас өөрийн царай, бие галбиртаа тохируулах ёстой. Монгол хувцасны таалагдсан элемент болгоныг тусгаж болохгүй л дээ. Энгийн загварын хувцсыг аксесуараар чимэглэвэл их донжтой харагдана.
- Урлагийнхны тухайд…
- Дуучдын хувцас нэг хэв загварын, мэдрэмжгүй санагдаад байдаг юм.
- Ариунаа, Баясгалангийн клип болон тоглолтдоо зориулж өмссөн хувцас дажгүй л харагддаг шүү дээ.
- Баясгалангийн зарим хувцас гайгүй ээ. Ариунаа “Хөх монголын үр сад” клип дээрээ яг л хятад хүүхэн шиг харагдаж байсан. Бас “Талын монгол айл” дууны клип дээрх имиж нь өвөр монголчуудыг санагдуулам. Эсвэл урд хөршид хувцсаа хийлгэдэг юм болов уу. Гэхдээ бүх хувцсыг нь тэгж ойлгож болохгүй л дээ. Түүний өмссөн “Торго”-ын хувцас их аятайхан. Ер нь “Торго” салоны Болдын загвар их гоё. Та анзаарч хараарай. “Цогт тайж” киноны жүжигчдийн өмссөн монгол үндэсний хувцас барагтай л бол ил товч, шилбэгүй. Гэтэл энгэр нь гэхэд биед наалдаад, сайн сууж өгсөн байна лээ.
XIII зууны үеийн монголчууд гэхэд нэг их сайхан цагаан, цагаан дээл өмссөн хүмүүс. Малгай нь гэхэд яаж хийсэн нь ойлгомжтой биш, өвөрмөц. Гэтэл тэр цагийг харуулсан манай сүүлийн үеийн кинонууд дээр жүжигчид нь тэс хөндлөн, ердөө ч гоё биш, өрөвдмөөр загвартай дээл хувцас өмссөн байдаг. Уг нь эртний монголчууд хэчнээн бүдүүлэг ард түмэн гэж хэлэгддэг байсан ч хувцсаа маш өндөр мэдрэмжтэй хийж, хэрэглэдэг хүмүүс юм билээ.
- Удахгүй “Гоёл” наадам болно. Хэр бэлтгэж байна?
- Харин ээ. Бодсон санасан юм зөндөө л байна. Амжих болов уу, яадаг бол. Хоёрын хооронд оролцсоноос оролцохгүй байсан нь дээр ч юм шиг. Уг нь энэ наадамд оролцох нь туршлага болдог. Сайн шийдээгүй л байна.
- ”Гоёл” наадмаас чи олж авъя гэсэн юмаа авч чаддаг уу?
- Санаа авах зүйл зөндөө. Гэхдээ заримдаа голдог. Эсгүүр, оёдолд дулдуйдсанаас биш, зураг зохиомж байхгүй. Ердөө мэдрэхгүй, мэдэрснээ бас хийж чадахгүй. Саяхан би загвар өмсөгч Содтуяагийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөрт “Үнсгэлжин” наадмын шүүгчээр санаандгүй ажилласан юм. Тэндхийн хүүхдүүд манай мундаг загвар зохион бүтээгчдийн олж хараагүй зүйлийг анзаарсан байна лээ.
Нэг хэсэг бараг л цөмөөрөө шахам халх эхнэрийн үс шиг малгай хийлээ. Дараа нь бортогон малгай…
Манай багш ийм малгайг зүгээр л труба гэдэг юм. Ялгарах юм ердөө байхгүй. Цөмөөрөө ижил. Манай хувцас загварын сургуулиуд технологи талыг анхаарахаас зураг, зохиомжийн тухай сайн заадаггүй юм шиг.
- Чи цаашид бусдаас ялгарах юу хийе гэж бодож байна?
- Эсгийгээр өөр ямар маягийн хувцас хэрэгсэл хийж болох вэ гээд бодоод л байна. Бусдад таалагдахаас илүү өөртөө таалагдсан бүтээл хийх хэрэгтэй. Гэхдээ ингэх их хэцүү. Бэлэн болсон хойно нь харахад л гоё болохоос.
Б.Хонгормаа
ОО-ын цаасан хуримын даашинз 8 сар 18, 2007
designer Гадаад, Этгээд-д бичсэн , сэтгэгдэл үлдээхБлог хэсэж явсан ийм юм байх юм шагнал нь нь их биш ч хөөрхөн л уралдаан байна. Монголд хийвэл хийчнээн хүн оролцох бол.
