үзэлтэд очих

Манай vндэсний хувцас авангард загвартай 5 сар 31, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Chic” салоны захирал, загвар зохион бvтээгч Б.ЛХАМЦЭРЭНТЭЙ ярилцлаа.-Удахгvй таны загварын шоу болно. Шоундаа бэлдээд зав багатай байна уу?
-Угаасаа оёдлын ажил ямар ч vед их байдаг шvv дээ. Харин загварын шоуны хувьд эртнээс тєлєвлєж байсан. Тохиромжтой vе нь энэ хавар болж байна. Энэ удаагийн шоунд маань топ моделиуд урилгаар оролцож 100-гаад загварыг минь vзэгчдийн хvртээл болгоно.
-ЗАГВАРЫН YЗYYЛБЭР ЄДЄР ТУТМЫН БОЛОН ГОЁЛЫНХ ГЭЖ ХОЁР ХЭСГЭЭС БYРДЭНЭ ГЭСЭН. ЯМАР ЗАГВАР НЬ ТYЛХYY ОРСОН БЭ?
-Сvvлийн vед манайхны хувцаслалт их дэгжин болж. Тиймээс загваруудаа энийг нь єдєр тутамд, тэрийг нь гоёлд гэж хэлэхийн аргагvй. Ерєнхийд нь л тэгж ангилсан юм. Хамгийн гол нь манай салоны бvтээлvvдийг єнєєгийн загварын чиг хандлага болох европ хэв маягийг vндэсний донж, хийцтэй холбож єгсєн хэтрvvлэггvй єдєр тутмын хувцас гэж ойлгож болно.
-МАНАЙХАН НЭГЭН YЕ ЦАГААН САР, НААДМААР Л YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ГОЁДОГ БАЙСАН. ХАРИН ОДОО YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭЛЕМЕНТТЭЙ ЗАГВАРЫГ ЄДЄР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ БОЛЖ. ИНГЭЖ ТУЙЛШРАХ НЬ YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ YНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛЖ БАЙНА ГЭЖ YЗЭХ ХYМYYС БИЙ. YYНИЙГ ТА ЮУ ГЭХ ВЭ?
-Би энийг туйлшрал гэж бодохгvй байна. Зарим европ хэв маягт дуртай vндэсний хувцас сонирхдоггvй хvмvvс vндэсний загвартай, европ хийцтэй хувцас хийлгэж ємсдєг. Гэхдээ зєвхєн манайхан ч бус гадаадын хvмvvс ч манай том мєр, олон давхар эмжээр, торго болсон vндэсний хувцсыг авлаа гэхэд єдєр тутамдаа хэрэглэхгvй шvv дээ. Зєвхєн хэн нэгэндээ бэлэг болгон єгч болох юм. Бидний хувьд ч ялгаагvй ийм хувцсыг зєвхєн судалгааны, эсвэл цуглуулгын зорилгоор л ашиглана. Yvний оронд vндэсний хэв маяг шингэсэн єдєр тутмын хувцсыг хэрэглээнд оруулбал харин ач холбогдол ихтэй. Ядаж л бид vндэсний хувцсаараа гаднынханд єв соёлоо сурталчилна шvv дээ.
-ЭНГИЙН БЄС ДААВУУГААР ЕВРОП ХУВЦАС ХИЙХЭД YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ŸМАР ЭЛЕМЕНТ ИЛYY ЗОХИМЖТОЙ БАЙХ БОЛ?
-Аливаа нэг зvйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг. Yvнтэй адил тухайн нэг загвар нь заавал товч, эсвэл шилбэтэй байхаараа монгол хувцас болчихгvй. Ерєнхий монгол хувцасны амтыг єнгє, эсвэл хэлбэрээр нь гарган єгч хооронд нь уялдуулж хэрэглээ тал руу нь бий болгож болдог.
-ТА YНДЭСНИЙ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАРАА БYТЭЭДЭГ. ТАНЫ ЗАГВАРУУДАД МАНАЙ YНДЭСТЭН ŸСТНЫ ХУВЦАСНЫ ХЭВ МАŸГ ХЭР ШИНГЭСЭН БАЙДАГ ВЭ?
-Манай улс олон vндэстэн, ястнаас бvрдсэн болохоор ёс заншил, єв уламжлалаараа их баялаг шvv дээ. Ийм улс ч дэлхийд манайхаас єєр байхгvй. Тухайлбал барга, дєрвєд, буриад эхнэрийн vндэсний хувцсанд нарийн ажиллагаатай элементvvд олон байдаг. Тэдгээрээс ч єєрийнхєє загварт тусгасан нь бий. Бас манай салоныхон єєрсдєє загвараа гаргах бус, хэрэглэгчид тєрєл бvрийн шийдэлтэй хувцас хийлгэхээр ханддаг. Сvvлийн vед буриадууд vндэснийхээ єнгє, уламжлалыг хадгалсан атлаа биед эвтэйхэн энгийн загвартай хувцас хийлгэхээр захиалга єгєх болсон.
-ХАЛХ YНДЭСНИЙ ХУВЦАС БУСАД ŸСТНААС ЮУГААРАА ОНЦЛОГ, БАŸЛАГ ВЭ?
-Манай vндэсний хувцас нэг талаараа их авангард загвартай. Ялангуяа намхан, урт цээж, том толгойтой хvмvvсийн биеийнх нь хэлбэрийг засч сайхан харагдуулдаг. Мєн мєр, ууж, хормойны харьцаа нь ч тєгс шvv дээ.
-ТА ŸАГААД YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАР ГАРГАХ БОЛОВ?
-Бид дэлхийн хvмvvсээс vндэснийхээ хувцсаар ялгарах онцлогтой. Тиймээс энэ сайхан єв уламжлалаа дэлхийд гаргаж чаддаггvй юм аа гэхэд манай орныг зорьж ирсэн жуулчдад гайхуулах гэсэн юм. Ядаж бид єєрсдєє энэ хувцсаа єдєр тутамдаа ємсєєд хэвшвэл гаднынхан манай єв соёлыг мэдэрч, бахархах болно шvv дээ. Тэгээд ч манай салон ноос болон хагас ноосон хэрэглээний материалаар єдєр тутмын загваруудаа хийдэг.
-БИД YНДЭСНИЙ ХУВЦСАА ТОРГО, ДУРДАНГААР Л ХИЙДЭГ ГЭЖ ТЄСЄЄЛДЄГ. ХАРИН ТАНАЙ САЛОНЫХОН ЭНЭ ХЭВШСЭН ОЙЛГОЛТЫГ ЭВДСЭН ЗАГВАРУУДЫГ ХИЙЖЭЭ. YНДЭСНИЙ ХУВЦСАНД ТОРГООС ЄЄР ŸМАР МАТЕРИАЛ ИЛYY ТОХИРОМЖТОЙ БАЙДАГ ВЭ?
-Ер нь єдєр тутмын хувцсыг цэвэр хольцгvй даавуугаар хийхээс гадна нийлэг материал орсон байвал хэрэглэхэд илvv тохиромжтой, арчилгаа сайн авдаг юм. Тиймээс загвартаа ашиглаж болох ямар л материал байна, тэр бvгдийг хэрэглэнэ.
-ТА 2004 ОНД АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙЖ БАЙСАН. ТУХАЙН YЕД ТАНЫ ХУВЦАСНУУД ДАН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАГВАРУУД БАЙВ УУ, ЭСВЭЛ YНДЭСНИЙ ХЭВ МАŸГТАЙ ХУВЦАС БАЙСАН УУ?
-Тэр загварын шоу маань нэг онцлогтой байсан. Тухайн vед манайд захиалга єгч байсан хvмvvсийнхээ загварт тулгуурлан уг шоугаа зохион байгуулж байлаа. Гэхдээ ажил хэрэгч гээд ямар нэг хэв маягт баригдаагvй. Захиалагч маань єєрт байхгvй загвараа манайхаар захиалан хийлгэсэн. Харин бид дараа нь тэр загваруудаараа шоу хийсэн юм. Yндэсний хэв маягтай загвар орж байгаагvй.
-ТА ТYРYYНД МОНГОЛЖУУ ЄНГЄ ГЭЖ ŸРЬСАН. ЯМАР ЄНГИЙГ МОНГОЛЖУУ ГЭХ ВЭ?
-Хvндэтгэлийн шvрэн улаан, номин ногоон, улаан хvрэн, бор гээд vндсэн єнгийг монголжуу єнгє гэнэ. Ийм єнгєтэй бусад єнгє их сайхан хоршдог юм.
-ХЭРЭГЛЭГЧИД ЄЄРСДЄЄ ЗАГВАР ЗОХИОН БYТЭЭГЧИД БАЙДАГ. ТЭДНЭЭС СОНИН СОДОН, ШИНЭ САНАА ИХ ГАРДАГ БАЙХ?
-Тэгэлгvй яах вэ. Бид заримдаа шинэ санаа тєрєхгvй нэгэн хэвийн загвартаа баригдчихсан байх vед саван дотор усны дусал под хийж орж ирдэг шиг бидний санаанд ороогvй тэс єєр материал барьчихсан хvн дээл хийлгэх гэсэн юм гээд ирдэг.
Нэг хvн миний санаанаас гардаггvй юм. Д.Сvхбаатарын ач охин Сvхжаргалмаа манайхаар vйлчлvvлдэг л дээ. Тэр эгч нэг удаа судалтай даавуу барьчихсан дээл хийлгэх гэж ирж байсан. Тухайн vед тэр даавууг хараад их гайхаж байсан ч яагаад судалтай даавуугаар дээл хийж болохгvй гэж хэмээн бодсон. Ер нь хэрэглэгчид их сонин загвартай дээл хийлгэх гэж ирдэг. Тэрийг нь мэргэжлийн дизайнер хvн єлгєж аван баяжуулах л хэрэгтэй.
-ИНГЭХЭД ТАНД YНДЭСНИЙ ХУВЦАС ИХ БАЙДАГ УУ?
-Би чєлєєт хувцсанд дуртай. Ялангуяа арчилгаа багатай хувцсанд илvv дуртай. Биед эвтэйхэн амар байдаг юм. Харин vндэсний бахархал болсон хувцсандаа хvндэтгэлтэй ханддаг.
-ХАМГИЙН СYYЛД ХЭДИЙД ОЙР ДОТНЫН ХYНДЭЭ ГАРАА ГАРГАЖ ХУВЦАС УРЛАЖ ЄГЄВ?
-Yнэнийг хэлэхэд єєрийнхєє ойр дотнын хvмvvстээ гараа гаргаж хувцас хийж єгєхийг хvсдэг. Даанч надад тийм цаг зав бага болохоор тэдэнд зєвхєн санааг нь хэлж єгч тусалдаг.
-ТЭГВЭЛ ТАНЫ АНХНЫ ЗАГВАРЫГ ХЭН ЄМСЧ БАЙВ?
-Би єєрєє байсан. Арван жилд байхдаа дvрэмт хувцсаа эсгэн єєртєє тааруулж ємд оёж байлаа. Дараа нь ОХУ-д сурч байхдаа савхины єєдсєєр єєртєє хvрэм оёж байв. Тухайн vед оёж дуусаад дотор ч хийлгvй шууд ємсєєд сургуульдаа очтол нэгэн баян айлын охин тэр хvрмийг минь гурван зуун доллараар худалдан авч байсан юм. Тэр vед гар ажиллагаа ихтэй хувцас их vнэд хvрдэг байсан.

http://www.zuuniimedee.mn   5 cap 23

Yндэсний хувцас зєвхєн гоёл биш 5 сар 26, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Монгол дээлийг торго, дурдангаар урлаж зєвхєн хонхны баяр, наадам, цагаан сараар ємсдєг эд биш гэж “Чик” салоны захирал Б.Лхамцэрэн ярьж байна. Yндэсний хувцсыг ямар ч материалаар хийж, хэзээ ч ємсч болох эрхэмсэг хувцас гэдгийг vзvvлэх євєрмєц шоуг тэрбээр зохион байгуулах гэж байгаа аж.

“Шилмэл загвар”-ын ордонд олон жил ажиллаж тєрийн хатагтай нар болон урлаг, соёлын алдартнуудын хувцсыг урладаг Б.Лхамцэрэнг загварын ертєнцийнхєн андахгvй. Тус шоунд Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Туяацэцэг нарын топуудаас гадна 20 орчим загвар ємсєгч оролцох аж. Шоуны сюрприз нь жvжигчин Б.Эрдэнэцэцэг тэргvvтэй драмын театрын бvсгvйчvvд загвар vзvvлнэ.
Загварын шоу энэ сарын 29-нд “Sky” худалдааны тєвийн хажууд шинээр нээгдэж байгаа “Метрополис” шєнийн клубт болох юм. Шоуны дараа шоунд vзvvлсэн шинэлэг загварын хувцаснууд, дархан Т.Тvмэнжаргалын урласан монгол vндэсний ээмэг, зvvлт, бvс зэргийг худалдаалах юм байна.

http://www.unen.mn/

Патентийн тухай хуулийн 5 сар 15, 2007

designer Монгол, Мэдлэг-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Улсын Их Хурлын 2004 оны 24 дvгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийн 2,3,4-т “дотооддоо баталгаажсан шинэ бvтээл, оюуны ємчийг дотоодын зах зээл дээр найдвартай хамгаалах тогтолцоог бий болгох, захиалагч, оюуны бvтээлийн хамтран ємчлєгчдийн эрх, vvргийг тодорхойлж, эрх ашгийг нь хамгаалсан эрх зvйн зохицуулалтыг бий болгож мєрдvvлнэ.” гэж заасан бєгєєд Улсын Их Хурлын 2005 оны “Vндсэн чиглэл батлах тухай ” 26 дугаар тогтоолд Патентийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахаар заасан.

Нєгєє талаар 1993 онд батлагдсан Патентийн тухай хуулийг хэрэгжvvлэх явцад практикт гарсан хуулиар зохицуулах болон зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай асуудлууд байсан, нєгєє талаар олон улсын патентийн эрх зvйн зохицуулалт улам боловсронгуй болж, шинжлэх ухаан, технологи нэн хурдацтай хєгжиж байгаатай уялдуулан Монгол Улсын шинээр нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт хуулийг нийцvvлэн аж vйлдвэрийн ємч, тэр дундаа шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын эрхийг хамгаалалтыг сайжруулах vvднээс Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын зохиогч, мэдvvлэг гаргагч зэрэг аж vйлдвэрийн ємчийн эрхийн харилцаанд оролцогч субъектvvд болон тєсєєтэй бvтээгдэхvvний загвар, онцгой лицензи, албадан лицензи зэрэг ойлголтын нэр томъёог шинээр оруулж, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын тодорхойлолтыг илvv ойлгомжтой, дэлгэрэнгvй болгосон. Тухайлбал бvтээгдэхvvний загвар нь шинэ, євєрмєц шинжтэй бол патент олгох бєгєєд бvтээгдэхvvний загварыг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдvvлгийн анхдагч огноо хvртэл нийтэд илэрхий болоогvй бол “цоо шинэ” гэж vзнэ.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлгийг гаргах журам, мэдvvлэгт хавсаргах баримт бичиг, оюуны ємчийн байгууллагаас мэдvvлэгт шvvлт хийх журмыг тодорхой заасан. Мєн мэдvvлгийг цахим хэлбэрээр гаргаж болохоор заалтыг хуульд оруулсан.

Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхтэй холбоотой харилцаа тухайлбал : аж vйлдвэрийн ємчийн эрхэд нилээд маргаантай байдаг хамтран зохиогчийн болон ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэдэж бvтээсэн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент авах, ашигтай загварын гэрчилгээ авах эрхийг гэрээнд єєрєєр заагаагvй бол ажил олгогч эдэлнэ. Харин зохиогч єєрийн нэр дээр патент гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч болон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглах сонирхол бvхий бусад этгээд тухайн бvтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчтэй байгуулсан гэрээний vндсэн дээр зохих тєлбєр тєлж байх боллоо. Энэхvv гэрээг хуульд лицензийн гэрээ гэж нэрлэсэн бєгєєд уг гэрээгээр шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бvтээлээ ашиглах зєвшєєрлийг тухайн этгээдэд олгох бєгєєд тухайн этгээд нь эдгээрийг ашигласны тєлєє тєлбєр тєлєх vvрэг хvлээнэ. Лицензийн гэрээг бичгээр байгуулах бєгєєд Оюуны ємчийн газарт бvртгvvлснээр уг гэрээ хvчин тєгєлдєр болно.

Онцгой лиценз гэдэг нь патент, гэрчилгээ бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг нэг эдгээдэд ашиглуулахдаа эрх эзэмшигч тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг єєр этгээдэд ашиглуулахгvй байх vvргийг єєртєє хvлээсэн гэрээг ойлгоно.

Мєн Патентийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

i-D Magazine (Cover Bjork) 5 сар 13, 2007

designer Гадаад-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

bjork1

bjork2

bjork3

bjork3

bjork4

  JUNE ISSUE



Хөгшин Европ руу хөврөх “Made in Mongolia”-аас Монгол Улс ашиг хүртэх нь үлгэрийн далай… 5 сар 10, 2007

designer Монгол, Мэдлэг, Мэдээлэл-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Өчигдөр 80, өнөөдөр 20
Ийн өгүүлснийг хараад та лав гайхаж байгаа биз ээ. Эрдэс баял­гийн салбарыг тойрсон сонирхлын зөрчил­дөөн хэт туйлширч, орд газрын эзнээр хэнийг залах вэ гэдэг “хөзрийн тоглоом” үргэлжилж ахуйд үндэсний үйлдвэрлэ­лийн нэг то­моохон салбар мөхлийн ирмэгт хүрээд байна. Тоо дурдаж, өчигдөр, өнөөдрийг харьцуулсны учир нь өмнөх нийгмийн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн голыг нугалж байсан оёмол, сүлжмэл эдлэ­лийн үйлдвэрийн хувь заяаны асууд­лыг хөндөх гэсэн хэрэг билээ.
Өчигдөр буюу 2000 он. Тэр цагт манай улс 80 орчим гадаад, до­тоодын оёдлын үйлдвэртэй байжээ. Харин өнөөдөр тэдгээрээс ердөө 20-хон нь “амьтай, голтой” төдий л байна. Бусад нь яасан бэ. Дам­пуурсан, бас эзэд нь “үүдээ түгжчихсэн”.
Нэгэн үе сайхан ирээдүй хараг­даж байсан, тус салбарынханд. Дэлхийн худалдааны байгуулла­гын Оёмол, сүлжмэл эдлэлийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын оёмол, сүлжмэл эдлэлийг АНУ-ын зах зээлд тооны хязгаарлалтгүй тааламжтай нөхцөл дор экспортолж байсан. Оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлийнхний хувьд энэ бол эрчимтэй хөгжлийн үе буюу 1999-2004 он. Тухайн үед дэлхийд алдар­­тай брэнд болох ADIDAS, Ann Taylor Inc, Dawson Forte Cashmere Co зэрэг бүтээгдэхүүнийг монгол ажилчид урлаж байсан юм. Гэвч дээрх хэ­лэлцээрийн хугацаа 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болс­ноор тус салбарынх­ны хувьд хонгилын үзүүр дэх гэрэл бараг унтарсан. Америкийн худал­дан авагч, захиалагч­дын сэтгэл зүй ч тэрхэн зуур өөрчлөг­дөж, Вьетнам, Малайзын үйлдвэрлэгч­дэд захиал­гаа өгч эхлэн засаг захиргаа нь манай улсын тус салбарт хэрэг­жүүлж буй бодлогыг харзнах, хүлээз­нэх байдалд шилжсэн юм.
Хятад, солонгос голдуу эзэд нь АНУ-тай хийсэн хэлэлцээр хүчингүй болохтой зэрэгцэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, үйлд­вэ­рээ зориуд дампууруулах нэг нь дампуу­руулж, нутаг буцах нь буцах үед үндэсний цөөхөн үйлдвэрлэгч “галаа манах”-аар үлдсэн билээ. Тус салба­рын өнгөрсөн үеийг эргэн санавал бүхэл бүтэн хоёр том үе шатыг туул­жээ. Эхнийх нь гавшгай амжилтын он цаг буюу социализ­мын үе, дараачийнх нь хөрөнгө оруу­лагчдын ивээлд хувь заяагаа даат­гуулсан жилүүд гэж. Үндэсний ста­тистикийн газраас өчиг­дөр­хөн ав­сан мэдээгээр, 2005 оны эцэст нэхмэл эдлэлийн салбарт ажил­лагс­дын нийт тоо 4629 байсан бол өнгөрсөн жилийн сүүлчээр 4799 болж өссөн. Харин хувцас үйлдвэр­лэ­лийн сал­барын нийт боловсон хүчин 2005 оны эцэст 11029, 2006 оны сүүлчээр 4908 болтлоо буур­сан эмгэнэлт дүр зураг харагдаж байна.
Оёмол, сүлжмэл үйлдвэрлэл эрхлэгчид яагаад амжилт олохгүй байна вэ?
-Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд гуравдагч этгээдийн оролцоо­гүйгээр бие даан экспорт хийх боломж муу. Нэг ёсондоо худалдан авагчидтай шууд харилцах сүлжээ байхгүйтэй адил.
-Бараг бүх түүхий эдээ гаднаас импортолдог.
-Цахилгаан, дулааны зардал өндөр.
-Далайд гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал их.
-Ажилчдын тоо их байдгаас нийг­мийн даатгалын шимтгэл их төлдөг, идэвхтэй ажиллах хүчин дутмаг…гэх мэт бэрхшээлүүдийг тэд амсч байна. Иймээс ажиллах эрч нь суларч, сэтгэлээр унаад байгаа. Зөвхөн өнөө, маргаашаа аргацааж үйлдвэрээ дам­пуу­руул­чихгүй аваад явах сэтгэл л тэднийг торгоож буй талаар оёмол, сүлж­мэл эдлэлийн зарим үйлдвэрийн удирдлага зовлонгоо тоочиж сууна.
Манай улс Европын холбооны зах зээлд 2008 он хүртэл 7200 нэр төрлийн барааг гаалийн татвар төлөлгүйгээр нэвтрүүлэх давуу эрхтэй. Гэвч тус салбар сэхэх бус улам уруудах шатандаа орчихоод байгаа. Хөгшин Европын тансаг хэрэглээтнүүдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн тэр бүр үйлд­вэрлэж чадахгүй байгаа­гаа нууцлах сонирхол холбогдох албан тушаалт­нууд хийгээд үйлдвэр­лэгч­дэд байхгүй аж. Чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр тавьдаг Герман, Итали зэрэг орны захиа­лагч, хэрэглэгчид манайхны гараа гарган байж урласан бүтээгдэ­хүүнийг “Муу байна” хэмээн голж цөөнгүй удаа буцаасан сурагтай. Өмнө нь ч ийм яв­дал олонтаа тохиолдож байжээ. Ту­хайлбал, ADIDAS фирмийн хувцсыг яг дуу­райлгаж хийгээд АНУ руу экс­порт­лоход даавуу, шошго нь ийм, тийм бай­на хэмээн голж, үйлдвэрлэгчдэд бөөн шаталт авчирч байсан удаа бий гэнэ.
Одоо бидний анхаарал “Бид 2008 оноос өмнө амжиж экспортын бүтээг­дэхүүнээсээ овоо хэдэн “но­гоон” хуримтлуулж чадах уу” гэдэгт төвлө­рөөд байна. Энэ тухай өгүү­лэхээс өмнө дахиад статистик мэдээ дурдъя. Одоогоос хоёр жи­лийн өмнө нийт 19645 ширхэг сүлжмэл эдлэл экспортолж байсан бол 2006 оны эцэст энэ үзүү­лэлт 17468 ширхэг болж буурчээ. Тоон үзүүлэлтүүдийг харьцуулж суухад, манай улс экспортоосоо илүү импор­тыг дээгүүрт залчихсан гэдэг нь тодор­хой харагдаж байв. Импорт 13633 ам.доллар, экспорт 7543 ам.доллар. Тив тивийн улс дундаас Европын холбооны улстай харьц­сан манай гадаад худалдаа би­дэнд өнгөрсөн оныхоо тайланг “тайлагнаж буй нь” энэ.
Европын холбооны улсуудын босго өндөртэй зах зээлд манай оёмол, сүлжмэл эдлэл хэр тэнцэх вэ гэдгээс илүү тээвэрлэлт, 7200 нэр төрлийн барааны төрөл тун “но”-той санагдаад байгаа юм. Тус салбарын экспортын орлогын гол эх үүсвэр болсон орнууд бол АНУ, Герман, Итали. Монголд мэлхийн сарвуу, луус болон илжиг, сармаг­чингийн мах үйлдвэрлээд экс­пор­толдоггүй нь тодорхой. Ёстой л гарт барьдаг хадаг, яндар гэдэг шиг “Made in Mongolia” нэрийн дор өнөөх оёмол, сүлжмэл эдлэл тэр­гүүт­нээ өргөн барьдаг. Салбарын бизнес эрхлэгчдийн хэлж байгаа­гаар бүтээгдэхүүнээ ОХУ-аар дам­жуулан гаргачихад болохгүй зүйл байхгүй гэнэ. Гэтэл орос ах нар тэдэнд дамжин өнгөрөх тээвэрлэл­тийн зөвшөөрөл өгөхгүй, хясчихна. Тэдэн­тэй сайдалцаж, муудалцаж, ёстой бөөн юм болж байж Герман руу гаргадаг гэсэн. Итали руу бү­тээг­дэхүүн экс­порт­­лох. Энэ л хам­гийн хүндрэлтэй гэнэ. Өмнөд хөр­шийн Тяньжин боом­тоор дамжин 40 хоног далай тэнгисийг гаталсан хөөрхий монгол бүтээгдэ­хүүний зарим нь бараг үнэр орох шахан Ром хотын барааг хардаг гэсэн шүү.
Дээр хөндсөн сэдвийнхээ учгийг тайлахаар олон эх сурвалжтай уулзса­ны эцэст “Бид 2008 оноос урьтаж Евро­пын холбооны улс руу ахиухан хэм­жээний бүтээгдэхүүн экспортолж ча­дахгүй. Тиймээс ашиг, энэ тэр горьдох хэрэггүй” гэсэн халагламаар хариулт­тай л үлдлээ. Уг нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим давуу эрх эдлэх боломжтой 7200 нэр төрлийн бараанаас боломжтой гэсэн 72 бүтээгдэхүүнийг сонгон “72 to EU” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Сэдэв бүрхэг болсны гол учир до­тоодын бизнес эрхлэгчдэд байгаа бо­лолтой. Тэд одоогоос нэг, хоёр жилийн өмнө хилийн дээс алхаж, зах зээ­­лийн судалгаа хийгээд ирэхдээ “Европын холбооныхон АНУ-ыг бодвол өн­дөр үнэ хэлдэг ч тун цөөхнийг худалдаж авдаг юм байна” хэмээн сонирхол нь илт буурсан шинжтэй ирж байжээ.
Гарал үүслийн гэрчилгээ хийгээд хөрөнгө оруулагчдын хүлээлт
“Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий оёмол, сүлжмэл эдлэ­лийг хэн дуртай нь тив алгасан худалдаал­даггүй. Тэд Гарал үүс­лийн гэрчилгээ хэмээх онцгой эрхийг өвөртлөн бүтээг­дэхүүнээ хил давуулах учиртай. Монголын үндэс­ний худалдаа, аж үйлдвэрийн тан­хи­маас энэхүү гэрчил­гээг авсныхаа дараа тус танхим, гаалийн бай­гууллага хоёрын хяналтан дор экспорт хийх ёстой. Гэвч хяналт алдагд­жээ. Өнөөдөр манай улсын бүтээгдэ­хүүний нэрийн хуудас болсон дээрх гэр­чилгээг хэн хаана дуурайлган үйл­дээд хаа байсан Малайз, Индонез, Хя­та­дын бөглүү мужид гар аргаар үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд халхавч хийн баруун руу гаргаж байгааг чи ч, би ч, тэр гааль хяналтынхан ч бүрэн хянаж чаддаггүй аж.Америк болон Монголын гааль, МҮХАҮТ гэсэн гурвын гурван байгууллага нийлж хянаад ч хүчирдэггүй байжээ. Хята­дууд гарах сиймхий бүрийг алдалгүй ашиглахыг завдаж, АНУ руу бүтээг­дэхүүн экс­портлох квотын сис­тем үйлчлэх үеэр хуурамч “монгол” бүтээгдэ­хүү­нийг өч төчнөөнөөр нь хил давуулахыг оролдож байжээ.
Гадаадын хөрөнгө оруулагч­дын сонирхол бүрмөсөн алга болоод дүр­вээд алга болчихсон гэсэн яриа “Үгүй” гэдэг үгээр үргэлжилж байна. Бид Монголд үйлдвэрлэл эрхлээд, үйлд­вэр­лэсэн бүтээгдэхүүн маань хэзээ хамгийн тааламжтай хэлбэ­рээр баруун руу гарах вэ гэдгийг өнөөх дүрвэсэн гэгдэх Хятад, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. Тэдний хувьд, бидний дотоод эргэлзээ, сохор аз туршилт сонин биш, харин АНУ-тай хийх чөлөөт худалдааны хэлэлцээр, тус улс руу оёмол, сүлжмэл эдлэ­лийг экспортлоход тааламжтай байх болов уу, үгүй юү гэдэг л чухал. Зарим нэг нь бүтээгдэхүүнээ Сэм авгынд үе үе цөөн цөөнөөр нь “зочлуулж байгаа ч дуулдах юм.
Бид дараа дараачийнхаа дугаарт энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.
С.Баттулга

http://www.ardiinerkh.mn/-c

“Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007” 5 сар 10, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Хаврын гоёл” олон хоног vргэлжлэхгvй

“Хаврын гоёл-дизайн сургалт 2007” уралдаант наадмын удирдамж гарчээ. Ирэх сарын 11-ний єдєр болох тус уралдааны талаар “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад,

-Энэ жилийн “Хаврын гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоотой хамтран зохионо. Дизайн урлагийг хєгжvvлэхэд энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын идэвхийг єрнvvлэх, бvтээлийг нь шалгаруулан сурталчлахад уралдааны зорилго чиглэгддэг.
-Загварыг ямар шалгуураар шалгаруулах вэ?
-Гоёлын, vндэсний, єдєр тутмын /спортын/, уран сэтгэмжийн /авангард/ гэсэн чиглэлээр шалгаруулахаар тєлєвлєсєн. Уралдаанд оролцох бvтээл нь шинэ байх ба сvvлийн vеийн загварын чиглэлийг тусгасан байна. Загварын коллекци нь зургаагаас дээш загвараас бvрдсэн байх ёстой гээд олон зvйлийг уралдааны болзолд заасан байгаа.
-Энэ жилийн наадмын онцлог юу вэ?
-Ємнє нь гурван хоног vргэлжилж нvсэр ажил болдог байлаа. Энэ жил нэг л єдєр болно. Наадамд оролцогч сургууль бvр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу сургууль дээрээ оролцогч оюутнуудын бvтээлээр vзэсгэлэн гаргаж, хувцасны загваруудаар уралдаант vзvvлэлт хийнэ. Энэ нь бусад сургуулийн оюутнууд vзэх бололцоогоор хангаж, зориулалтын зааланд зохион байгуулах шаардлагатай. Єєрєєр хэлбэл, шvvгчид сургууль бvр дээр очиж гала тоглолтод оролцох бvтээлийг шалгаруулна. Шалгаруулалт ирэх сарын 5-наас эхэлнэ.
-Гала тоглолтын vеэр vзэсгэлэн худалдаа гарах уу?
-Сургуулиудаас шалгарсан бvтээлvvдийн vзэсгэлэн гала тоглолтын vеэр гарахын зэрэгцээ эрдэм шинжилгээний хурал болно. Хувцасны шилдэг дизайнер оюутан, график дизайны шилдэг дизайнер, дизайны шилдэг багш, шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар ємсєгч гээд арван номинациар байр эзлvvлнэ. Дизайны шилдэг сургуулийг шалгаруулахдаа “Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007” vзэсгэлэнд оролцсон байдлаар нэгтгэж дvгнэнэ.

www.unen.mn 

Yдшийн гоёл жинсэн даашинз 5 сар 9, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Єчигдєр Занаду арт галерейд “Nude” fashion группийн “Хєх гоёл-2” хамтарсан vзэсгэлэн нээлтээ хийлээ. Та бидний єдєр тутмын хэрэглээ болсон ердийн жинсэн хувцсыг уран бvтээлчид жинхэнээр амилуулчихаж. Ажлын, гудамжны хувцас гэгддэг жинсэн хувцас ямар ганган ємд бvр гоёлын даашинз болсныг Та уг vзэсгэлэнгээс сонирхоорой. Yзэсгэлэнд 20 гаруй жинсэн ємд, 10 орчим гоёлын даашинз, 10 орчим шигтгээтэй зураг болон инстолляци бvтээлvvд тавигджээ. Хvмvvс будгаар, тосоор, харандаагаар зураг зурдаг. Тэгвэл “Nude”-ийн зураачид шvр, шигтгээгээр зураг зурдаг аж. Холоос харахад єнгє алагласан уран зураг, ойртоод харахад зайгvй битvv шvр, шигтгээ бvхий зураг байх. Хэчнээн хєдєлмєр, цаг хугацаа зарцуулагддагийг тоочих аргагvй. Тус групп зургаан гишvvнтэй бєгєєд 2005 онд байгуулагджээ. Байгуулагдсанаасаа хойш хамтлаг, дуучдын тоглолтын болон клипний хувцас болон “ТВ-5” телевизийн нэвтрvvлэгчдийн хувцас зэрэг олон загварыг амилуулсан байна. Эдгээр залуус монголын шошготой брэнд ємдийг дэлхийд таниулан vйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа аж. Тэд єнгєрсєн жилийн тавдугаар сард “Хєх гоёл” нэртэй дан жинсэн ємдний анхны vзэсгэлэнгээ гаргаж байсныг магадгvй Та санаж байгаа байх. Юутай ч жинсэн хувцас хэрхэн хувирдгийг, шигтгээт зураг ямар байдгийг сонирхоод vзээрэй.

http://www.unen.mn/

:) Nude-ийн залуус анх их цоглог гарж ирж байсын сүүлийн үед жаахан чимээгүй байхаар нь гайхаж л байлаа. За амжилт, амжилт

Монголд анх удаа жинсэн өмдний загварын шоу хийнэ “Nude fashion” 5 сар 9, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

 Б.УРТНАСАН (2006.02.27)

Уншигч Та мэдэх байх аа. TV9 телевизийн “Надтай хамт” нэвтрvvлгээр гардаг “Nude fashion”-ийхнийг. Нэвтрvvлгээр гардагчлан тэднийг зөвхөн загвар нь хуучирсан, хуучин хувцас сэргээн засварладаг гэж боддог бол өрөөсгөл.

Ажил хэрэгч хэмээн тодотговол зохилтой энэ таван залуу шинэ vеийн vндэсний vйлдвэрлэгчид. Бас анхдагч.

Тэд Дvрслэх урлагийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. “Nude fashion” хэмээх брэнд бvтээгдэхvvн гаргаж буй бөгөөд Монголдоо анх удаа жинсэн өмд vйлвэрлэж буй. Тэдний нэг Б.Батаатай уулзлаа.

-“Nude fashion”-ийг хvмvvс хуучин хувцас сэргээн засварладаг гэдэг. Танайхан өөр юу хийдэг вэ?
-Бидний гол ажил Монголдоо жинсэн өмдний брэнд гаргаж, vйлдвэрлэл явуулах. Үvний зэрэгцээ гадаад улс руу бvтээгдэхvvнээ импортлох зорилготой. Мөн өөрсдийн мэргэжил болох загвар зохион бvтээгчээр ажиллаж байна.

Хэд хоногоос бид Бээжин явах гэж байгаа. Тэнд жинсэн өмдний шинэ шинэ брэнд гарч байгаа сурагтай. Үйлдвэрvvд дээр нь очиж судалгаа хийн, нэг өмдийг хэдэн дамжлагаар, хэрхэн оёдог юм байна тэр бvгдийг нvдээр харах санаатай. Боломж гарвал тэндхийн техникийг энд нэвтрvvлнэ. Чаддаггvй юм аа гэхэд хэр өртөг гарах нь вэ гэдгийг судлаад ирнэ дээ.

-Хэдий хугацаагар явах юм?
-Долоо хонох байх. Төлөвлөсөн ажил бvтчихвэл нэлээд удна. Тэндхийн дэлгvvрvvдээр хэсч шинээр ямар загвар гарч, энэ жил ямар өнгө моодонд орох нь вэ гэдгийг танадана. Аливаа юм чинь нэгнээсээ санаа авч цааш дэлгэрдэг шvv дээ.

-Танайх өмдөө ямар машинаар оёдог юм бэ?
-Үйлдвэрийн мэргэжлийн машинаар. Гэхдээ мэдээж бvрэн vйлдвэрийн хэмжээнд хvрэхгvй л дээ. Сонин хэвлэлээс уншихад нэг өмдийг ойролцоогоор 18-26 дамжлагаар оёдог юм байна билээ. Одоо явж байгаа зорилго маань тэрийг нvдээр харж, мэдрэх гээд л байгаа юм. Чадвал өөрсдөө оёж vзнэ дээ.

-Аль нэг vйлдвэртэй холбоо тогтоогоо юу?
-Үгvй ээ. Очсоны дараа болно байх л гэж бодож байгаа.

-Танайх бvтээгдэхvvнээ хаагуур борлуулдаг юм вэ. Уншигчид сонирхож байгаа байх.
-Дэлгvvр энэ тэрээр зардаггvй юм аа. Өмдөө эндээ (ажлийнх нь байр) хийгээд л хадгалчихдаг. Хааяа хvмvvс ирээд өмсөж vзээд авдаг юм. Худалдаанд гаргах арай л болоогvй байгаа. Бодож төлөвлөсөн зvйл бий.

-Танай бvтээгдэхvvний зах зээлийн онцлог юу вэ?
-Хамгийн гол нь нэг өмд ганц л загвараар гарна. Дахин давтагдахгvй тийм загвар. Адилхан өмд ерөөс байхгvй. Мөн өнгөний сонголт сайн, будаг гардаггvй сайн чанарын материалаар оёдог. Бид материалаа Солонгосоос захиалж авчирдаг юм. Дээрээс нь шvр, сувд, оёмол хатгамал, пластик гээд ер нь юугаар л бол юугаар гоёж чимнэ. Зөвхөн өмсөж буй хvндээ л зориулсан өмд гэдэг утгаараа бас онцлог.

-Танай тав ажлаа хэрхэн хуваарилж авдаг вэ? Хэн нь эсгэж, хэн нь загвараа гаргадаг юм бэ?
-Би ерөнхийд нь удирдаж, зохион байгуулдаг гэх vv дээ. Шинэ ажил эхлэхэд хэн нь ямар ажил авахаа хуваарилаад авчихдаг. Тэр ажлаа дуусгаж байж дараагийн ажилдаа ордог.

-Нэг өмдийг хэд хоногт оёдог юм. Үнэ нь хэд орчим байдаг вэ?
-Хоёр хоногт л оёно. Үнийн хувьд тогсон тариф байхгvй. Ямар материалаар оёсон, ажиллагаанаасаа шалтгаалж янз бvр. Бид vйл ажиллагаагаа эхлээд жил гаруй боллоо. Энэ хугацаанд 250 орчим өмд оёсон байна. Тавдугаар сарын дундуур курсийнхээ ажилтай хамтатгаад жинсэн өмдний загварын шоу хийх гэж байгаа. Загвар өмсөгчдөөс гадна бидэнтэй хамтарч ажилладаг урлагийн одод оролцох юм. Гэхдээ тэд дуулж бvжиглэхгvй. Манай өмдийг өмсч загвар vзvvлнэ.

-“Nude fashion”-ийнхэн загвар нь хуучирсан хувцас “эмчилдэг” байх аа?
-Тэр бол TV9 телевизтэй хамтарч ажиллаж байсан нэвтрvvлгийн л санаа. Fashion талын нэвтрvvлэг хийе гэхээр гоё санаа орж ирэхгvй юм. Оролцогч авчраад шинэ хувцас хийж өгөх нь сонин биш. Нэвтрvvлгээ сонирхолтой, хvмvvст өгөөжтэй болгохын vvднээс ийм санаа олсон. Дуртай мөртлөө загвар нь хуучирчихсан, багадчихсан ч юмуу тийм хувцас байдаг даа. Өмсөж ч, хаяж ч болохгvй. Тийм хувцсаа засварлаад өмсөж болдог юм байна шvv гэдгийг л мэдvvлэх гэсэн юм. Тvvнээс биш бидний гол ажил биш.

-Энэ нэвтрvvлгээс хойш vзэгч хэрэглэгч олон хандсан байлгvй?
-Тэгэлгvй яахав. Бид анх нэвтрvvлгээрээ л хувцас янзлаад гол нь өмдөө хийнэ гэж ярьдаг байсан. Харин vзэгчид байнга утасдаад тэгээч, ингээч гээд л ирдэг. Тэрнийхээ шугамаар гурван сар хувцас засварлалаа. Одоо vvнийгээ зогсоочихсон. Заримдаа хvмvvс ирээд гуйдаг л юм. Үйлчлvvлсэн хvн болгонд учраа тайлбарлаад явуулдаг болохоор нэг vеэ бодвол одоо бужигнах нь гайгvй болчихоод байна.

http://www.mongolnews.info/

Загварынхан ордонтой боллоо 5 сар 6, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Э.ОРГИЛ (2006.03.15)

Монголын загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг “Шилмэл загвар” компани� ордонтой боллоо.

“Голомт” хотхоны хоёрдугаар давхарт байрлах энэ ордонд хувцас захиалгын салон ажиллуулах, загвар өмсөгчдийн дамжаа хичээллvvлэх зэрэг загварын чиглэлийн бvх төрлийн vйлчилгээ явуулдаг.

Мөн загварын шоу тоглолт хийхэд зориулсан тайзны гэрэлтvvлэг, хөгжмийн тохиргоог компьютерээр хийх мэргэжлийн техник хэрэгслээр тоноглосон танхимтай болжээ.

Тус танхимд өнгөрөгч баасан гаригт “Туурайн төвөргөөн” наадмын хоёр дахь өдрийн vйл ажиллагаа буюу сонгодог хөгжмийн аялгуунд загвар vзvvлэх шоу болсон. Харин дөрөвдvгээр сард vндэсний хувцасны загварын шоу болох аж

http://www.mongolnews.info/

“Торго” салон 5 сар 5, 2007

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

“Торго” загварын шоу болно

Э.ОРГИЛ (2006.02.28)

Үндэсний хувцасны “Торго” салон загварын шоу хийх гэж байна. Үндэсний хувцсыг орчин vеийн загварын хэв маягт оруулсан бvтээлээр vзэгчдийн нvдийг хужирлах энэ шоунд тус салоны загвар зохион бvтээгч О.Болд бvтээлээ дээжлэх юм.

Тэрбээр өдөр тутмын, гоёлын, авангард чиглэлийн 50-60-аад бvтээл дэлгэнэ гэж ярилаа. Шоунд топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл, Б.Ундраа, Ч.Туяацэцэг, Д.Цолмон нараас гадна “Шилмэл загвар”, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид оролцох гэнэ.

Мөн гавьяат жvжигчин Т.Ариунаа оролцох юм байна. Эл шоу ирэх сарын 7-нд “Srtings” клубт болно.

Хаврын нэгэн vдшийн шигтгээ нь торго байв

Б.УРТНАСАН (2006.03.13)

Шижир алтан улирлын
Шинж төгс vзэмж
Шинэ болор нуурын дусал
Шим төгөлдөр тансаг шигтгээ
мэт гэрэлтэх энэ vдэш “Торго” шоу эхлэв. Гоо vзэсгэлэнт хатад нэгэн дор цуглан яралзан урсах голын ус адил туялзан бvжих нь энэ vдшийн шигтгээ. Эртнээс хаан язгууртан, хацар гоо охид, эр зоригт дайчин эрс өнгө алаг хээ, чамин нэхээс бvхий дээл хувцсаар гоёдог байж.

Энэ vдэш ч “Торго” салоноос зохиож буй “Торго” шоунд ирэгсэд ердийн бус хувцасласан байх юм. “Торго” шоу гурав дахь жилдээ зохиогдож буй бөгөөд анхных нь Улаанбаатар хотноо болж байсан бол 2005 онд дэлхийн загварын өлгий нутаг Францын Лион хотноо зохиогдож байсан. Тvvнчлэн Эрхvv, Москва, Турк, Солонгос зэрэг оронд болж байсан удаатай.

2000 онд vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Торго” салон өдгөө 400 гаруй загвар шинээр зохион бvтээж, 5000 орчим байнгын vйлчлvvлэгчтэй болсон аж.

“Торго” шоу удтал хvлээлгэсний эцэст 20 цагт эхлэв. Моод болсон юм уу, уламжлал ч юм уу хувцас загварын шоу харанга дэлдэн эхлэх болжээ. Энэ удаагийн наадам ч мөн харанга дэлдэн цам харайн наадаж эхлэв.Тvvний араас “Шилмэл загвар”, “Монгол модель”, “M&G” загварын агентлагийн моделиуд өдөр тутмын загвар vзvvллээ.

Үнэндээ эдгээр загварыг өдөр тутмын гэхээс илvvтэй ихэмсэг хатдын өмсгөл хэмээн нэрийдвэл зохилтой мэт санагдав. Булган имжээртэй малгай, ихэмсэг хатад духдуулан тансаг өмсгөл. Энэ дvр зураг vлгэрийн оронд очсон мэт агаад сархдад согтсон дээдэс мэт санагдах. Өдөр тутмын гэх эдгээр vзvvлбэр энэ жилийн анхны шигтгээг хатгаж буй нь энэ.
Торгон эдлэлийн vнэ цэнэ хээ тааруулах, нарийн оёдолдоо байдаг агаад vvн дээр шар будаа төдий хэмжээтэй эрдэнийн шигтгээг гараар оёж монгол vндэсний хээг урласан байх юм билээ.

Энэ vдэш шоу гэх ойлголтыг жинхэнэ утгаар нь амьдруулж чадсан. Хvмvvст гайхмаар сонин зvйл, гэнэтийн бэлэг барихаас гадна ширээний хойно суугаад дэмий л алга таших чөлөө өгөөгvй. Үзэгчдийг урьд хожим харж байгаагvй чамин� тансаг эдлэлvvдээр бөмбөгдөв. Шоуг дуустал өвөрмөц загваруудаар “бөмбөгдсөн” ч vзэгчид уйдахааргvй байсан. Зохион байгуулагчид урлагийн бvх л салбарын уран бvтээлчдээр vзэгчдэдээ бэлэг барьж байв. Тухайлбал ҮДБЭЧ-ын хөгжимчид хөгжимдөж, рок попын vе vеийн уран бvтээлчид болох Монгол улсын гавьяат жvжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, дуучин Ж.Алтанцэцэг, хийлч Дээгий, “Нэгэн зvгт” зэрэг хамтлаг дуучин уран бvтээлийнхээ дээжээр хуран цугласан олныг баясгав.

Харин vvний дараа “Үдшийн гоёлын коллекци” эхэллээ. Сувд мэт vзэсгэлэнт бvсгvйчvvлийн гоёл энэ vдшийн бас нэгэн шигтгээ байлаа. Үндэсний хувцсанд европ элементийг шигтгэсэн эл гоёл нуугдаж буй vзэсгэлэн гоог илтгэх мэт таашаалтай. Ихэмсэг бардам бvсгvйн намбатай алхаа, өглөөний шувуухай мэт сэргэлэн харц, vдшийн салхинд туялзах улиас модны мөчир мэт бvжих гоо хатдын гоёл бас нэг шигтгээ.

Загварын ертөнцийг, хувцас загварын шоуг хөгжимгvйгээр төсөөлөхийн аргагvй. Цам харайж, бөмбөр дэлдэж эхэлсэн энэ наадмын хөгжмийг морин хуур, хөөмийн аязгvйгээр төсөөлөхийн аргагvй. Орчин vеийн электро хөгжмийг монгол vндэстний бахархал, морин хуур, хөөмийтэй хослуулах нь гайхалтай. Хар малгай, нvдний шил, том гэгч чихэвчтэй DJ пултний ард хэмнэл тааруулж тvvний дэргэд vндэсний хувцастай морин хуур барьсан хөгжимчин хөөмийлж байх дvр төрх энэ vдшийн бас нэгэн шигтгээ.

“Торго” наадмын хэмнэл хэллэгийг тааруулсан арын албаныхан буюу хөгжимчид ҮДБЭЧ-ын морин хуурч, хөөмийч Наранбадрах, DJ Баагий, Өлзий нар байв.
“Үдшийн гоёлын коллекци” vргэлжлэв. “Strings” рестораны дээд доод давхарт тусгайлан зассан тайзнаа “Торго” шоуны загварыг vзvvлсэн бөгөөд моделиуд нэг давхраас нөгөө давхарт шилжин vзэгчдийг баярлуулж байлаа.

Дурдахгvй өнгөрч болохгvй нэг зvйл бий. Энэ бол “Strings” ресторанд хуран цугласан олны ширээн дундуур загвар өмсөгчид алхах бөгөөд тэдгээр загварын хамгийн ойроос харж, хvсвэл гараар имэрч vзэх боломж олгож байлаа. Энэ бол “Торго” шоуны бас нэгэн шигтгээ.

Азийн топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл “Үдшийн гоёлын коллекци”-ийн сvvлийг мушгин гарч ирсэн бөгөөд улаан, цэнхэр өнгийн торгон гоёл өмссөн байлаа. Загвар өмсөгч хvний ур чадвар алхах гишгэхдээ биш. Тэр тусмаа өндөр туранхайдаа ч биш өмсөж буй хувцсаа хэрхэн амьдруулж байна, бусад загвараас ялгагдах онцлогийг нь яаж төвийлгөхөд л оршдог аж. Энэ хоёр загвар өмсөгчийг топ модель хэмээн өргөмжилсөн нь дээрх чадварыг төгс эзэмшсэнд буй аж.

Улсын циркийн дөрвөн жvжигчин дээд доод давхарт хосоороо уран нугаралын vзvvлбэр vзvvлсэн� нь монгол vндэснийхээ уламжлалт хувцасны гайхамшгаар бахархаж суусан олныг тэр тусмаа энэ vдэш “Strings” ресторанд саатсан гадны жуулчдын нvдийг бvлтийлгэсэн.Гэхдээ бидний харж байснаас тэс өөр юм билээ. Модерн бvжгийн аянд нугарах охидын vзvvлбэр уламжлалт гэхээсээ илvv орчин vеийн бvжгийн элементийг тvлхvv ашигласан санагдав. Дээд доод давхарт болж буй эл vзvvлбэрийг зэрэг vзэх боломжгvй тул давхар болгонд дэлгэц байрлуулан тvvгээр нөгөө давхарт болж буй зvйлийг харуулна лээ. Мэдээж шоу эхлээд дуусах хvртэл энэ дэлгэцийг ийм зориулалтаар ашигласан.

Үндэсний хувцсыг авангард стилиэр эсгэж оёж хатгаж, урлаж болдог аж. Хэт хутга, том тоног бvхий ширэн бvс, ноён малгайтай хатан харсан уу? Энэ vдшийн vзэгч бvр ийм хатад харсан. Эвэртэй туулай бус, харин ч этгээд сонин шийдэлтэй энэ өмсгөл хvн бvрийн ялангуяа гаднын иргэдийн анхаарлыг илvvтэйгээр татсан нь лавтай.

Дээд, доод давхраас тус бvр нэг загвар өмсөгч шалгаруулах хөгжөөнт тэмцээн болов. Мэдээж vзэгчид дундаас загвар өмсөгчдийг тодруулж таараа. Сайн дураараа загвар өмсөгч болох хvн олдоогvй тул нэг давхрын хөтлөгч Р.Мөнхсайхан, хоёрдугаар давхраас “ST” студийн хөтлөгч Билгvvн нар нэг нэг бvсгvйг урин гаргалаа.

Нэгдvгээр давхрын загвар өмсөгч Дээгий сонирхогчийн гэж тодотгож болох vзvvлбэрийн салхийг хагалсан бол хоёрдугаар давхраас “модель” Мийгаа vзэгч дундуур гунхав. Мэдээж тэмцээн болохоор ялагчийг тодруулах нь тодорхой. Сонирхогчийн загвар өмсөгчийн тэмцээнийг vзэгчид шvvсэн бөгөөд тэдний алга ташилтаар ялагчийг тодруулсан. Эл тэмцээний ялагчаар нэгдvгээр давхрын загвар өмсөгч Дээгий тодорч тэмцээн зохион байгуулагчийн шагнал хvртлээ. Энэ тэмцээнийг “Хvслээрээ алхах бvсгvйчvvл” хэмээн нэрийджээ.

Үдшийн гол хөдөлгvvр болох загвар өмсөгчид тайзнаа бvгд гарч ирлээ. Энэ нь уг шоу дуусч байгаагийн дохио аж. Тэд бvгд өөрсдийн амьдруулсан загваруудыг vзэгчдэд сонирхуулж, vзэгчид ч торгон хувцасны гайхамшиг, “Торго” салоны уран бvтээлчийн бvтээлийг гараар барьж vзэж байгаа харагдсан.
Улаанбаатар хотынхоо гудамжаар торгон өмсгөлтэй алхаж байгаа хvнийг хараад уншигч та юу гэх вэ? Энэ бол хөтлөгч Р.Мөнхсайханы асуулт.

http://www.mongolnews.info/

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт