Шоотой материал намрын загварт 7 сар 12, 2007
designer Гадаад, Загвар-д бичсэн , сэтгэгдэл үлдээхStyle.com дээр нэг ийм мэдээ байна. Монголын сурвалжилагч нарын энэ зуны / хаврын /намрын / өвлийн загвар юу вэ гэж улиг болсон уйтгарт асуултанд хөөрхөн хинт болох байхдаа. Дэлхийй өөрчилөгдөөд загварын галт тэрэгний хурд өдрөөс өдөрт хором бүрт нэмэгдэж байгаа энэ үеийг тоолох хэдхэн дизайнертай эртний үе шигээ санадаг улс шүү. Бараг л 40см урт улаан шулуун банзал, бариу цагаан 6 товчтой дан зөрлөгтөй нэг халаастай босоо захтай цамц, 4 см өсгийтөй дөрвөлжин хоншоортой хар углааш ухааны яг таг хариулт хүсдэг сонин хүмүүс шүү. Арга ч үгүй байхдоо ямар загвар дагнаж мэдээлэл хийдэг ч хүмүүс биш бараг заваараа загвар сурвалжилдаг хүмүүс юм чинь. Хэзээ нэг Монголд би fashion editor, writer , critic гээд дуугарах хэвлэлийн хүмүүс гарах болдоо. За үндсэн сэдвээсээ хазайчихлаа ![]()

Raquel Zimmermann at Jean Paul Gaultier.

Marc by Marc Jacobs.

3.1 Phillip Lim.

Jenni Kayne

Anne Klein.

Etro.

Tibi.

Vena Cava

MaxMara.

Boss Orange.

Véronique Leroy.

Eley Kishimoto.

Generra.

Alexandre Herchcovitch

Zero Maria Cornejo.

Chanel.

Raquel Zimmermann in Viktor & Rolf.

Belstaff.

United Bamboo.

Alice Roi.

Gucci.

Derek Lam.

Akiko Ogawa’s
Улаааааан хивс 7 сар 10, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 4сэтгэгдэлSUUDER.COM-оос татаж хэрэглэв. Happy ?

Пентатоник академийн ерөнхийлөгч Долгион















































фотог - www.suuder.com


Фотог - http://anduural.blogspot.com/
“Пентатоник” наадам 7 сар 10, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 2сэтгэгдэлЗАЛУУ ОДОД шагналын хур буулгалаа
Ж.СYРЭН
Улаан хивсний ёслолоор гоёсон 10 дахь удаагийн “Пентатоник” наадам єнгєрсєн бямба гарагт Улсын драмын эрдмийн театрт боллоо. Цагаа барьдаггvй урлагийнхан энэ удаагийн наадамд бас л болзооноосоо хоцорч ирлээ.
Гэсэн ч хайртай дуучин нь анх удаагаа болж буй улаан хивсний ёслолд зориулж гоёж ирсэн нь vзэгчдэд тэднийг уучлах шалтаг болж чадсан. Зочдын салхийг наадмын зохион байгуулагчид хvрэлцэн ирж хагалав. Тэдний араас гоёмсог тэрэг хєлєглєсєн рок, поп, хип хопын одууд цуварсаар. Мэдээж эрэгтэй дуучдын ихэнх нь хар єнгєтэй хослолоор гоёжээ. Харин стил, имиждээ хэзээд vнэнч “Татар”-ынхан чєлєєт хувцас сонгожээ. Тэднийг машинаас буухад охид голдуу орилолдон гарын vсэг авахаар хошуурч байв. Тэдний араас “Номин талст”, “Люмино”, “Нюанс”, дуучин Хонгор цувран ирэв.
“Номин талст”-ын фэнvvд дуучнаа харахаас илvvтэйгээр гэргий нарыг нь сонжин шивнэлдэх ажээ. “Хаянаагийн эхнэр улам жин нэмжээ. Болимоор юм. Батсvхийн эхнэр ч давгvй шvv. Yгvй тэр Дээгийгийн Жулияна дандаа л нууцлаг байх гэнэ. Нvдний шилээ аваасай. Yсээ хvртэл нvvр рvvгээ унжуулаад шvv” гэж тун чиг хорхойссон шинжилтvvд энд тэндгvй. Мэдээж энэ бvхэн охидын дунд нууцгайхан єрнєсєн юм.
Дуучин Сэрчмаа хар єнгийн ємд, ханцуйгvй цамцаар гоёсон нь энгийн харагдаж байлаа. Харин зохимжгvй хувцасласан нь дуучин С.Номин, “Камертон” хамтлагийн дуучин С.Ган-Эрдэнэ нар бололтой. Бие барьсан шаргал єнгийн урт цамц С.Номинд тийм ч зохимжтой харагдахгvй байлаа. С.Ган-Эрдэнэ улаан єнгийн хvрэмний дор жинсэн богино ємд ємссєн нь мєн л цагаа олоогvй гангараа байсан юм. Энгийн атлаа этгээд ч юм шиг хувцасладаг ая зохиогч Б.Ангирмаа бас л энэ утгыг илтгэх хар цагааны хослолыг наадмын гоёлоор сонгосон байсан. Харин тvvний охид болох “Киви” хамтлагийнхан “Пентатоник” наадмын улаан хивсний ёслолын жинхэнэ чимэг болсон. Тэдний vсний засалт, гурван єєр єнгийн гоёмсог урт даашинз эрчvvдийн харааг булаах нь байтугай хvvхнvvдийн атаархлыг ч хєдєлгєж чадсан. Хамтдаа зургаа авахуулах, гарын vсэг авах гэсэн гэнэтийн дайралтууд тэднийг хэсэг хугацаанд самгардуулаад авсан юм.
Зєвхєн ємссєн хувцсаар ч биш єєр зvйлээр гоёж болдгийг альтернатив дуучин Отгоо, “ХИТ”-ийн захирал Давааням нар харууллаа. Энгийн богино хар єнгийн даашинз, хар єнгийн ботинкоор ижилссэн альтернатив гvнж маань “Хєдєєнєєс дєнгєж сая орж ирээд гоёх зав байсангvй” хэмээн учирлаж байсан. Гэсэн ч дуучин Отгоо болон тvvний vзэгч хоёуланд нь нэгэн гэнэтийн бэлгийг фэн ах нар нь барьсан юм. Энэ бол дуучныг дагаж долоон мотоцикльтэй рокерууд ирсэн нь нэгэн євєрмєц гоёо болсон. Мєн “ХИТ”-ийн Давааням хэрвээ гэнэтийн дайралтад єртвєл єрсєлдєгчєє нам цохиж болохоор сvртэй бариултай, донжтой таяг барьж “одой” ганган улаан машин хєлєглєсєн нь олны нvдийг эрхгvй татаж байлаа. Бvсгvйчvvд намбалаг зєєлєн, эрчvvд нь албархуу ёслолын байдалтай улаан хивсээр алхаж байсан бол рок попын “отгон банди” єргємжлєлийг єєртєє олгосон BZ man бvжиглэх нь холгvй vсэрч тун чиг цоглог алхсаар гарч ирсэн. Yзэгчид энэ олон одод дундаас хоёр гавъяатаа битvvхэн сураглаж бас нууцгайхан хvлээж байлаа. Гэсэн ч УГЖ Б.Сарантуяа энэ удаа ирсэнгvй. Харин УГЖ Т.Ариунаа хэзээд цоглог тэр л зангаараа хvрч ирлээ. Ємссєн даашинз нь дэгжин гэж жигтэйхэн. “Сингапурын одод хувцасладаг салоноос сонгосон” хэмээн тайлбарласан юм.
Наадам зуны урин дулаан цагт болж байгаа болохоор хvн бvрт таатай сэтгэгдэл тєрvvлж байлаа. Ялангуяа хєгжмийн зохиолч Б.Долгион “Наадам зун болсон нь ямар сайхан юм. Манай хvvхнvvд ямар гоё юм бэ” хэмээн шvvрс алдаж байлаа. Энэ удаагийн наадмын номинац тус бvрийн шагналыг ихэнхдээ залуу уран бvтээлчид авсан. Дуучин ВХ, Quiza, “Киви”, “Lemons” хамтлаг зэрэг. Харин ахмадууд тэдэнд шагналыг гардуулж байлаа. Магадгvй эндээс хууччуул ийм эрт зайгаа тавьж єгч байгаа биш биз гэсэн эргэлзээг ч vзэгчдэд тєрvvлж байв. Тvvнчлэн орчин vед техник технологи єндєр хєгжсєн болохоор техникийн саатал гэгч байхгvй болмоор. Гэсэн ч энэ vзэгдэл “Пентатоник” наадамд оршсоор байсан нь єнєє ч харагдсан юм. Тайз засалтын хувьд ч шинэлэг шийдэл олж харсангvй. Том дэлгэцээс бусад нь Драмын театрын зvйлс бололтой. Энэ удаагийн наадмын улаан хивсний ёслол шинэлэг болохоос бусад нь vзэгчдийн сэтгэлд хvрч чадсангvй. Ийнхvv “Тєсвийн царай харж, тєрєєс бадар гуйгаагvй оюуны хєрєнгє оруулагчид” хэмээх єргємжлєлийг гавъяат жvжигчин Д.Сосорбарамаас хvртсэн Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах 10 дахь удаагийн” Пентатоник” наадам шєнє хугаслан єндєрлєсєн юм.
“ПЕНТАТОНИК” НААДМЫН ШАГНАЛ ГАРДСАН УРАН БYТЭЭЛ
Шилдэг дебют дуучин -ВХ /Батбаатар/
Шилдэг дебют хамтлаг –”Киви”
Шилдэг хєгжимчин-гитарчин Б.Буян-Єлзий
Шилдэг хєгжмийн найруулга-”Бурхан эх орон” /С.Гантєр/
Шилдэг бичлэг-Pary “Red album” /”Lemons”/
Шилдэг зохиомж –”Давалгаа” /”Алтан ураг”/
Шилдэг дэнс/транс –”Хайр гэж юу юм бэ” /D Z man & Энхзул/
Шилдэг хип хоп дуу-”Хийморийн сан” /”Quiza”/
Шилдэг альтернатив дуу-”Хайртай” “/”Lemons”/
Шилдэг R and B дуу –”МВ” /Д.Болд/
Шилдэг этник дуу-”Хєх Монголын vр сад” /Т.Ариунаа/
Кино жvжгийн шилдэг дуу-”Ийм нэгэн дурлал” /ВХ/
Шилдэг рок дуу –”Нандин шvтээн” /”Никитон” хамтлаг/
Шилдэг поп дуу-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/
Шилдэг цомог-”Нисдэг таваг” /”Нисванис”/
Шилдэг рок тоглолт-”Red Life” /”Lemons”/
Шилдэг поп тоглолт-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/
Рок, поп урлагт vнэтэй хувь нэмэр оруулагч -”Айзам” хамтлаг, С.Ононбат
Yндэсний хувцсаараа гайхуулна 7 сар 7, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 2сэтгэгдэл“Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадам энэ амралтын єдрvvдэд болно. Наадмын талаар “Монгол костюмс” тєвийн ерєнхий захирал Б.Сувдтай ярилцав.
-Наадмын vеэр ямар арга хэмжээ болох вэ?
-Дэлхий дахинаа гайхагдсан монгол хувцасны євєрмєц ур хийц, єнгє донж, єв уламжлалыг сурталчлан таниулах, vндэсний хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн брэнд бvтээгдэхvvн болгон тvгээн дэлгэрvvлэх зорилгоор наадмыг дєрєв дэх жилдээ зохион явуулж байна. Энэ удаад Дэлхийн монголчуудын хувцасны холбоо, “Нью жуулчин” групп, Yндэстний хувцас судлалын академитай хамтран “Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадмыг явуулах гэж байна. Наадмын нээлт энэ сарын 7-нд Сvхбаатарын талбайд болно. Энэ vеэр Yндэсний хувцасны vзvvлбэр, жагсаал болно. Иймээс vзэгчид загвар ємсєгчидтэй дурсгалын зураг татуулж болно. Мєн энэ vеэр сийлбэртэй 21 гэрийн vзэсгэлэн гарна. Харин энэ сарын 8-нд манай тєвийн байранд наадмын шалгаруулалт, загварын тоглолт, 9-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын драмын эрдмийн театрт болно.
-Хэдэн номинацаар наадмыг шалгаруулах вэ?
-Yндэсний хувцсыг уламжлалт маягаар хийсэн эсэх, авангард, гоёлын, єдєр тутмын гэсэн дєрвєн тєрлєєр шалгаруулна.
-Гадны орнуудаас оролцох уу?
-Дэлхийн монголчуудын хувцасны холбооны удирдах зєвлєлийн гишvvн, Оросын Тєрийн ДУМ-ын гишvvн К.Раушан шvvгчээр оролцоно. Тэрбээр энэхvv наадмыг сонирхож байгаа бєгєєд цаашид єєрийн орондоо сурталчлах ажлаар ирсэн юм. Мєн Євєрмонголоос тєлєєлєгчид оролцоно. Сонирхуулахад, баруун таван аймгийн “Гоёл-2007” наадам саяхан Говь-Алтай аймагт болсон. Энд шалгарсан багууд наадамд оролцоно. Энэхvv наадмын дараагийн арга хэмжээ Євєрмонголын Гэгээн тал гэдэг газар єргєн хvрээнд удахгvй болно.
-Ємнєх наадмуудаас энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-Аялал жуулчлал манай улсын хувьд залуу салбар. Энэ салбарыг хєгжvvлэх, жуулчдыг татах зорилгоор явуулж байгаагаараа онцлог. Мєн vндэсний хувцасны элемент агуулсан орчин vеийн загвартай vндэсний хувцас гаргах, тэр хувцсаа дэлхийн брэнд болгох нь наадмын гол зорилго юм.
Ж.ХОРЛОО