Хаврын Гоёл 2005 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхНийт 54 зурагтай. Уг нь их л зураг баймаар олон хувцас гарсан гоёл болсон шиг санах юм. нэтэд оруулсан нь л иймхэн байна даа. Хаврын гоёл ер нь их дажгүй уран сэтгэмж давамгайлосан байдаг болохоор сонирхолтой байдаг юм. Даанч мэргэжилийхнээс өөр сонмрхох хүн бараг байдаггүй байхаадаа.









Бусад зураг
Гоёл 2005 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхМэргэжилийн дизайнер ах эгч нартайгаа өрсөлдөж эхэлсэн жил анхны оролцсон өвлийн Гоёл маань. Гоёлоо санаж байна шүү хурдхан Монголдоо очиж Гоёлдоо орох юмсан. Манайх шиг хавар/зун, өвөл/намрын шову болдоггүй газар бидний хүсэн хүлээдэг хамгын том баяр байхгүй юу. Найзууд, үеийхэн, том том ах эгч нар, хүндэлдэг дизайнерууд, багш нарынхаа бүтээлийг хараад л тэдэнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байгаадаа хальт баяралчихаад л хэхэ гоёл ч гоё шүү.








Бусад зураг
Хаврын Гоёл 2004 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхМиний анхны оролцсон хаврын гоёл гэж байгаа. Анх удаа тайзны ард хийсэн бүтээлээ хүмүүст харуулах гэж дизайнер дүрдээ орсон уралдаандаа сайхан дурсамжтай гоёл болсон юм. Танидаг хүмүүс хальт орж харвал би арзайгаад л олонтой хэсэгт зогсож байгаа гэж. Ер нь оюутанууд Хаврын гоёлд бололцоогоороо л орж л байх хэрэгтэй зөвхөн сургууль дотроо тэнхимдээ өрсөлдөх өрсөлдөөн биш бусад сургууль хүүхдүүд юу хийдэг өөрөө хаана нь байгааг жилдээ ганц болдог энэ уралдаанд л орж үзэхгүй бол яаж мэдхэв, мэдэрхэв.








Бусад зураг
Гоёл 2003 наадам 3 сар 31, 2007
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээхШинэ оны олон олон баярын анхдагч нь болдог “Гоёл” наадам єнгєрсєн бямба, ням гаригт болж єнгєрлєє. “Гоёл-2003″ наадамд энэ удаа арав гаруй байгууллагын дизайнерууд бvтээлээ ирvvлснийг 400 гаруй хvнээс шигшиж шалгаж авсан 70 шахам загвар ємсєгч ємсч vзvvлсэн юм. Мєн энэхvv наадамд гурав дахь жилдээ урилгаар оролцож байгаа Буриадын дизайнер Лариса Дагдановагийн загварууд “Гоёл-2003″-ын нэгэн нvд хужирлах зvйл нь байлаа. Тэрээр єєрийн загвар ємсєгчидтэйгээ ирсэн бєгєєд тvvний бvтээлvvдийн ихэнхийг орос vндэсний хувцасны онцлогийг орчин vеийн хийц загвартай хослуулсан загварууд зонхилж байв. Лариса Дагданова, Монголын Дизайнеруудын холбоо/МДХ/-ны ерєнхий нарийн бичгийн дарга Байгальмаа, “Шилмэл загвар” ХХК-ийн захирал Оюунцэцэг, МДХ-ны тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн Хvнийхvv, Зориг, Нармандах, “Престиж” компанийн захирал Тєгєлдєр, кино найруулагч Б.Жигжидсvрэн нарын бvрэлдэхvvн тэмцээнийг шvvсэн юм.
* * *
“Гоёл” наадам тэр жилийнхээ хувцасны моод загварыг тодорхойлдог. Тэр ч утгаараа хувцас загварын компаниуд болон загвар зохион бvтээгчдийн хувьд хамгийн том наадам, уралдаан тэмцээн нь болдог. Наадамд оролцогчид уламжлал ёсоороо vндэсний, єдєр тутмын, гоёлын, сонгодог, уран сэтгэмжийн загваруудыг толилуулсан.
Ирэх жил бидний ємсєх хувцас ямар байх бол гэж та сонирхож байна уу. Ерєнхийдєє єнгєрсєн зун, хавар, намрын гоёл нэг их єєрчлєгдєхгvй бололтой. Эрээн мяраан цацаг чимэг, энд тэндээ ялимгvй “уранхай” жинсэн ємд, сvлжмэл ноосон хувцас, цээж, энгэр задгай гоёмсог цамцнууд моодноос гарахгvй нь. Мєн vндэсний хээ хуартай орчин цагийн загварын хувцаснууд ч нэн хэрэгцээтэй хэвээрээ байх болно. Охид, бvсгvйчvvдийн банзал, даашинз гурвалжилсан хормойтой байх бєгєєд цацагтай жинсэн болон сvлжмэл бvс ч орхигдсонгvй. Ємд, даашинз, цув, пальто бvгд дvрс єнгєний хослол бvхий биед эвтэй чєлєєт загварынх байх аж. Харин эрчvvдийн єдєр тутмын болон гоёлын костюм нь vндсэн материалтайгаа ижил єнгийн боловч vл мэдэг ялгагдах судал маягийн оруулгатай байх нь. Мєн костюм нь євдєгнєєс дєнгєж дээгvvр урттай, ар тал нь урт, ємдний дээгvvр єєр єнгийн єргєн бvстэй гээд янз бvрийн л хэлбэр хийцтэй байх юм байна. Цэвэр даавуун болон сvлжмэл ноосон цамц ч тэдний єдєр тутмын хувцасны нэг хэсэг нь болно.
Ер нь цацаг хиймэл vсэн гоёо ямар ч хувцаснаас “салахгvй”. Цамц, ємд, банзал, даашинз, цvнх, малгай, гутал бvр булган шубанд ч цацаг байна. Мєн донж маяг нь таарсан хээ, угалз, хувцасны єнгєтэй адил том том зvvлт, єргєн бvс таныг хvлээж байна.
“Гоёл-2003” наадмын шагналтнууд
Гоёл 2004 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , 2сэтгэгдэлМиний бодлоор хамгын сонирхолтой гоё болж чадсан гоёл наадам.









Бусад зураг
Гоёл 2003 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхНийт олдсон 130 зурагтай. Хэрвээ та нарт гоёл болон бусад загварын тоглолтуудтай холбогдолтой зурагнууд байвал надад илгээж туслаарай ашигын бус зорилгоор ашигланаа санаа зоволтгүй.










Бусад зураг
Гоёл 2002 3 сар 31, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээхМИний олосноор гоёл 2002 той холбоотой 62 зураг байна бүгдийг нь тавибал бөөгнөрсөн юм болно биз тиймээс бусадыг нь “Зураг” холбоосоор ороод хараарай. Өөрт таалагдсан хэдэн зургаа тавив.






Гоёл 2001 3 сар 30, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээх


Гоёл 2000 3 сар 30, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , сэтгэгдэл үлдээх














Гоёл 1999 3 сар 30, 2007
designer Монгол, Фото-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

