Авьяас 4 сар 30, 2007
designer Бүлэггүй-д бичсэн , сэтгэгдэл үлдээхЭнэ нийтлэл нилээн таалагдав, мэдээж зарим нь загвартай огт хамаагүй юм гэх л байх гэхдээ урлаг гэдэг газар ухаанаа зарж амьдарж байгаагийн хувьд нэг л тогоон доторх эдүүд, яруу найрагчийг нь дизайер болгочихвол чамд зориулсан юм шиг л болчихно.
Хэвлэгдсэн: 2007 оны 04 сарын 30 Утга зохиол урлаг
Авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй. Тэр харагдахгүй байж эс чадна.
Дурсамж үгүүлэх нь: Би арван зургаахан настай шүлэг. Шүлэг хэлхэж, дуу дуулж, найр хэсэж, тааралдсан найрагчидтай цэц булаалдаж, хүсэл мөрөөдлийнхөө хүлгийг хүршгүй хол замд давхиулж, өөрийн толгойг ерөөл хүмүүсээс илүүд тооцон түрэмгийлж, түймрийн гал мэт шатаж явсан үе. Миний энэ тааламжгүй, сагсуу байдлыг минь анзааран мэдсэн нэрт яруу найрагч Абдил багш маань нэгэнтээ санаандгүй тааралдаж
-Байыт чи яруу найрагч мөн үү. Хэрэв яруу найрагч мөн бол ямар яруу найрагч вэ гэж асуулаа. Би өнөө л омог бардам зангаараа
-Тийм ээ, би яруу найрагч. Би яруу найраг, утга зохиолын талбарт зарим нэгэн хүн шиг тоглож, цаг нөхцөөх гэж ирээгүй. Хүмүн төрөлхтний утга зохиолын ертөнц дэх надаас өөр хэн ч дүүргэж эс чадах, өөрийн орон зайг дүүргэх гэж тэгээд бусдын харанхуй байгаа оюун санааг яруу шүлгээрээ яруусган гэгээрүүлэх гэж Аллах тэнгэрийн хатуу зарлигаар уригдан ирсэн юм. Энэ цаг хугацаанд хэрэгтэй болсон, төрсөн. Хэн нэгэн хүн хүссэн ч, эс хүссэн ч үүрэг зорилгоо биелүүлэх болно гэж өндөр уулын оргилыг ширтэв. Намайг дуугүй сонссон багш маань тун харамссан байдалтай толгойгоо сэгсэрч
-Ямар морины жинхэнэ хурдан хүлэг болохыг гараанаас гараагүй байхад нь бус уралдаанаас тасархай түрүүлээд ирсний дараа хэлсэн нь илүү оновчтой. Түмэнд хэрэгтэй үйл хийх хүнийг хийхээс нь өмнө бус хийж бүтээснийх нь дараа тодорхойлох нь илүү үнэнд нийцнэ. Авьяас билиг, уран ухааны эзэд хоосон хийрхэж онгирч сагсуурснаар танигдахгүй. Тэд дөлгөөхөн байдаг.
Тэгээд ч таван литрийн саванд зургаан литр сүү багтаж байсан тохиолдол гараагүй. Үүнийг ухаараагүй зарим хоосон омгорхлын эзэд ихэнхдээ авьяасгүй байдаг. Хүү минь юу ч хийгээгүй байж цээжээ дэлдэн хүзүүгээ сунгахыг чинь харахад чи ч гэсэн тэр авьяасгүйчүүдийн нэг нь байж магад. Худал хуурмаг магтаалын боол болсон алдар нэрийн гуйлгачид хэзээд урагшаа гишгэдэггүй хуультай. Миний бодлоор чи ерөөсөө яруу найрагч биш байх гэж бодном гэж хэлээд зээрд морио хотлуулсаар надаас холдон одов. Хээрийн түймэр гал мэт асч байсан миний бардам хүйтэн сэтгэл ус асгасан мэт нам дарагдав. Бурхан мэт хүндэлдэг хүнээсээ ийм үг сонссоноос хойш шууд л би яруу найрагч биш юм байна гэсэн бодолд автлаа. Тааралдсан хүнд шүлгээ уншиж, яруу найрагчидтай цэц булаалдахаа ч болив. Дуу дуулж, найр хэсэхээ ч болив. Хэдэн сарын дараа миний энэ дэндүү арчаагүй занг минь ажиж мэдсэн Абдил багш маань ууланд хонь хариулж явсан над дээр албаар ирж
-Баыйт, чи яруу найрагч мөн үү. Мөн бол хэр зэрэг яруу найрагч вэ гэж урдны асуултаа дахиад л асуув. Би эцэгтээ загнуулж хаширсан хүүхэд аятай
-Үгүй ээ, би яруу найрагч биш. Надад тийм авьяас байхгүй юм билээ гэж газар ширтэв. Өвгөн багш маань бас л харамссан байдалтай толгой сэгсэрч
-Ээ хөөрхий. Тэгвэл нөгөө утга зохиолын талбар дах чамаас өөр хэн ч дүүргэж эс чадах хоосон байгаа чиний орон зай яасан бэ. Чамаас шүлэг горьдож хүлээж суугаа ард түмэн яасан бэ гэж шаардангуй асуулаа. Би дуугарсангүй. Багш маань намайг хөтлөөд гольдролдоо багтаж ядан үерлэн урсаж байгаа уулын шуугиантай голын хөвөөн дээр аваад очиж
-Энэ уулын гол жижигхэн мөртлөө хичнээн омголон гээч. Гэвч уулнаас буугаад том мөрөнд нийлнэ. Омог нь ч дарагдаад уужимхан гольдролоор дөлгөөхөн урсана. Тэгэхэд энэ ууланд байгаагаас ч илүү олон хүн малыг усална. Урт удаан урсаж, тэнгис далайд цутгана. Ашиг, аюул нь ч нэмэгдэнэ. Чамайг би “Омгоо багасгаж хүрээгээ тэл” гэж хэлсэн чинь чи бүр хоосрон татарчихлаа. Ааг омог авьяастайгийн нэг шинж мөн боловч бага байсан нь дээр. Одоо чи сонс! Чоныг мянган удаа чоно биш гэж хэлсэн ч хонь болчихгүй. Чоно-чоно хэвээрээ үлдэнэ. Би мэдэж байна. Чамд авьяас буй. Авьяас авьяасдаа тэр болгон тохиолдоод байдаггүй ховор авьяас. Үүнийг чи нуусан ч чиний зүрх сэтгэл нууж эс чадна. Урагшаа харж зүтгэ. Чиний ард ухрах зай байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Би юм хэлээгүй. Гэхдээ тэр өдрөөс эхлэн байгаа бүхнээ шавхан бичиж эхэлсэн. Тэгээд ч авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй гэдгийг ухаарсан.
“Авьяас бол хүмүн төрөлхтний цөөхөн хэсэгт нь тэнгэрээс заяасан бэлэг” гэсэн үг бий. Тийм ч байж болох юм. Минийхээр бол хүн бүхэнд янз янзын авьяас буй. Гэхдээ цоожтой авдрыг онгойлгохын тулд түлхүүр хэрэгтэй болдог шиг зөвхөн “түлхүүрийг нь” олж нээх хэрэгтэй. Бие, сэтгэлд байгаа тэр л авьяасыг таньж, сэрээж чадсан хүн л авьяастанд тооцогдоно. Харамсалтай нь байгаа авьяасыг нээж чадаагүй хүмүүс илүү их.
Домог үгүүлэх нь: Нэгэнтээ Аллах тэнгэр “данс”-аа харж “Би нэгэн авьяаслаг цэргийн жанжин заяасан юм. Тэр хаа байна. Олоод ир” хэмээн элч нартаа зарлиг болгожээ. Элч нар нь хоёр ертөнцөөс хайж Чингисээс авахуулаад Напелеон, Гитлер, Сталин, Саддам, Бушийг хүртэл нэрд гарсан жанждыг аваад очжээ.Бурхан тэднийг бүгдийг нь “биш” гэж үгүйсгээд өөрөө хайж эхэлжээ. Тэгсэн чинь нөгөө “Авьяаслаг жанжин бол” гээд заяасан хүн нь насан турш гуталчин хийж амь зуусан нэгэн байсан гэдэг. Түүнтэй адил шуурга мэт шуурч, аадар бороо мэт асгарч байгаа авьяас ч нээгдэхгүй, мэдэгдэхгүй өнгөрч болдог нь харамсалтай. Тиймээс хүн бүхэн эрж хайж, олсноо дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн чадах зүйлээ хөгжүүлэх нь чадахгүй зүйлээ хийж чадахын хамгийн дээд зам нь.
“Бодлын хатгамал” номоос: Авьяас гэдэг бол гал. Тэр ассан л бол салхи гарах тусам галзууран дүрэлздэг. Намрын түймэр мэт хүчирхэг нь ч бий. Үлээхэд унтардаг өчүүхэн нь ч бий. гэсэн ч авьяас л бол авьяас. Лааны дөл болвоос тэр ч гэрэл гаргана. Хэт чулуу хоёрын дундаас үсэрсэн өчүүхэн очны хэлтэрхийгээс хээр талын ой модыг шатааж чадах түймэр гарна. Зөвхөн тэр оч байх нь зүй. Дүрэлзэн ассан гал унтралгүй удаан асахын тулд Дуусашгүй түлш хэрэгтэй. Түүн лүгээ адил авьяастанд хичээл зүтгэл хэрэгтэй. Хичээл зүтгэлгүй бол ямар ч авьяас унтарч, сөнөх болно. Авьяастай байх нь онгирох шалтгаан биш, алба юм. Хэлтэй хүн хэлгүй хүнтэй цэц булаалдаж хэлээрээ ялбал, хөлтэй хүн хөлгүй хүнтэй уралдаж түрүүлбэл, гартай хүн гаргүй хүнтэй зодолдож ялбал гайхах зүйл биш. Ухаантай хүн ухаантай хүнээс ухаанаараа, мэдлэгтэй хүн мэдлэгтэй хүнээс мэдлэг боловсролоороо илүү гарч гэмээнэ үүнийг хэлж, бахархах, бахдах хэрэгтэй.
“Бодлын хатгамал” номоос: Заримдаа зарим авьяасгүй хүмүүсийг утга зохиолын салбараас халж болно. Тэд өөрийгөө машид ихээр тоож, кино урлагт өрөөл хүмүүсийн дүр төрхийг гаргаж чадварлагаар тоглодог жүжигчид юм. Авьяаслаг хүмүүсийн дүрд авьяаслагаар тоглоно. Ном бичиж үзнэ. Нэг нь урьд улиран одсон амьдралын үнэнийг өөрийн үгтэй балмадаар холбож ашиг олохыг бодно. Нөгөө нь тэвнийн чинээ өчүүхэн юм олж гэмээнэ тэмээн чинээ болгоод тэрэндээ өөрийгөө холбоод ирээдүйд их хүн болж хүрэхийг зорино. Даанч үнэн, худал хоёр нэг саванд багтахгүй зовооно. Худал худал хэвээр, үнэн үнэн хэвээрээ маргаашид золгоно. Тэр үед хэн хэний дүрд тоглосон нь тодорхой болно. Харамсалтай нь өөрсдөө ойлгохгүй өнгөрнө.
Авьяаслаг хүний шинж авьяасаа үнэлж хөгжүүлэх.
Авьяасгүй хүний шинж авьяастайд тооцож хийрхэх.
Надад хүрэлцээтэй авьяас билиг заяасан
Аллах тэнгэрт мөргөнө. Хэрэв ийм хэмжээний авьяасыг чөтгөрөөс заяасан ч би тэрэнд сөхөрч, мөргөх байсан. /Тэмдэглэлийн дэвтрээс/
Үнэн авьяасанд үхэл байдаггүй. /Ардын ухаанаас/
Ухаан бол хүмүүнлэгийн боол. Авьяас хэзээд хүмүүнлэгийн болоод хөрөнгө мөнгөнд захирагдахгүй. Тэр эрх чөлөөтэй ирээд эрх чөлөөтэй буцдаг.
Бүргэдийн тухайд ан барих нь баатарлаг явдал биш, байгаа нь л тэр. Жинхэнэ авьязслаг найрагч нартад шүлэг бичих нь түүнтэй адил. Тэд онгирохгүй зорилго л тавьдаг. /Өврийн дэвтрээс/
Х.Байыт /яруу найрагч/
i-D Magazine 4 сар 29, 2007
designer Гадаад-д бичсэн , сэтгэгдэл үлдээхi-D Magazine-ий 5н сарын дугаар нь гарчихаж нийтдээ загварын тухай биш ч гэсэн сэтгэлгээ, бичиглэл, график зэрэг нь их таалагддаг юм. Өвөрмөц дажгүй сэтгүүл шүү.
MAY ISSUE PREVIEW!

Photography Karl Lagerfeld May 2007
Styling Christopher Niquet.
Hair Terry Millet using Leonor Greyl.
Make-up Lloyd Simmonds
Chan Marshall wears T-shirt by Karl Lagerfeld for H&M. All accessories by Chanel.

Doves are white. To tell a white lie, is to mislead someone. The Great White is the biggest and most dangerous of all sharks. Fresh white sheets are really nice to sleep on. Polar bears have white fur to help camouflage themselves with their surroundings. The White House is where the American President lives. Clouds are white. White things are hard to keep clean. White is the colour of snow. Snow White is my favourite Disney character. Toothpaste is white. It’ll be all white on the night. White Lightning and Diamond White are really cheap ciders. White Heat is a song by Lou Reed and a Tuesday night disco in London’s Soho…
…Read the rest of Ben Reardon’s ‘White Paper’ in the May issue.

Text Hattie Collins Photography Alice Hawkins Styling Sam Willoughby

Text Mark Jacobs Photography Alexei Hay Styling Michael Philouze

Text Jeremy Abbott Photography Alasdair McLellan Styling Thom Murphy

Photography Luke Smalley Styling Jay Massacret

Photography Sebastian Kim Styling Michelle Cameron

i-D Magazine 4 сар 29, 2007
designer Гадаад-д бичсэн , сэтгэгдэл үлдээхAPRIL ISSUE

MARCH ISSUE.




Living in a magazine I’m a lover of fashion magazines and spend many an hour admiring the beautiful faces inside. Their skin is always so flawless, their hair perfectly precise – do you have any advice on how to maintain such a high standard of pedigree? 2 things you have to realise before we go on. The Supermodels are genetic accidents/touched by the hand of God. They are heaven sent to beautify this drab world. They are a one in a million, a sight to behold, impossibly tall, stunning to the eye and positively perfect in every possible way. These handful of people will always stop traffic and stand head and shoulders above us mere mortals, (but is that always such a good thing)? And secondly, they have people like the legendary Pat McGrath on hand to enhance their already dizzying brilliance. Yes… it is Pat who is responsible for almost every breathtaking makeup look at the shows. Yes… it is Pat who received a near mobbing when she last went to Boom Box. Yes… it is Pat who is the Beauty Director of i-D… and it is Pat who just happens to be as beautiful/warm/smart/funny and fun as she is talented. No wonder the girls love her so much, just check out Lily and Gemma Ward pouting for her attention. Go on girls, blow them bubbles… Whatever your beauty regime, always remember to take a tip outta Lily’s book. Whether relaxing back stage, getting her nails did, or having a mid afternoon stretch, Lily is never anything but courteous, well mannered and polite, and those things count way more than outward appearance.

Safe+Sound special issue 272 page soft cover book




Монголын шилдэг fashion дизайнер 4 сар 24, 2007
designer Монгол-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байнаМиний толгойд хэдэн асуулт эргэлдээд байгаа юм та нар хариулж өгөөч
-Монголын хамгийн сайн хувцас дизайнерыг хэн гэж боддог вэ?
-Яагаад ?
-Өөр хэн хэн гэж хувцас дизайнеруудыг мэдэх вэ?
Монгол vндэсний хувцас олон улсын наадмаас гран при хvртжээ 4 сар 24, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх“Этно эрато-2007″ нэртэй олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах наадам ОХУ-ын Москва хотноо амжилттай болж єндєрлєв. Єдгєє найм дахь жилдээ зохиогдож байгаа энэхvv нэр хvндтэй загварын наадамд дэлхийн 70 гаруй орны дизайнер, загвар зохион бvтээгчид ур ухаанаа уралдуулсан аж. Харин “Этно эрато-2007″ наадмын тайзнаа монгол vндэсний загвар анх удаа гарч, олны сонирхлыг татсан байна. Учир нь, тус наадамд эх орноо тєлєєлж “Монгол Костюмс” тєвийн уран бvтээлчид оролцсон бєгєєд монгол vндэсний хувцасны гайхамшгийг дэлхийн загварын мэргэжилтнvvдэд дэлгэсэн гэнэ. Энэ наадамд оролцсон загварын бvтээлийг зургаан тєрлєєр шалгаруулдаг учраас нэг номинацид дор хаяж, гучин тєрлийн загвар єрсєлдсєн гэсэн vг. Тиймээс ердєє л хоёрхон єдєр vргэлжилсэн уг наадмын vзvvлбэрт нийтдээ 170 гаруй коллекц бvтээлийг сонирхуулжээ. Тэгвэл “Монгол-Костюмс” тєвийн дизайнерууд “Этно эрато-2007″ наадмын дєрвєн номинацид єрсєлдсєн бєгєєд тун амжилттай оролцсон байна. Тухайлбал “Монголын олон vндэстэн ястан” нэртэй загварын хувцас нь энэхvv наадмын гран при буюу “Vндэсний хувцасны дээд зэрэглэлийн бvтээл” номинацийн тэргvvн байрын шагнал хvртжээ.
Харин XIII зууны vеийн хатдын ємсгєл бvхий “Их гvрэн” загварын хувцас нь тус наадмын “Дорнын шилдэг хувцас” номинацийн хоёрдугаар байрт шалгарсан бол, наадмын “Ретро” номинацид єрсєлдсєн “Зоос” коллекци мєн л хоёрдугаарт тодорч. Vvний зэрэгцээ, олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах зорилготой тус наадмын “Vндэснии элементийг тусгасан орчин vеийн загвартай єдєр тутмын хувцас” номинацид оролцсон “Хvч чадалтай гоо vзэсгэлэн” нэртэй загварын бvтээл тусгай байрын шагналтай буцсан гэнэ. Наадамд оролцсон загваруудыг “Монгол Костюмс” тэвийн дэргэдэх “Чимбай” салоны моделиуд сонирхуулсан аж. Ийнхvv “Этно эрато-2007″ олон улсын наадмын дєрвєн номинацид амжилттай оролцсон монгол vндэсний хувцасны коллекци загварууд гран при шагнал, шилжин явах цомтой ирэх нь. Гэхдээ тус наадмаас шалгарсан бvтээлvvдийг нэгтгэж, vндэсний хувцасны загварын гала тоглолт хийсэн гэнэ.
Ташрамд сонирхуулахад, “Монгол Костюмс” тєвийн дизайнерууд ирэх долдугаар сард зохиогдох олон улсын хувцас загварын фестивальд оролцох юм бвйна. Харин Дэлхийн монголчуудын хувцас загварын холбооноос жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг уг фестивалийн энэ удаагийн шалгаруулалт “Монгол шилтгээн”-д єрнєх юм гэсэн.
Єнєєдрийн монгол 78 /499
Р. Мєнгєнцэцэг
Нийтэлсэн: 2007-04-20 15:36:02 , Мэдээний дугаар: #54394 www.olloo.mn
Т.Амарзаяа: Манай загвар vнэхээр онцгой байлаа 4 сар 24, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхБ.ДААРИЙМАА
Олон улсын vндэсний хувцасны “Этно-Эрато” наймдугаар наадам ОХУ-ын Москва хотноо болж “Монгол костюмс” компанийнхан амжилттай оролцоод ирсэн билээ. ОХУ, БНХАУ гээд олон орны 40 шахам vзvvлбэрээс “Монгол олон vндэстэн ясны загвар” нэгдvгээр байр эзэлсэн бол “Их гvрэн”, “Зоос” загварууд хоёр, “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тусгай байрт шалгарсан. Энэ талаар тус компанийн дизайнер Т.Амарзаяатай ярилцлаа.
-Тэмцээний сониноос яриагаа эхэлье. Та ємнє нь ямар тэмцээнд оролцож байв?
-Би 2002 онд ДУДэС-ийг тєгсч 2004 оноос “Монгол костюмс” компанид ажиллаж байна. Манай компани vндэсний хувцсыг хойч vедээ євлvvлэх, сурталчлах зорилгоор ажилладаг. Москва хотноо болсон тэмцээнд Монголын загвар vнэхээр онцгой байлаа. Шvvгчид хажуугаар єнгєрєх бvртээ хувцсуудыг барьж vзээд л… Yvнийг нь харахад дизайнер хvний хувьд сайхан санагдаж байсан. Якут, Казахстан гээд гоё хувцастай улс орон олон байсан. Шагнал авахгvй ч гэсэн гала тоглолтод оролцоход л тэд бєєн баяр болж байв. Манайхаас очсон дєрвєн загвар бvгдээрээ шагнал хvртсэн. Монголын дизайнерууд бvгд энэ тэмцээнд оролцох юм бол цахиур хагалах юм билээ. Ялангуяа авангард загвар ноёлж байсан. Тэмцээнд оролцогчдоос суралцах зvйл их байсан л даа. Тэгээд ч тэмцээний нэр хvнд єндєр. Дэлхийд гарах боломжийг нээж єгдєг гэсэн. Єнгєрсєн жил би Євєрмонголын Ордост болсон олон улсын vндэсний хувцасны наадамд “Донж” бvтээлээрээ I байр эзэлсэн. Энэчлэн олон тэмцээнд оролцсон.
-Саяны тэмцээнд “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тань тусгай байрын шагнал хvртсэн. Загварынхаа нэрийг єєрєє єгдєг vv?
-Хvмvvс загварынхаа нэрийг євєрмєц єгч гэдэг. Нэрний талаар нэг их боддоггvй. Тэгээд л таарчихдаг юм. Дєрвєн загвар тэмцээнд оролцсоноос миний загварын гараа хамгийн сvvлд таарсан. Мэдээж эндээс явахдаа єндєр зорилго тавьсан л даа.
-Тусгай байр эзэлсэндээ гонсгор байгаа юм уу даа?
-Тийм ээ. Гэхдээ шvvгчид, vзэгчдээс хамгийн єндєр vнэлэлт авсан хувцсаар шалгарсан. Бvтээлийн санаа олон жил сэтгэлд дуншсан. Тэмцээнд зориулж сарын хугацаанд урласан. Урагшаа явж материалаа сонгож ирснээс гадна эсгvvр, оёдол гээд бvх зvйлд гар бие оролцсон. Яагаад “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” гэж нэрлэв гэвэл учиртай. Эртний хатдын гоёдог байсан хувцасны vндэс угсааг судалсан. Ихэмсэг бардам зангийн цаана гоо vзэсгэлэн нуугддаг гэдгийг хувцсаараа гаргаж ирэхийг зорьсон доо.
-Урласан хувцас тань бусдаас юугаар ялгардаг вэ?
-Манай vндэсний хувцас баялаг элементтэй. Миний урласан хувцас гар ажиллагааны чимэглэлээр бусдаас ялгардаг. Нарийн чимхлvvр ажлыг хувцсандаа шингээх дуртай гэсэн vг л дээ. Донж, єнгє нь хvртэл євєрмєц болдог. Зээгт наамал, шvрэн чимэглэлийг тvлхvv оруулж єгдєг юм.
-Єрсєлдєгчид ямар байв?
-Эхний гурван хувцас шагнал хvртсэн болохоор минийх шагналгvй болов уу гэж бодсон. Єрсєлдєгчид vнэхээр хvчтэй байсан л даа. Шагналын дvнг олон цагаар догдолж хvлээсэн. Шvvгчид ч гэсэн манайд шагнал єгье гэсэн бодолтой байх шиг санагдсан. Оросууд тэмцээнээ vнэхээр шударга зохион байгуулдаг юм билээ. Манайд хуйвалдаан ороод тэмцээн гэхэд хэцvv болдог. Энэ нь харин сайхан юм билээ.
-Хамтрах санал ирсэн vv?
-Белорусь, Казахстаныхан зардлыг нь даая, тэмцээнд оролцооч гэж урьсан. Хамтран ажиллах саналууд ч ирсэн байгаа. Гэхдээ одоогоор шийдсэн зvйл байхгvй.
-Зорилгоо тодорхойлсон уу?
-Цаашид илvv ихийг хийж дэлхийд гаръя гэсэн бодолтой байгаа. Эхлээд сайн бvтээлтэй болох нь чухал байна. Монгол vндэсний хувцас гайхамшигтай, дэлхийд гарах боломж бий гэдгийг энэ тэмцээнээс мэдэрлээ. Зорилгынхоо тєлєє уйгагvй зvтгэнэ.
-Хамгийн анх загварын ертєнцєд хєл тавьснаа дурсвал?
-Сонин асуулт байна. Охидын єдєр тутмын ноосон эдлэлээр хувцас хийж загварын ертєнцєд хєл тавьж байлаа. Yvгээрээ “Хаврын гоёл”-д амжилттай оролцож байсан маань санаанаас гардаггvй юм. Єнєєдєр vндэсний хувцсаа урлаад суух боломжийг энэ загвар надад олгосон гэдэгт итгэдэг.
-Та бvхний хувцсыг ємсч амилуулдаг манай загвар ємсєгчдийн ур чадвар тэмцээнээс ямар vнэлэлт авсан бэ?
-Манай компани єдєр болгон загварын шоу тоглолт хийдэг болохоор загвар ємсєгчид бэлтгэл сайтай нь харагдсан. Хєгжмєє сайн сонсч, мэдрэмжтэй нь илт байсан. Бусад орныхон манай загвар ємсєгчдєд ам сайтай байна билээ. Гол нь бид Монголдоо vзvvлдэг загварын бичлэгийг авч явахаа мартсан байсан. Телевиз болгон л бичлэг байна уу гэж нэхэж байлаа. Манай ЭСЯ-ныхан болон монголчууд маань бидний загварыг бахархаж нvдэндээ нулимстай vзсэн. Дуучин Б.Амархvv хvртэл ирж бидэнтэй зургаа татуулсан. Оросын дизайнеруудын холбоо биднийг их vнэлсэн гээд яриад байвал олон зvйл байна. “Чинбай” салоны загвар ємсєгчид бидэнтэй хамт явсан юм.
О.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай 4 сар 23, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхО.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай
Б.ХОНГОРМАА (2007.02.16)
Энэ удаагийнхаа зочноор “Торго” салоны загвар зохион бүтээгч О.Болдыг урив. О.Болдын урласан “Хархорин”, “Алтан говь”, “Шигтгээ” зэрэг цуглуулга нь түүний төдийгүй Монголын нэрийн хуудас хэдийнэ болжээ.
-Загвар зохион бүтээгчидтэй уулзаж байхад олонх нь зураач мэргэжилтэй байх юм.
-Арван жилд байхдаа би хувцас загвар их сонирхдог байсан. Гэвч цагаа тулахаар СУИС-ийн харьяа ДУДС-ийн уран зургийн ангид орчихсон юм. Дүрслэх урлагийн суурь нь уран зураг. Өнгө, дүрс, зохиомж нь дизайн, график, уран баримал, барилга зэрэг урлагийн суурь болдог юм. Тиймээс суурь мэргэжлээр таван жил сурсан надад дизайнер болоход дөхөм байсан.
Ер нь уран зураг дээр хувцас загварын бүхий л зүйл харагддаг юм л даа. Тухайлбал, зураг дээр зохиомж гэж ярьж байхад хувцас дээр силуэт гэх жишээтэй. Өнгө будгийн хувьд ч адил.
Монгол хувцасны чиг хандлагыг хараад байхад 2000 оноос өмнө нэлээд баруунжсан маягтай байсан.
Загварын хувьд ч тэр, материалын хувьд ч тэр. Гаднынхныг дуурайсан, бас гол төлөв авангард чиглэлийн. Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид үндэсний хэв загвараа илүү гаргаж, үүгээрээ амжилт олж болно гэдгийг харж чадсан юм болов уу. Европ хувцсаар, ялангуяа оёдлын арга технологиор Англи, Солонгос, Хонконг зэрэг улстай өрсөлдөнө гэдэг амаргүй. Түүний оронд өөрийн гэсэн загвар, өөрийн гэсэн оёдлын технологиор ялгарах нь арай дөхөм. Монгол хувцсыг манайхаас өөр газар гаргаж ирэхгүй нь мэдээж. Ингэж л бид дэлхийн загварынхны анхааралд өртөж, орон зайгаа олж авна.
-Сүүлийн үед дэлхийн хувцас загварын чиг хандлагыг оросууд тодорхойлж байна. Энэ утгаараа орос үндэсний хувцасны хэв маяг түлхүү орж ирсэн гэж үзэж байгаа юм билээ.
-Орост хувцас з агвар маш хурдацтай хөгжиж байгаа. Түүнээс гадна оросууд Fashion TV-д өөрийн сувгаа нээсэн. Дэлхийд алдартай дизайнеруудтай эн зэрэгцэхүйц В.Юдашкин зэрэг сайн загвар зохион бүтээгчид төрсөн. Энэ утгаараа өөрсдийн уламжлал соёлыг дэлхийн загварын чиг хандлагад тусгаж өгч байгаа зэрэг зүйл ажиглагддаг л даа.
-Үүнтэй ижил манай үндэсний хувцасны элемент дэлхийн хувцас загварын чиг хандлагад тусгалаа олсон тохиолдол бий юү?
-Бий. Хүмүүсийн сайн мэдэх нэг жишээ бол Жорж Лукасын найруулсан “Оддын дайн” киноны сүүлийн анги дээр олон үндэстний хувцаснаас тусгасан байдаг. Энд халх эхнэрийн дэргэр үс мөн хавчаараас санаа авсан байна лээ. Бас “Кристиан Диор”-ын Жон Галено байна. Тэр мөн л халх эхнэрийн үсний гэрийг аксессуар дээр тусгасан коллекц гаргасан.
-Танай шоуг үзээд гаднынхан манай үндэсний хувцаснаас чухам юуг илүү онцгойлж байх юм.
-Өнгө загвар, материалын сонголт гээд бүгдийг нь сонирхоно. Бас аксессуарыг. Ялангуяа, товч шилбэ зэрэг элементүүдийг илүү анхаарч үздэг.
Гэхдээ зарим нэг загварыг Хятадынхтай андуурах тохиолдол бий. Яагаад андуурдаг вэ гэвэл манай монгол хувцас Ази дундаа нэлээд нийтлэг л дээ. Тухайлбал, бидний хэлж заншсан лам энгэр Монголоос гадна Хятад, зүүн Азийн орнууд, Япон, Солонгос зэрэг орнуудад их дэлгэрсэн. Энэ бүхнийг монголчуудын байлдан дагуулалтай холбож үздэг юм билээ. Мөн хожим Манжийн дарангуйллын үед манж нар өөрийн хувцсыг эзэлж авсан орны иргэдэд тулгаж өмсүүлэх зэргээр аль болох уусгаж авах бодлого явуулж байснаас үүдэн ийнхүү ижил төстэй болсон тал ажиглагддаг.
-Тэгвэл манай хувцас Азийн бусад үндэстнийхээс юугаараа ялгардаг вэ?
-Оёдлын арга ажиллагаа юм уу, бэлгэдлийн хувьд бусдаас өөр. Ер нь манай хувцас бусдыг бодвол хэрэглээ, гоёл гэхээсээ илүү бэлгэдэл түлхүү агуулсан. Чимэг зүүлтийн хувьд ч гэсэн бараг дахин давтагдашгүй гэж хэлж болохоор. Бас манай хувцас эмжээр, хошмог ихтэй. Энэ нь нэг талаар хувцасны чимэглэлтэй холбоотой. Нөгөө талаар хувцасны эдэлгээг уртасгадаг сайн талтай. Гуравдугаарт, нөгөө л бэлгэдэлтэй холбоотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувцсанд өргөн, нарийн хошмог их. Энэ нь эртний монголчууд “Хүний буян заяа хувцсандаа байдаг” гэж үздэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, буян заяаг эдгээр эмжээр, хошмогоор барьж тогтоож байна гэсэн үг.
Гутлын хувьд аваад үзье л дээ. Монгол гуталд ямар ч үдээс, цуурга байхгүй нь нүүдлийн аж ахуй эрхэлж байгаа хүнд өмсөж, тайлахад амар байх болно. Мөн гутлын хоншоор ээтэн байдаг нь дөрөөн дээр сайн тогтоход хэрэгтэй. Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн улс. Алхаж гишгэхдээ хүртэл чулуу хөндөхгүй гэснээс ийм болсон гэдэг домог ч байдаг. Малгайны орой дээрх сампин гэхэд сумны зэвээс үүссэн бөгөөд бас тэнгэрээ дээдлэн шүтэх үүднээс нударганы дотор талыг заавал номин хөх өнгөөр хийдэг байж.
-Үндэсний хувцсыг урлахад энэ мэт мэдлэг их хэрэг болно биз?
-Өө, хэрэгтэй зүйл энд тэнд гарсан бол харж л явдаг юм. Угсаатны зүйч Амгалан гуай, бас Энхбат, Хандын Нямбуу гуайн бичиж хэвлүүлсэн зүйлийг олж уншихыг хичээдэг. Гэхдээ чинээнд нь тултал судална гэж хаа байх вэ. Ер нь би “Торго”-д орж ирэхээс өмнө монгол хувцасны талаар бага мэддэг байж. Ер нь ажил хийж байж юм сурдаг юм байна.
-Зэргэлдээ улс үндэстний хувьд манай, танай хувцас гэж ялгаж салгах амаргүй юм шиг. Гэтэл ямар ч улс үндэстэн өөрийн соёлоороо бахархаж гайхуулан, аливаа зүйлийн анхдагч байхыг эрхэмлэдэг нь ёс. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Манай орны хувьд тухайн нийгмийн байдлаас болоод түүхийн үнэн дарагдаж ирсэн. Бас угсаатны зүйн судалгаа орхигдож, уламжлагдаж ирсэн нь ч ховор. Харин сүүлийн үед “Монгол костюмс” төвийнхөн энэ тал дээр нэлээд дорвитой зүйл хийж, өргөн цар хүрээтэй ажиллаж байна уу даа гэж боддог юм. Би дээр хэлсэн. Манжийн дарлалтай холбоотой ижил төстэй хувцас бий болсон гэж. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчид ноёд түшмэдийн хувцас л ийм байна уу гэхээс энгийн ард түмэн өөрсдийнхөө уламжлалыг авч үлдсэн байдаг юм билээ.
-Манай загвар зохион бүтээгчдийн урласан дээл хувцас заримдаа Монголын гэх элементийг нэг дор хэтэрхий цуглуулчихсан мэт санагддаг юм.
-Элементүүдийн харьцаа, зохиомжийг тооцохгүй хэтэрхий авангард загвар руу оруулж эвдэх гээд байдаг тал бий. Харин өнгөрсөн “Гоёл” наадамд дизайнеруудын ур чадвар их сайжирсан санагдсан. Өнгөний зохицол, зохиомжийн хувьд ч тэр.Гэхдээ манай дизайнеруудын нэг сул тал бол ижил төстэй загвар гаргаж, бие биенээ дуурайх явдал. Уг нь бусдаас зөвхөн санаа авч өөрийн болговол хангалттай.
Би Жон Галено зэрэг гадаадын алдартай дизайнеруудын хийсэн бүтээлээс санаа авч тухайн элементийг монгол хувцастайгаа яаж хослуулбал зүгээр вэ гэдгийг олж харахыг хичээдэг. Түүнээс биш бие биенээсээ хуулаад байх юм бол яваандаа уйтгартай болно шүү дээ.
-Тийм л дээ. Та тэгээд хойшид юун дээр илүү анхааръя гэж бодож байна?
-Үндэсний хувцасны гол гол элементүүдийг өөрчлөх хэрэггүй юм шиг байгаа юм. Харин зохиомжийн хувьд, бас материал, өнгөөр тоглолт хийж өгвөл зүгээр байх. Дэлхийн хувцас загварын чиг хандлага жил ирэх тусам аксессуар бага, их энгийн тал руугаа болж байгаа юм билээ. 2001 онд Нью-Йоркт болсон террорист халдлагаас хойш нийгэм эдийн засагт, хувцас загварт ч тэр нэг удаагийн бас хэтэрхий үнэтэй биш, харин чанар сайн эдэлгээ урттай хэрэглээг илүүд үзэх болсон тухай уншиж байсан юм байна.
Гэвч бид өнгөрсөн аравдугаар сард Францад загваруудаа сонирхуулах үед тэндхийн алдартай дизайнерууд манай хувцасны тансгийг гайхаж байсан. Бас “Хэдийгээр ийм хандлага байгаа ч биднийг дуурайх хэрэггүй” гэж зөвлөж байлаа.
-Торгоор хувцас урлана гэдэг өөр бусад материалаас арай илүү ур ухаан шаардах уу?
-Даавуу, хагас ноосон материалыг бодвол унана, сунана, агшина гэсэн ойлголт байхгүй. Жаахан даргардуу байдаг юм. Тиймээс бараг материалдаа тохируулж загвараа зохионо доо. Ямар ч байсан торгоныхоо шинж чанарыг бодолцож загвар гаргахгүй бол хөдөлгөөн хязгаарлах ч юм уу байдал ажиглагддаг.
Гэхдээ санаагаа баригдмал болгочихгүйн тулд атлас, үслэг эдлэл зэрэг өөр материалтай хослуулна л даа.
Торго салон 4 сар 23, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхТорго салоны Дизайнер О.Болдын “Хар хорин” , “Алтан говь” коллекшион ” Торго” шовуны зураг





Нью Ёоркын Artexpo-д Монголчууд оролцов 4 сар 23, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхНью Ёорк (artexpos.com) – Нью Ёорк хотноо жил бүр болдог олон улсын үндэсний болон орчин үеийн урлагийн үзэсгэлэн худалдаанд Б. Сувд захиралтай Mongol Costumes загвар зохион бүтээх товчооны дизайнер Баярзул олон үндэстэн ястны хувцасны загвараараа амжилттай оролцсон тухай тус хотоос Ч. Үржинбадам мэдээлж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 500 гаруй галлерей, уран бүтээл хэвлэгч болон дилерүүд, мянга мянган уран бүтээлчид оролцдог дэлхийн хамгийн том экспо юм.

Хорин ес дэх жилдээ болж байгаа тус наадамд Монголоос хамгийн анхны Гоёл наадмыг шүүж байсан Б. Сувд, хөтлөгч байсан Ч. Үржинбадам болон загвар өмсөгчөөр оролцож байсан С. Ижилцэцэг, Оюун нар тус арга хэмжээнд хамтдаа оролцсон нь онцлог байлаа. Мөн загвар өмсөгчөөр зүүн эргээс голцуу цугларсан Монгол охидууд үндэсний хувцсаа өмсөн, олны нүдийг хужирлалаа. Зурагнуудыг www.urjee8.blogspot.com гэсэн блогноос үзэж болох нь байна.

транс жэндер 4 сар 23, 2007
designer Этгээд-д бичсэн , сэтгэгдэл үлдээхЗа хичээл эхэлцэн зав багатай тэр бүр шинэчэлж чадалгүй удчих шиг боллоо. За энэ ч яахав. Дизайны хичээл дээр нэг даалгавар хийж байгаа юм тэгсэн багштай үзэл сурталын зөрчилд ороод , залуу хүн галтай байх нь арга ч үгүй байх гэхдээ дизайнер хүн байж бодолтой байх ёстой гэж бодлоо мэдээж нэг өдрийн багш 1000 өдрийн эцэг гэж юу боллоо гэж маргалдахав надад эрдэм зааж өгж байгаа хүнтэй. Маргааны гол сэдэв нь миний хийсэн ажил маань транс жэндер хүмүүст зориулсан юм шиг байна гэнэ. Ашигласан зураг / дээр байгаа зураг уг нь тайваны одууд буяны үйлс нүцгэлсэн нь гэсэн нийтлэл байсан юм /бүтээл гаргалгаа маань тийм байна гэх тэгээд бараг трансжэндер хүмүүст юм хийх нь гутамшиг ухааны юм хэлж байхын. хэхэ тэгээд л бодлоо хэн байх нь хувь хүний л сонголт чамайг эрэгтэй эмэгтэй гэж ялгаврлахгүй байхад яагаад тэр хүмүүсийг үзэн ядах ёстой гэж? Миний хувьд тэднийг энгийнээр л хүлээж авдаг гэй ч бай лесби, томбоё, ледибоё гээд бүгд л өөр өөр бүлэгт байгаа болхоос биш адилхан л хүмүүс шүүдээ ази, нигер, цагаан арьстан гэдгээс ялгаа юу байна. Хүмүүс өөрсдөөс нь жаахан өөр болхоор л айж үзэн ядаж эхэлдэг байх тэдний ярилцлагыг уншихад ихэнх нь бусад хүмүүс биднийг шууд л дайраад л барьж аваад секс хийх гэж байгаа юм шиг айдаг бидэнд таалагддаг таалгдаггүй хүмүүс гэж байна бид бусадтай адил гэж их бичсэн байдаг. Нээрээ л тэгж хүмүүс айдаг юм шиг байгаан ямар ч эр , эм хүн эсрэг хүйстэнээ хараад шууд дайрж барьж аваад л …. байдаггүй биздээ яаж бодхоороо тэгж сэтгэдэг байнаа хөгжилтөй л юм. Жэндер энэ тэр гэхээр ялангуяа хөөрхий транс жендер дотроос эр байж байгаад эмэгтэй болсон улсууд их хэлмэгдэдэг юм шиг. Хөөе тэр гомо өө муу гомоо, пээ эрэгтэй юм байж нүүрээ будчихаж, банзал өмсцөн байнаштээ, ичмээр юм гаж донтон гээд л нэг эмэгтэй өмд өмсөөд явж байвал хэн ч хөөе томбоё эсвэл өө муу лесби, богинохон үстэй юм байна гээд л ярьдаггүй биздээ? Хүн бүрийн хүсэл л гоё сайхан харагдах өрөөлд биш өөртөө таалагдах нь хамгийн чухал өөрөө өөрийнхөө төлөө яваа нэгнийгээ гадуурхах муухай биздээ. Трансжэндер хүмүүс хувцас хийхэд цээжэн бие нь эмэгтэй юм болхоор эмэгтэй суурь үлгэр л ашиглах байх эр байсан гээд эрэгтэй суурь үлгэр дээр хувцас хийхгүй нь мэдээж тиймээс яагаад тэдэнд хувцас хийх дэмий гэж би л лав дуртай хийж өгнө харин ч сонирхолтой байх байх.
Энэ дээхэн үеийн солонгосийн трансжендэр поп хамтлаг гэнэ би л лав эрэгтэй гэж хэлэхгүй л юм байна за тэгээд алдарт Харисү хэн эрэгтэй байсанд нь итгэх юм хоёрын хооронд сэтгэл дундуур эр байснаас эмэгтэй болоод явж байвал өөрсөдөд нь сайхан байдаг байхдоо энэ Леди хамтлагийн нэг гишүүн бид илүү нэг сорвитой эмэгтэй хүмүүс гэсэн байналээ.
“Леди”
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/gqiheQFWhds" width="425" height="350" wmode="transparent" /]
Харисү
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/jsgdN8lorqY" width="425" height="350" wmode="transparent" /]