Түрүүлж 500$ авсан даашинз
Stephanie Stutzenberger


2-р байр 200 $
Hanah Kim

Тусгай байр 50$ 3 хүн



зарим бүтээлээс нь








Монголын дээд боловсрол хаана явна вэ 8 сар 17, 2007
designer Монгол, Сургуулиуд-д бичсэн , 3сэтгэгдэлПрофессор гэж өөрийгөө бичээд байгаа хүн нь л ийм төвшингийн судалгаа хийж нийтлэл бичиж байхад хөөрхий оюутануудыг муулахын аргагүй. Мэдээлэлийн эрин зуун энэ тэр гээд байхад тэр ганц хятад сайтаас юм олж уншчихаад тэрийгээ бичих өрөвдмөөр юм. Монголын 200 сургуулиа, гадны их сургуулиудын тоотой харицуулаад байгаа юм уу? Асуудал хөндсөн зөв нийтлэл болхоор нь уншсан чинь хаа хамаагүй худал тоо баримт тавиад урам хугалдаг байна шүү хэхэ. Синга-д 19, Мъянмарт 16, Камерунд 1 энэ тэр гээд л, ядаж 3 сайт орж үзчихээд нийтлэлээ бичмээр юм даа … Их сургууль, дээд сургууль, коллежээ ялгадаг юм боловуудаа тэгээд бас
Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье. өөрөө ичээсэй ийм юм бичичхээд
Профессор, Олхонуд Д.Баярхvv гуай
Боловсрол ШУ : » Монголын дээд боловсрол хаана явна вэ
Нийтэлсэн: 2007-08-17 09:41:19 , Мэдээний дугаар: #65281
“Цаг тєр” хэмээх шинэхэн сэтгvvлд (2007 оны зургадугаар cap) мэдээлснээр бол, “Магадлан итгэмжлэгдсэн гэх тодотголтой, ухаан нь тєрийн шалгуур давсан тєрийн мэдлийн 16, тэд нь дотроо МУИС нь 12, МУБИО мєн, 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай єєр найман их сургууль хувийн их сургууль гурав, хувийн дээд сургууль 108, нийт 170 татан буугдсан гэх боловч хэлбэр дvрсээ єєрчилсєн 30 дээд сургууль нийлээд 200 давжээ. Манай улс санаандгvй байж байгаад энэ тєрлийн тоон vзvvлэл тээрээ дэлхийг дэлдийлгэх дээрээ тулжээ. Зєвхєн 2.6 сая хvн амдаа тооцож vзвэл 200 хол давах их, дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, 10000, бvр дордоод 1000 хvн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор дэлхийд аль хэдийнэ xошуучилж яваа.
Олон улсын дараах статистик vзvvлэлтээр бол манай улс их дээд сургуулийн тоогоор Герман, Францтай зэрэгцэж. Азийн бар улсуудыг хол хаясан байх аж. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгvй амжилт тогтоожээ. Нийт хvн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараах судалгааг харж болно.
Монгол Улс 2.6 сая 200
Манай улс хєгжлийн тєвшингээр жагсаалтын сvvлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагvй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хєгжил, єрсєлдєєн, эдийн засгийн эрх чєлєє гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хєгжлийн зєрvv хэдэн арван жилээр тогтохгvй. Энэ шууд хамаатай, харьцуулсан дvгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримт байна. Манай VХЯ, НVБ-ын Аж vйлдвэрийн хєгжлийн байгууллагатай хамтран хийсэн шинэхэн vнэлгээг 2005 оны байдлаар авч vзвэл дэлхийн 155 улсын дотор аж vйлдвэрийн єрсєлдєх чадварын индексээрээ Монгол Улс доод хэсэт буюу 148 дvгээр байр Ботсван, Этиоп, Бурунди Тєв Африкийн Бvгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд Мали зэрэг хэдхэн улсын ємнє оржээ. Их, дээд сургуулийнхаа тоогоор эдэн дотор бараагvй хол тасарсан Монголыг аж vйлдвэрийн чадавхиар нь 155-ын 148-т аваачиж жагсаасан байна.
| Улс | Хvн амын тоо | Их, дээд сургуулийн тоо |
| Их Британи | 59.4 сая | 89 |
| Австрали | 20.1 сая | 37+2+23=62 |
| Шинэ Зеланд | 3.9 сая | 7 |
| Швейцарь | 7.3 сая | 9 |
| Нидерланд | 16.2 сая | 17 |
| Швед | 9 сая | 40 |
| Израиль | 6.8 сая | 3 |
| Сингапур | 4.3 сая | 2+4+13=19 |
| Хонконг | 7.4 сая | з |
| Малайз | 24.8 сая | 17 |
| Таиланд | 64.3 сая | 16+36+26=78 |
| Турк | 68.1 сая | 69 |
| ЄАБНУ | 45.3 сая | 16 |
| Арабын Нэгдсэн Эмирт | 3.8 сая | 4 |
| Саудын Араб | 22.5 сая | 7+21 эр+12эм=40 |
| Грек | 10 7 сая | 17 |
| Латви | 2.3 сая | 5 |
| Литва | 3.6 сая | 6 |
| Эстони | 1.4 сая | 3 |
| Словак | 5.4 сая | 14 |
| Албани | 3.5 сая | 10 |
| Болгар | 7.5 сая | 38 |
| Македон | 2 сая | 2 |
| Румын | 22.3 | 48 |
| Хорват | 4.4 сая | 4 |
| Египет | 75 сая | 14 |
| Тунис | 9.9 сая | 5 |
| Бахрейн | 690 мянга | 2 |
| Иордан | 5.3 сая | 2 |
| Сири | 17.4 сая | 4 |
| Балба | 24 сая | 1 |
| Шри Ланка | 19 сая | 10 |
| Камбож | 13.8 сая | 9+6=15 |
| Мъянмар | 52.8 сая | 16 |
| Гана | 20.4 | 3 |
| Нигери | 135.4 сая | 13 |
| Ардчилсан Конго | 53.2 сая | 31 |
| Камерун | 16.1 сая | 1 |
| Зимбабве | 13.1 сая | 1 |
| Кени | 31.9 сая | 4 |
| Монгол Улс | 2.6 сая | 200 |
Дээрх хvснэгтээр бол гол асуудал нь дээд боловсрол нь манайх шиг vнэгvйдээгvй Монголын дээд боловсролтонгууд ажилгvйчvvдийн эгнээнд шууд шилждэг. Монголд тєгссєн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггvй, авлаа ч цааргалдаг, энэ гашуун жишээ нэгийг хэлэх. Сонинуудаар дvvрэн гэх зар тасрахгvй хєвєєд байгаа чинь дээд боловсрол vнэгvйдсэний жишээ биш гэж vv.
Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи Канад Австрали, Сингапурыг бараагvй хаяж тасарсан єнєєгийн Монголд эсрэгээр Балба, Камерун шиг ганц их сургуультай байх нь хаашаа юм. Тооны хувьд социализмын vеийн тэр 10 гаран их, дээд сургууль чинь болоод байсан юм биш vv.
Компани, хоршоо байгуулж байгаа аятай их, дээд сургуулийг ийнхvv хэт vржvvлснээр эдvгээ Монголд дээд боловсролын нэр тєр, vнэ цэнэ хог дээр гарлаа. Юун дэлхийн єрсєлдєєн, дэлхийн стандарт. Манай их сургуулийн дипломыг дэлхийд хэн, аана vнэлж байгаа билээ.
Манайдаа дууриах загвар, толь нь болж ирсэн. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль гэхэд л єрсєлдєх чадвар, эрдмийн тєвшний рейтингийн vзvvлэлтээр дэлхийн их сургуулиуд дотор 76 дугаарт явж байгаа гэх (Тивээр нь ангилж vзвэл Москвагийн их сургууль Европтоо 23-т) мэдээлэл саяхан цацагджээ. Шанхайн Жяо Тун их сургуулийн “Academic Ranking of World Universities-2007, Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University, 01.08.07″ хэмээх cyдалгааг аваад vз л дээ.
Энэ судалгааг Жяо Тун их сургууль 2003 оноос хийж ирсэн. Тэр лут жагсаалтад манай ганц ч их дээд сургууль багтаагvйг сануулаад, Ломоносовтойгоо л єєрсдийгєє харьцуулаад vз гэж хэлэх гэсэн санаа
Дэлхийн хамгийн шилдэг (сургалт, менежментээрээ) АНУ-ын гурван их сургууль эхлэн жагсчээ. Тэр нь манайхны сайн мэдэх Харвард, Стэнфорд, Калифорни-Беркли залгаад дєрєвдvгээрт Их Британийн Кембриж орж байна.
Энд шалгарч vнэлэгдсэн эхний 100 их, дээд сургуулийн тал нь АНУ-ын их сургуулиуд байна. Чанартай, лут гэдгээрээ тэр 100 дотор хоёрдугаар байрт Их Британи удаалж, гуравдугаар байрт Герман, Япон хоёр, залгаад Австрали, Дани, Израиль, Канад, Нидерланд, Норвег, Финланд, Швейцарь, Шведийн их сургуулиуд зонхилж байна.
Ямар шалгуураар их сургуулиудыг ингэж ялгаварлаад байна вэ. Манайхны нийтээрээ хошуураад чамирхаад байдаг гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлvvдийн ганц нь ч (хvмvvнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгvvлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн сургуулиуд хэт олон) дэлхийн шилдэг их сургуулийг шалгаруулах шалгуур нь биш юм гэнээ. Байгалийн ба техникийн ухааны, тухайлбал математик, технологи, компьютерын шинжлэх ухаан, амьдралын ухаан, газар тариалан, анагаах, эм зvй гэж явсаар нийгмийн шинжлэх ухаан бєгсєнд нь авч vздэг салбар гэх аргачлал тэр юм байна.
Байгалийн ба техникийн ухааныг болилоо гэхэд манай их дээд сургуулиуд гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаагийн салбараараа дэлхийд хаана яваа билээ гэх асуултыг бид єєрсєддєє тавих цаг болсон. Цаашлаад дэлхийн тэргvvлэх их сургууль аль вэ гэдгийн хамгийн гол шалгуур бол тєгсєгчид нь хэн бэ гэх vзvvлэлт байдаг гэнэ. Энэ нь сургалт нь ямар вэ гэдгийн гол шалгуур юм байна. Тєгсєгчдийн тооноос гадна шvv дээ. Нобелийн ба Филдийн шагналыг хэд нь хvртсэн бэ, хаана хэн ямар нэр тєртэй алба хашиж, хэн хэн нь алдаршсан, бас багш нарынх нь хэд нь Нобелийн шагналтан бэ, багш нарын чадварын индекс, судалгааны тєвшин, хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бvтээл, ном, сэтгvvлийн тоо гэхчлэн шалгуурууд цаашаа хєвєрч єгнє.
Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье.
Профессор, Олхонуд Д.Баярхvv
Зууны мэдээ 195 (2643)
Зууны хамгийн үнэтэй даашинзнууд 8 сар 8, 2007
designer Гадаад, Мэдээлэл-д бичсэн , 3сэтгэгдэлШинэ зуун, шинэ мянганы эхээр чамин тансаг даашизны жинхэнэ хур бууж байна. Өдгөө 60000, эсвэл 100000 доллараар гоёлын хувцас аваад өмсчих бэл бэнчинтэй хүн 100 хүрэхгүй ч ийм зүйлийг ихээр үйлдвэрлэх болжээ. Энэ удаад бид 21-р зууны хамгийн үнэтэй 10 даашинзыг танилцуулж байна.
1. Нэгдүгээр байрт дизайнер Рене Страус, үнэт эдлэлийн худалдаачин Мартин Катц нарын зохион бүтээсэн хуримын гоёл орж байна. Энэ даашинз 12 сая долларын үнэтэй. Даашинзны хөхний даруулгын хэсгийг алмаазан сондроор чимэглэжээ. Даашинзыг 2006 оны хоёрдугаар сард олонд танилцуулсан ч өдийг хүртэл худалдаж авах бэлтэй хүн олдоогүй л байна. Та нөхөрт гараагүй бол үүнийг авч өмсч болно шүүдээ. Хамгийн гол нь хоолоо сойж болохгүй. Чулуунууд маш хүнд учир хуримын ордонд очих гэж их хүч зарцуулна гэдгийг санах хэрэгтэй.
2. Хоёрдугаар байрт Ирландын дуучин Саманта Мамбагийн үдэшлэгийн гоёл орж байна. Дуучин бүсгүй 2004 оны зургадугаар сарын 28-нд “Хүн аалз-2″ киноны танилцуулгын үеэр аалзны тор хэлбэртэй энэ даашинзаа өмсчээ. Даашинзанд нийт 3000 бриллиант хатгасан бөгөөд есөн сая долларын үнэтэй гэнэ. Үүнийг Их Британийн нэрт дизайнер Скотт Хеншалл урлажээ.

3. Япон стилийн хуримын даашинзыг дизайнер Юми Кацура урлажээ. Энэ даашинзыг 2007 оны эхээр анх үзүүлсэн бөгөөд найман сая долларын үнэтэй. Даашинзыг хамгийн нарийн торго, атласаар хийж, мянган ширхэг сувд, 8.8 каратын ногоон бриллиант, таван каратын ховор алтлаг бриллиантаар чимжээ. /Энэ бас мэдэхгүй юм байна 2007 оны эх гэхээр 2008 оны коллекц болж таарах нь/ орос сайт дээрх зураг нь

4. Бриллиант хатгасан, хар өнгийн үдэшлэгийн даашинзны анхны үнэ 500000 доллар байжээ. Сүүлд нь энэ даашинзыг 1.8 сая доллараар зарсан юм. 2000 онд энэ гоёл бол дизайнерын туршилтын эхлэл байлаа. Урд талдаа, гуя хүртэл задгай хормойтой, загасны сүүл хэлбэртэй гэрэлтдэг банзалтай, 2000 ширхэг бриллиантаар чимсэн торгон корсет бүхий энэ даашинзыг Жодигийн даатгалын нөхцлөөр эртнээс аюулгүй байдлыг нь хангасан газар өмсөх ёстой байв. Даашинзыг тусгай машинаар дэлгүүрт хүргэж байлаа. Модель үүнийг тайлснаас хойш хэдхэн секундын дараа сейфенд хадгалжээ. /Яг ямар даашинз нь огт тодорхойгүй юм хэхэ 2000 оны л эд бололтой./орос сайт дээрх зураг нь

5. Тавдугаар байрт “Anthony La Bate of Francesca Couture’’-ийн 2005 оны үзүүлэн оров. 300000 долларын үнэтэй хуримын даашинзанд 300 карат жинтэй 1100 алмааз, Сваровскийн 3000 талст хатгажээ. Түүнчлэн энэ хувцсыг хийхийн тулд 45 метр торгон органз хэрэглэсэн юм. Энэхүү даашинзыг захиалан хийлгэсэн эрхэм нэрээ нууцлахыг хүсчээ. Тэрээр даашинзыг 23 настай охиндоо зориулж хийлгэсэн гэнэ. Сураг сонсвол захиалагч нь Арабын Эмиратаас гаралтай хүн байсан аж.

6. Саяхан Японы “Гинза Танака” брэнд хамгийн нарийхан, маш зөөлөн, бөх бат алтан утсаар хийсэн үдэшлэгийн урт даашинзыг толилуулжээ. Энэ даашинз 250000 /$243,902/долларын үнэтэй бөгөөд 1.1 килограмм жинтэй. Энэ даашинзыг хэн ч өмсч болно. Түүнд ганц дутагдал байгаа нь угаалгын машинаар угааж болдоггүй юм байна. Энэ swimsuit нь бас алтан утсаар хийсэн эд гэнэ $82,000


7. Парисын моодны долоо хоногийн хүрээнд үзүүлсэн “Christian Dior’’-ын даашинзнууд доод тал нь 200000 долларын үнэтэй. Том ханцуй, үслэг нөмрөг нь эрт дээр үеийн хатан хааны гоёлыг илтгэнэ.
?
8. Тэрбумтны гэргий Меланийн “Christian Dior”-оор хийлгэсэн хуримын гоёлын (Тэд хуримаа 2005 оны хавар хийсэн юм) талаар хэвлэлийнхэн хэдэн cap шуугижээ. Сүйт бүсгүй эхнээсээ л даашинзыг цагаан, алтлаг өнгөтэй, үнэт чимэглэл ихтэй байх ёстой гэж байсан юм. Тэрээр Валентино, Готье, Лагерфельд нартай зөвлөлдөж, даашинзаа байнга хэмжин үзэж, хэдэн долоо хоногийг Парист өнгөрөөсөн гэдэг. Ингээд тэрээр мөнгө, атласан дэлбээгээр чимсэн, 90 метр атлас, 550 цагийн гар хөдөлмөр зарцуулсан гоёмсог даашинзтай болжээ. “Энэ даашинзыг зөвхөн хуриманд л өмсч болох бөгөөд хүмүүсийг жинхэнэ уулга алдуулна даа” хэмээн Трампын ирээдүйн гэргий өгүүлж байсан гэдэг. Модель бүсгүй энэ даашинзыг” моодны үзүүлбэрээр өмсч гарч ирэхдээ үнэт эдлэлээ даалгүй, тайзан дээр ухаан алдан унасан юм. Даашинз 200000 долларын үнэтэй. Гэхдээ ноён Трампын хувьд энэ нь бага мөнгө билээ.


9. Есдүгээр байрт Кристиана Лакруагийн 2005 онд танилцуулсан /Spring 2006 couture/даашинз оржээ. Алтан принттэй, шаргал өнгийн сиймгэр эдээр хийсэн энэ даашинз ердөө л 150000 доллар гэнэ. Энэ даашинзыг сувдаар чимэглэсэн алтан титмээр чимсэн байна.


10. миний харсанаар 127000 үнэтэй 150000 ширхэг Swarovski үнэт чулуугаар чимсэн энэ даашинз орох байх / 2006/09/13 Munich, southern Germany

10. Хамгийн эцэст буюу 10-р байрт дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй Женнифер Лопес (Тэрээр Нью-Йоркийн даатгалын компанинд нэг тэрбум еврогоор биеэ даатгуулжээ) бүжигчин Крис Жаддтай гэрлэх үедээ өмссөн, Валентиногийн 50000 долларын үнэтэй даруухан даашинз орж байна. Тэр үед энэ даашинзны үнэ хүмүүсийг гайхашруулж байсан юм. Цаг мөч өнгөрөх бүр даашинзны үнэ өсч байгааг анзаарч болно. Зузаан түрийвчтэнгүүдийн ч тэмцэл үргэлжилсээр байна.

2007/08/08 Өглөөний сонин
http://www.kleo.ru/club/tusa/al12215.shtml сайтаас авсан мэдээ юм байна
Үс засалт зан араншин, насны хэмжээг тодорхойлдог 8 сар 7, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“Smile” салоны захирал, мастер үсчин Ч.Болдхуяг, “Эрдэнэ-Булган” салоны эзэн, мастер гоо засалч В.Эрдэнэбулган нар хамтран “Үс засалтын хэв загвар” нэртэй үзэсгэлэн гаргахаар болжээ. Үс засалт болон нүүр будалтыг урлагийн бүтээл болгон харуулсан мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 9-нд нээлтээ хийх бөгөөд Япон улсаас уригдаж ирсэн шүүгчид оролцох ажээ. Ингээд мастер үсчин Ч.Болдхуягтай ярилцлаа.
-Үс засалтын хэв загвараар үзэсгэлэн гаргах болсон чинь ямар учиртай юм бэ?
-Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг учраас үсчний мэргэжил өндөр ур чадвар шаардсан, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг ажил. Ялангуяа, өнөө үед үс засалт, нүүр будалт урлагийн нэг төрөл болчихсон. Тийм болохоор орчин үеийн охид, залуусын үс засалт болоод нүүр будалтын хэв маяг хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон. Мөн шинэлэг өнгө төрх эрэлхийлсэн хэрэг. “Занаду” арт галарейд нээлтээ хийх үзэсгэлэнд Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо засалчдын Япон улсын удирдах зөвлөлийн гишүүд болон олон улсын.Азийн соёлын сангийн нийгэмлэгийн тэргүүн ирэх юм.
-Манайд үс засалтын шоу болж байснаас биш, үзэсгэлэн гарч байгаагүй. Тэгэхлээр моделиуд оролцохгүй хэрэг үү?
-Тийм. Би хятадаас 50 янзын үсний модель авчирсан. Энэ моделиуд дээр хийсэн үс засалт, нүүр будалтаараа хүний зан төрх, нас, хүйсийг ч тодорхойлох боломжтой. Өдөр тутам, гоёл, уран сэтгэмжийн чөлөөт загварууд болон тэдгээрт тохирсон нүүр будалтыг харуулах юм.
-Нэг үсний модельд хэчнээн зардал гардаг бол?
-20 долларын үнэтэй 50 ширхэг үсний модельд 1000 доллар зарцуулсан. Харин нэг моделийн үсэнд 5-6 мянган төгрөгийн үнэтэй, гурван будаг хэрэглэнэ. Би зөвхөн тайралтаа л гэхэд 20 мянган төгрөгөөр хийдэг. Цайруулах будалт, тайралтыг нэмээд 100 гаруй мянган төгрөгийн зардал гарна. Гэхдээ мөнгөөр үнэлж боломгүй, айхтар зардал бий. Тэр бол цаг хугацаа. Тэгэхлээр өртөг өндөртэй үзэсгэлэн гарах нь ойлгомжтой байгаа биз. Шинэ загвар гаргахын тулд өглөөнөөс үдэш болтол ажиллах хэрэгтэй. Одоогоор ажлын цагаас хойш энэ бүхэнд анхаарлаа хандуулж байгаа.
-Хүний үстэй адилхан байж чадах уу?
-Мэдээж, хүний үснээс ялгарах зүйлгүй. Хэдийгээр 50 хувийн синтетик материалтай ч янз бүрийн тайралт, будаг хийхэд тохиромжтой. Бас хими хэрэглэж ч болно. Гэхдээ ийм үс олдоц муутай байдаг юм билээ.
-Салоныхоо хүрээнд үс худалдаж авдаг уу. Сүүлийн үед үс залгах морд дэлгэрч?
-Уг нь авдаг байсан. Гэтэл үс залгах үйлчилгээ Азид их хөгжсөнөөс болоод хүмүүс үсээ худалдахаа больсон. Бүр 1, 20 см үс 3800 юань хүрсэн гээд бод доо. Тайруулсан үсээ хаях, аль нэгэн газарт худалдахын оронд олон дахин хэрэглэх боломжтой учраас тэр. Үсийг их олон янзаар залгадаг. Зориулалтын цавуу түрхсэн багц үсний үзүүр халаах маягаар залгах үстэйгээ нийлүүлдэг. Бас нэхээс шиг сүлжих юмуу бяцхан хавчаараар тогтоодог үс ч бий. Үс засалтын хэв загвар, хүмүүсийн хүсэл сонирхол өөрчлөгдсөн учраас бидний үйлчилгээ ч гэсэн шинэчлэгдэх ёстой болов уу.
-Өнгөрсөн жил солонгос загвар моодонд орж, залуучууд үсээ гельдэж босгох сонирхолтой болсон. Тэгвэл энэ жил ямар загвар зонхилж байгаа вэ?
-Харин түүнийг чинь л тодорхойлохыг хичээж байна. Сүүлийн гурван жил үзүүрлэж шингэлсэн тайралт моодонд орж байсан бол, одоо арчилгаа бага шаардах үс засалт анхаарал татах болсон. Бас өнгө будгийн зохицол гэж бий. Сүүдэрт өөр харагддаг мөртлөө наранд гарахаараа “асдаг”, тийм л туяарсан өнгө орчин үеийн гоёл.
-Ихэнх үсний газар ижил засалт хийх болж. Ялангуяа, эрэгтэй хүний үс засалт.
-Үйлчлүүлэгч зоригтой байх юм бол гарахгүй загвар гэж байдаггүй. Гагцхүү үсчин хүн түүнийг тааруулж хийх л хэрэгтэй. Хүн бүрийн нүүрний төрх, үс хоорондын орон зай харилцан адилгүй учраас зохицуулах болно. Гэтэл ихэнх хүмүүс дасал болсон загварыг нь өөрчилчихмөөр “Яана аа, арай дэндүү болчихлоо” гэж сэтгэл нь зовдог. Тэгээд үсээ ургахыг хүлээгээд суучихна даа. Хүний үс долоо хоногт 3-4 мм ургадаг байхгүй юу. Яг л сахал шиг.
-Үс засалт үйлчлүүлж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй байх ёстой юу?
-Үгүй л дээ. Хаана үсээ засуулах нь үйлчлүүлэгчийн эрх. Гэхдээ бүх зүйл стандарт байх ёстой. “1000 төгрөгөөр засч байгаа юм чинь эвдээд хаячихсан ч яахав” гэсэн маягаар хайнга хандаж болохгүй. Нэгэн үе том салонууд хувьчлагдсанаас болоод бид подвальд орж байлаа. Түүнийг бодвол, одоо хүмүүсийн амьдрал харьцангуй сайжирч байгаа учраас хэрэгцээ нь нэмэгдсэн. Тийм болохоор тухайн хүний үсэнд зарцуулсан цаг хугацаа, материалын зардлаас шалтгаалаад салоны үнэ өртөг өндөр байж болох юм.
-Үсчин, гоо засалчдын хоёр ч холбоо байгуулагдсан. Та алинд нь хамаарагддаг вэ?
-1996 онд мэргэжил нэгт нөхөдтэйгээ нийлж “Монголын үсчин, гоо засалчдын холбоо” байгуулсан. Холбооны удирдах зөвлөлийн бодлого хариуцсан хүн нь би. Тэгтэл 2004 онд холбооны маань гишүүн М.Довчинсүрэн “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо” байгууллаа. Гэхдээ бидний зорилго нэг учраас өөр хоорондоо тэмцэлдээд байдаггүй юм. Битгий буруугаар ойлгоорой. Тэртээ тэргүй, нэг зүйлд зорьж яваа болохоор бидний хийж чадаагүй ажлыг энэ хүн гүйцээж яваа гэж боддог.
-Тэгвэл олон улсын уралдаан тэмцээнд холбооныхоо гишүүдийг хамруулдаг уу, аль эсвэл…?
-Зохион байгуулж байгаа газар нь л өөр болохоос биш, оролцогчдын хувьд холбоо хамаарахгүй ээ. Бид бүх үсчин, гоо засалчдад урилга явуулдаг. Түүнээс биш, би өнөөдөр “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо”-ны гишүүдэд “Миний үзэсгэлэнг битгий үзээрзй” гэж хэлээгүй. Үзэсгэлэнгийн үеэр үсчин, гоо сайхны салонууд ээлж ээлжээрээ хаалгаа барьж, ирж сонирхоно гэсэн.
-Ингэхэд үсчин мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би суугаа ажил хийх юмуу нэг хэвийн амьдралтай байхаас уйддаг хүн. Үргэлж шинэ сонин зүйлтэй учирч, өөрийгөө өөрчилж байхыг хүсдэг сонирхол минь энэ мэргэжлийг сонгоход тусалсан байх. Өдөр бүхэн өөр, өөр хүмүүстэй учирч, тэдэнд тохирох төрөл бүрийн үс засалтыг хийнэ гэдэг сонирхолтой ажил.
-Мэргэжлээрээ ажиллаад хэдэн болж байгаа вэ?
-22 жил болж байна даа.
Р.Мөнгөн
Боди арт 8 сар 2, 2007
designer Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхёо ёооо болиёоо арайчдээ ийм нийтлэл бичиж л байдаг нөгөөхийг нь хэвлэж л байдаг таарсан сэтvvлч сонин болдоо, ямарч судалгаа мэдлэг байхгүй зүгээр захы иргэн ирээд санаандаа орсон юмаа ярьж өгсөнийг бичдэг юмуу хаашаа юм. Бүүр ичиж орхилоо. Ядаж байхад сүүлийн бие даалт маань scarification буюу сорвин шивээс байсаныг ч хэлэхүү. Цус нь гожоод тогтохгүй ч гэх шиг ямарч анхан шатны мэдэгдэхүүнгүй, арьс давхаргатай байдаг гэдгийг ядаж мэдчихээд бичмээр юмдаа. “Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт” хаанаас юу олоод төгсгөл хийсэн юм болдоо Харамсалтай ~~~
Өглөөний сонин
Хэт их шивээс хийлгэвэл амьдаараа өмхийрнөХүний биеийн 60-аас илүү хувь шарх сорви, пирсинг болвол биед хор хөнөөлтэй гэж эмч нар үздэг. Гэтэл сүүлийн үед этгээд, эрсдэлтэй боди артыг шүтэгчид дэлхий даяар улам олширсоор, салонууд борооны дараахи мөөг шиг ургасаар.
Хүй нэгдлийн урлаг одоо ч моодны хэвээр
Африкийн зарим омгийнхон биеэ элдэв шарх, сорвиор гоёдог. Тэд бусдаас ялгарахын тулд биеэ зориуд шархлуулж, аймшигт сорвитой болдог. Янз бүрийн ёслол болгонд зориулж, өөр өөр өвөрмөц сорви “урладаг”. Жишээлбэл дайчин эр болохын тулд нэг төрлийн, харин дээш ахиж эрх мэдэлтэй болвол өөр шивээс сорви хийлгэж байлаа.
Орчин үед энэ нь нэг ёсны урлаг болжээ. Моодны бөгөөд эрсдэлтэй урлаг. Ер нь сорвийг маш олон төрлөөр урладаг. Эдгээрээс хамгийн хэцүү бөгөөд аймшигтай нь ухаж хийх. Маш энгийн технологитой. Хүний арьсны дээд хэсгийг зүсч аван, хүссэн дүрс, хэмжээтэй сорвио бүтээдэг. Сорви хийх ажиллагааны үеэр мэдээ алдуулдаг гэж сурталчилдаг ч ямар ч мэдээ алдуулалт хийсэн байлаа, цус урссан ийм мэс ажилбарын дараа морфины үйлчилгээ дуусахаар юу болохыг төөөл дөө. Танд дор хаяж гурван хүндрэл учирна, цус гоожилтыг зогсоох, яаж цусны халдвар авахгүй байх, дотоод эрхтнүүд хавагнахаас сэргийлэх гээд. Энэ бол ёстой жинхэнэ тамлал. Таны нуруу эсвэл мэс хүргэсэн газрууд шарх эдгэртэл нэлээд хэд хоног хавагнаж, хавдана. Хэрэв ямар нэг хүндрэл гарахгүй, антибиотик уух шаардлага гараагүй бол аз дайрсан гэж бод.
Шивээс бол боди артын нэг чиглэл
Одоо түүгээр хэнийг ч гайхуулахгүй. Орчин үеийн шивээсүүд арьсыг цоолсон бус харин усан будгийн зураг мэт харагддаг. Дэлхий даяар шивээсний мастеруудын дунд олон улсын тэмцээн, наадам, уралдаан явагдаж, тэд ур чадвараараа өрсөлддөг. 2007 оны Берлиний “Тату хатан хаан” тэмцээний ялагч бүсгүй. Тэр даашинз өмсөөгүй, шалдан байгаа нь энэ. Хэрэв таны шивээсний хэмжээ биеийн гадаргуугийн 30 хувиас их бол хүний цусны нарийн хялгасан судсууд болон тунгалагийн системийн ажиллагаа гэмтэж, хүн амьдаараа өмхийрнө. Энэ бүхэн мэдээж сайнаар төгсөхгүй. Цусны халдвар, гэдэс нээгдэх зэргээр хүндрэл учирдаг. Шивээсний нэг сайн тал бол аваар осолд өртсөн эсвэл “хийсвэр” хийлгэсний дараа үүссэн шарх сорвийг түүгээр нууж болно. Гэтэл зарим нь арай дэндүү “солиотой” загнадаг, жишээлбэл нүдэндээ шивээс хийлгэдэг. Тэр хүн аз болоход сохроогүй, гэтэл гоё хээ угалз болсонгүй гэж ихэд харамсч байжээ. Хамгийн сүүлийн үеийн моод бол эрсдэлтэй пирсинг. Эдгээр хүмүүсийг толгойдоо юмтай гэдэг нь үнэн бололтой. Харин тэдэнд өөрсдөд нь таалагддаг гэнэ. За яахав, тэдний өөрсдийн мэдэх хэрэг гэж орхимоор. Гэтэл боди артаар гоёгчдын далан хувь нь 18 нас ч хүрээгүй хүмүүс байдаг аж. Өсвөр насны, тэгээд бэлгийн бойжилт дуусаагүй үед ийм хөндлөнгийн “зэрлэг” оролцоо юунд хүргэхийг хэн ч таах аргагүй. Хөвгүүд төдийгүй охид ч олноороо элдэв төрлийн шивээс хийлгэдэг. Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт.